БУСДЫГ ХҮНДЛЭХ НЬ

expert.bunny
3 min readFeb 7, 2020

--

Үйлчлэгч: Энэ гэрт чи л надтай маш эелдэг харьцдаг. Тийм болохоор би чамд хайртай байдаг юм.
9 настай хүү: Манай аав “Ямар ч хүмүүстэй, өөрөөс чинь доод зиндааны гуйлгачин байсан ч хамгийн сайнаараа, эелдгээр харьцаж бай. Тэгвэл тэд чамайг бишрэн хүндлэх болно” гэж сургадаг. Хүн өөрийгөө хүндэлж зэрэг зиндаагаа мэдэх тусам бусадтай эелдэг найрсаг хандаж хүндлүүлэх хэрэгтэй.
гэж The Housemaid (+21)солонгос кинонд гардаг. Энэ хүүгийн үг, хэлж байгаа байдал зэрэг нь их сэтгэгдэл төрүүлж байсныг би ер мартдаггүй юм.
Хүн ихэмсэг, дээгүүр байлаа гээд хамраа сөхөх биш харин улам л эелдэг найрсаг болох хэрэгтэй гэсэн энэ флисофи нь бүхэлдээ энэ киноны тухай ярьж байх шиг санагдсан юм.
Өсвөр насандаа эрэгтэй, эмэгтэй хүйсийн ялгаа, түүнийг ойлгож ухаарах, тэр эсрэг хүйстнийхээ дур онирхлыг таньж мэдэх гэж маш их хугацаа, анхаарал зарцуулдаг. Эндээс зарим нь өөр өөрийн байх ёстой байрандаа өөр байх нь илүү сэтгэл татдагийг ойлгож, зарим нь адилхан болох гэж хичээж үлддэг жамтай. Эмэгтэй хүүхдүүд эрэгтэй хүүхдүүдтэйгээ найзлахын тулд хараал хэлж, шүлсээ хаяж ч үздэг байх. Гэхдээ юу гээч? Эмэгтэй хүүхэд хараал хэлэх л орчлонгийн хамгийн муухай зүйл шүү, хүүхдүүд минь. Эрэгтэй хүүхдүүд юунд татагддаг вэ? гэхээр зүгээр тэднээс өөр байгаад чинь л татагддаг юм шүү.
Бүх л хүмүүст бусдаар хүндлүүлж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэсэн зайлшгүй хэрэгцээ бий. Гэхдээ заавал энэ хэрэгцээг хангах гэж Гитлер байх хэрэггүй юм аа гэдэг санааг дээрх киноны хэсэгхэн харилцан ярианаас ойлгоод авчих хэрэгтэй. Зүгээр л бусадтай эелдэг найрсаг хандаж, яарсанд зам тавьж өгч, гудамж талбайд нус цэрээ хаяхгүй, бусдад хаалга онгойлгож өгч, хүүхэд хөгшдөд зам гарахад нь тусалж, бусдын хувийн орон зай руу орохгүй зай барьж явж, хүнд юм өргөсөн хүүхдээ тэвэрч яваа эмэгтэйд тусалж, өөрийнхөө идэж уусны тооцоог ягштал хийж, хогоо ил задгай орц хонгил, гудам талбайд биш зориулалтын хогийн сав цэгт хаяж сурах хэрэгтэй. Энэ чинь л өөрийгөө хүндэлж, бусдаар хүндлүүлэхийн чинь эхлэл юм шүү дээ. Өөрийгөө олигтой авч явдаг болох тусмаа бусадтай найрсаг харьцаж, инээмсэглэж, эелдэг загнах хэрэгтэй.
Хэн ч хараал урсгаад, хогоо хамаагүй хаяад, хэрэлдээд, уурлаад, нус цэртэйгээ хутгалдаад, барьцаад явж чадна. Тэгтэл яагаад арчаатай аль гайгүй хүмүүс ингэдэггүйг бодож үзсэн үү? Зүгээр лаг харагдаж, cool-рэх гэж үү? Эсвэл ийм төрчихсөн гэж үү? Үгүй!
Тэд ингэх нь өөрт нь ашигтайг, нийгэм тэднийг ийм байсных нь төлөө илүү хүндлэхийг л мэдчихсэн байхгүй юу. Ингэж тайван амгалан, баяр жаргалтай, соёлтой байх нь өөрийг нь аз жаргалтай, стрессгүй болгохыг л мэдчихсэн байхгүй юу.
Ядуу айлын хүүхэд ядуу болоод, баян айлын хүүхэд баян байгаад байдаг гэх үг бий. Энэ чинь орчны, бодлын, соёлын, суралцахын л тухай асуудал. Ийм л байдаг гэсэн үг биш.
“Чи ядуу байлаа ч баян хүмүүсийн зураасан дээр зогс” гэх еврэй зүйр үг байна. Суралц аа. Тэдний биеэ авч яваа байдал, бусадтай харьцаж байгаа байдлаас суралц аа л гээд байна. Ингэж чадвал бүх зүйл чинь нэг л мэдэхэд өөрчлөгдсөн байх болно. Чи сайжирсан, илүү дээр нэгэн болсон байх болно.
Манай хэлтэс 10 хүнтэй. 2 нь л эмэгтэй. Тэд ажлын орчинд огт хараал хэлдэггүй, бүдүүлэг авирладаггүй. Ажлаас гадуур хэн байдгийг нь мэдэхгүй ч тэд ингэж биеэ авч явахыг эмэгтэйчүүдээсээ сурсан. Ингэх хэрэгтэйг нь ч зааж сургасан л байх. Гэхдээ ингэж зөв цэгцтэй биеэ авч явах нь тэднийг илүү өөртөө итгэлтэй, илүү сайжруулж байгааг анзаарсан болохоор гадуур ч хараал урсгахаа больсноо хуучилж байлаа. Зүгээр л бүгдээрээ сайн яваагаа өөрийнхөө түшинд чирж авчрах биш, тэдний байдаг цэг рүү авирч гарах гээд оролдоод л байх хэрэгтэй байх. Зүгээр л хичээл зүтгэл ч шаардахгүй, цаг ч авахгүй ийм жаахан зүйлсээс л эхлэх хэрэгтэй. Хогоо учиргүй хөгжилтэй орон шиг ангилаад, угаагаад хая гээгүй юм чинь хэдүүлээ ядаж хогийн цэгтээ хаяад сурчихвал гэрийнхээ гадаа ч сайхан амьдрах гээд, үйлчилгээний ажилтан энд тэнд хаясан хогийг цуглуулах гэж бардаг цагаа гудамж шүүрдэх, орцны хаалга угаах гэх мэт өөр бүтээлч сайхан зүйлд зарцуулах болно шүү дээ.
Та нар зүгээр л хоолоо идчихээд хамаг аяга тавгаа хамж аваад мөлчийтөл нь угаагаад тавьчихвал ээж чинь ямар их баярлаж, хайрлана гээч?
Бусдыг хүндлэх гэдэг чинь өөрийгөө хайрлаж, хүндэлж байгаагийн илрэл юм шүү, дээ.
Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet