ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН СОНГОХ

expert.bunny
2 min readFeb 7, 2020

--

Өдрийн мэнд,
Өмнөх бичлэгт хоорондоо зохицохгүй гоо сайхны орцуудын нийлэмжийн тухай дурдсан бол энэ удаа хоорондоо сайн зохицох орцуудын нийлэмжийн тухай ярилцья.
1. Витамин С + Витамин Е = сайн зохицол.
Гэхдээ эхлээд витамин С тэй бүтээгдэхүүнээ буюу серум, эссэнсээ хэрэглээд араас нь витамин Е тэй буюу facial oils уудаа хэрэглэнэ. Вит С нь арьс цайруулах, exfolaite хийх, бактери эсэргүүцэх, арьс нөхөн төлжүүлэх гэх мэт дурдаад баршгүй олон сайн нөлөөтэй бол вит Е нь арьсыг зөөлөн толигор болгоно. Гэхдээ энэ зохицол хуурай арьсанд илүү нөлөөтэй ба тослог арьстай бол Е витаминыг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
2. Retinol+Collagen=сайн зохицол
Retinol нь үрчлээнд сайн, арьсны доод давхаргыг нөхөн төлжүүлэх үүрэгтэй оролцдог ба үүнийг колагентэй хамт хэрэглэснээр арьсны уян хатан чанар нэмэгдэж үрчлээний эсрэг үр дүн сайн үзүүлнэ. Ретинолтой эссэнс эхлээд хэрэглэн коллагентэй тос араас нь хэрэглэх гэх мэт дараалалтай байж болно.
3. Exfolaitor + whitening product = сайн нөлөөтэй.
Гэхдээ exfolaitoriig хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх. Гуужуулж шинэсилсэн арьсанд цайруулах бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсны өнгө засах, цайруулах үр дүн үзэх гэж байгаа арьс арчилгаанд үр дүнгээ үзүүлэх болно.
4. Витамин С + mousturizer = маш сайн зохицол.
Витамн С accidic тул арьс цочроох гээд байдаг ч чийгшүүлэгчтэй хамт хэрэглэвэл бие биенийхээ үйлчилгээг төгс дэмждэг. Гэхдээ вит С нь UV гэрэлд тэсвэргүй тул шөнийн цагаар хэрэглэвэл тохиромжтой. Жишээ нь, витамин Стэй эссэнс эхлэж түрхээд араас нь ceramide, hyaluronic acidтай, гликолтой чийгшүүлэгч тос түрхэх гэх мэтээр арчилгаа хийж болно.
5. Nourishing + Vit E = сайн захицно.
Витамин Е нь дээр хэлсэнчлэн арьсны давхаргыг нөхөн төлжүүлэх, дэмжих нөлөөтэй тул тайвшруулах, чийгшүүлэх бүтээгдэхүүнүүдтэй сайн зохицдог.
Нэмэлт: Би бол хувьдаа хуурай эмзэг эрьстай болохоор Вит С + чийгшүүлэх хослолыг илүү үзэж хэрэглэдэг. Холимог арьстай хүмүүст бол AHA, BHA + чийгшүүлэлт + niacimide хослолыг санал болгоё.
Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet