Буруу, буруу, бусдын буруу!
Нээх ажилгүй шдээ!
Монгол хүн мал, махтайгаа байхад өлсөж үхэхгүй юм чинь хөдлөхгүй, ажиллахгүй, дээрдэхгүй байхаар шийдсэн юм шиг л… Карентины өмнө нэгэн салонд хумсаа янзлуулж суутал тэр барилгыг түрээсэлж ажиллуулдаг эгч хажууд сууж таараад, эгч асууж байна “Сайн тогтвортой ажиллах, үйлчлэгч хийх хүн байхгүй биз?” гэж хумс янзалж байсан охиноос. Нөгөөх нь “Санаанд ордоггүй ээ. Санавал хэлье. Цалин хэд билээ? Хэдээс хэдийн хооронд ажиллах билээ?” гэтэл “Уг нь хийх ажил бага. Энэ давхрын 00 өрөө болон нийтийн коридор л цэвэрлэнэ. Цалин сарын 600000, цэвэр гар дээрээ авах нь. Нийгмийн даатгал зэргийг нь төлчихнө. Өглөө 9 гэж ирээд ажлаа тааваараа хийж, цэвэрхэн байлгачихад л болно” гэнээ. Би бараг цагийн ажилгүй байсан бол гэр ойрхон юм чинь хажуугаар нь хийвэл хийчихээр санагдаад эгчийн хэл амыг мултлах гэж зөндөө л юс ярьж асуулаа. Эгч бол хүн олоод ажиллуулахаар жаахан байж байгаад л алга болчихдог нь их хэцүү, ямар ч хэл үггүй тэр чигтээ алга болж байснаа гэнэт гарч ирээд дахиад хэд хоног ажиллах гэх мэтээр явах нь их төвөгтэй юм гэнэ. Мөн оюутан хүүхдүүд болохоор ичдэг юм уу яадаг юм олдохгүй, ядарсан юм ажиллуулчихаар энэ хавийн айл хунарын хог ухаад эсвэл орц үүдээр нь гүйгээд болохгүй гэнэ. Эгч “Манайхан ажил олдохгүй байна, амьдрах аргагүй байна гэдэг шал худлаа. Ажил байгаад байхад хийх хүн үнэндээ олдохгүй жил болж байна” л гэж учирлалаа.
Энэ бүр арай дэндэнэ ээ. Ажиллахгүй амаа хөдөлгөх гэсэн их санаатай! Бүр өлсөж байхдаа таарсан юмнууд байх юм аа бас. Тэгээд улс нь ч гэж бодлого нь халамжийн бодлоготой! Социализм цаашаа улс. Энэ хэдэн ажиллаж даатгал, татвар төлж байгаа бор ажилчдаа мөлжиж ханахгүй хэрнээ ямар ч урамшуулалт тогтолцоо бодлого байхгүй! Ажил хийж амиа зогоож, үр хүүхдээ авч яваа нэгнийхээ татвар, даатгалд тушаасныг баян цатгалан нь иднэ, ядуу ядарсанд нь тараачихна. Бид нар одоо саалийн үнээ юм уу хаашаа ийн. Бүр бодоод байсан чинь уур хүрээд. Энэ ажилгүй хүнээ ажилгүй алхайж хэвтсэнийх нь төлөө, аминдаа арчаагүй байсных нь төлөө яагаад ажилтай нь тэжээх ёстой юм. Шударга биш байна! Тэгээд ажилтай байгаанууд нь ямар ч урамжуулал байхгүй. Бөөн өр шир, зээл. Бүр хүүхдээ их сургуульд сургах болсон ч өр, эмнүүлсэн ч өр, бүх юм нь өр. Яахав ажилтайгийнх өр тавьж, зээл авч л болж байгаа юм. Сайн ажиллалаа гээд улсаас нь тэтгэвэр л өгнө. Тэр нь бас яг ажиллаж тушаасантайгаа харьцуулахад хаана нь ч хүрэхгүй. Бүр зарим нь авч ч амжихгүй өнгөрчихнө. Ер нь яагаад ажилтай байгаагаа дэмжихгүй ажилгүй байгаагаа дэмжээд байгааг нь ойлгохгүй юм. Ажилгүй ангайгаад хэвтэж байгаад үхсэн бол “хохьчино” л биз дээ зах зээлийн хуулиар бол.
Ажил хийж татвар төлж байгаа иргэнээ дэмжих сая сая арга байхад. Өдийг болтол нэг нь ч энэ талаар ам нээдэггүй юм бэ? Ажилтай хүний хүүхдийн их сургуулийн төлбөрийг хөнгөлж болж байна, их сургуулийн төлбөрийг нь хөнгөлөлттэй дараа нь төлөх зээл хэлбэрээр олгож болж байна. Хамгийн дэмжиж байгаа хэлбэр нь 6 хувийн орон сууцны зээл л юм даа. Энэ нь бас л учир дутагдалтай тэ? Мааш удаан, ясаа цайтал ажиллаж төлөөрэй чи! гэдэг зээл биз дээ. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын тухай бүр ярих ч юм биш. Тийм урамшуулал боломж байдаг юм уу ер нь. Хүүхдийнх нь боловсролоор эсвэл бэлэн мөнгөнд дуртай улсад нийгмийн даатгал татвар төлөгчид ХАОТ-нх нь тодорхой 0,2 хувийг сайн ажиллалаа гээд олгодог байх майх гээд хөгжингүй улсад байдаг өчнөөн юм байна. Ер нь бодоод байсан чинь банкнаас зээл авах гэж хүртэл юу болдог билээ? Ажилтай бах нь хангалтгүй бүр баян байх шаардлага тавина. Үл хөдлөхтэй, байртай, машинтай, барьцаатай байж ирж зээл ав ч гэх шиг. Ер нь баян бол яах гэж зээл авах юм? Манайд ийм логикийн алдаатай зүйл их байна. Үүнээс болоод ч хөгжихгүй байна. Хийе бүтээе гэсэн цус амтагдсан залуус байхад тэднийг дэмжих бодлого байхгүйгээс тэднийгээ алдсаар байна. Ямар их харамсал.
Энэ харамслынхаа үрийг дуустал нь хүлээнэ гэхээр дахиад ч 50 жил хүлээх болох нь байна. Ажил хийх гэсэн чинь автобусны мөнгөгүй гарч чаддаггүй гэвэл түүнд 500 төгрөгийг нь өгөөд ажилд нь явуулмаар байхад илүүдээгүй 500 төгрөгийг маань зүгээр л цацаж эдр.
Ажилтай болгох, ажлын байр нэмэхээс гадна ажилтай хүн болгон төлөвшүүлэх гэж юм байна. Өнөөдөр зах зээлд шилжээд манайхны сурсан юм нь ганзагын наймаа. Өнөөдөр ч ижилхэн. Үүнээс цаашилж дээшилсэн юм үгүй. Одоо манайхан гаднаас элдэв брэнд мрэнд гэхээр нүдээ ухаад өгөхөд ч бэлнийг ашиглаад жаал интернет захиалгууд өргөжиж байх шив. Сайшаалтай л даа. Ийм юм байдгийг ч, чанарыг ч мэдэхгүй амьдрахын хажууд сайшаалтай АВЧ, бидэнд үүнээс илүү нөөц бололцоо байгаа гэдгийг түүний төлөө явахгүй цаг үрсээр байгаа нь харуусалтай. Тэр боломжууд руу явахсан.
Түүний төлөө явж байгаа бүхнийг үнсэж урамшуулахсан. Юунд хамгийн их анхаарал хандуулна, түүндээ л хүрдэг шиг зөв зүйлдээ анхаарлаа их хандуулж үнэхээр хүссэн тэр зүйлдээ л хүрэхсэн.
Өөр тайван даа.