Бод, бод, бод

expert.bunny
3 min readSep 22, 2020

--

Бод, бод, бод. Бодлоо бод! Бодлоо бодож мэдэхгүй хүмүүс байх юм аа. Бодлоо заавал хэлэх ёстой гэж боддог юм уу хаашаа ийн. Бодлоо зүгээр л бодоод өнгөрч болно оо доо. Бодол гэдэг чинь хэлж илэрхийлэхгүйгээр бодоод өнгөрөхийг хэлж байгаа юм шүү дээ. Ийм бодлоо бодож мэддэггүй, нийгмийн нээлттэй харилцаа гэдгийг бодолгүй мал болох гэж ойлгодог болсон хүмүүс ихэсчээ. Юу ч байсан илэрхийлж гаргах ёстой гэж боддог. Бүр тэр нь хэнд ч хэрэггүй, эргүү бодол байсан ч илэрхийлвэл гоё харагдана гэж итгэдэг…

Уучлаарай,

Бодлоо бодож сураач ээ. Ер нь хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэх, сайхан үг л биш бол заавал илэрхийлэх гэж яарах юун? Би хэлээд л байгаа, өөрт чинь хэлэхэд таалагдахгүй үгийг хүнд ч битгий хэлээч ээ гээд. Муухай, хүний дургүй хүргэх үгсээ зүгээр л бодоод өнгөрөх хэрэгтэй шүү дээ. Тэр муу үгийг хэллээ гээд тэр хүний “чиний тухай сэтгэгдэл, төсөөлөл” л доошилно уу гэхээс тэр хүнийг доош нь татахгүй! Энэ чинь чиний л …..л идсэн бодол!

Жишээ нь,

Саяхан гэрийн лифтэнд тааралдсан халамцуу ах “Уучлаарай би нэг юм хэлчих үү? Одооны хүүхдүүд юун сонин хувцасладаг болчихсон юм бэ? New balance өмссөнөөө брюк өмсчихсөн ч байх шиг” гэнээ. Би юу ч хариулаагүй. Учир нь энэ тэр хүний л бодол. Надад оооооооооогт хамаагүй. Бүр түй ч нөлөөлөхгүй. Миний ретузээ өмсөнө үү, шалдан гүйнэ үү, лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү ер нь энэ халамцуу ахад ямар хамаа байна аа? Би ямар энэ ахын мөнгөөр хувцаслаад байгаа биш. Тэгснээ согтуу байж эдр. Харин би ахад “Та одоо болиоч ээ, гэгээн цагаан өдрөөр согтож бариад нийтийн эзэмшлийн газар архины нэвширсэн үнэр сэнгэнүүлхээр чинь огиудас төрөөд байна.” гэж хэлмээр байсан ч бодоод л өнгөрч байгаа байхгүй юу. Бодлоо бодож сурмаар юм аа, хүмүүс ээ.

Бодлоо ямар ч шүүлтүүргүй хэлж яриад байвал нэг их лаг, бүхнийг мэдэгч, агуу шүүмжлэгч болно гэж боддог юм уу хаашаа ийн. Гүү л дээ. Харин ч бодлоо шүүж юуг нь яриад, юуг нь хэлэхгүй байхаа мэддэггүй эргүү мал л болж харагдаж байна аа, гэж. Сошиалд ч ялгаагүй. Өөрт нь ямар ч хамааралгүй, танихгүй хүний тухай нийтлэл, зураг хөргөнд хамаг заваа бараад өгүүллэг мэт сэтгэгдэл үлдээдэг хүмүүс бол үүний тод жишээ. Ямар завтай бас бодлоо бодож мэддэггүй хүн бэ? та.

Ер нь тэгээд өөрийнхөө бодлыг ч мэдэхгүй, юу ярьж хэлэхээ ч мэдэхгүй, бодлоо ч бодож мэдэхгүй байгаа бол ертөнцийн татах хүчээр та амьдралдаа юу татах вэ? Агуу тэнэглэл?

Гүй ээ яахав, бодол чинь “Энэ ямар хөөрхөн охин бэ? Сайхан болчихжээ, цэвэрхэн байхаар сайхан байна аа?, тэнгэр ямар гоё өнгөтэй байна аа, сайхан өдөр болох нь ээ…” гэх мэт сайхан илэрхийлэмжтэй бодлуудаа бол илэрхийлж болж байна. Бүр байдаг чадлаараа сайн зарла л даа. Манайхан яг эсрэгээрээ, хүний дургүй хүргэх муухай бодлуудаа ямар ч шүүлтүүр цензургүй илэрхийлэх атлаа хүнд сайхан үг хэлэх гэхээр хэл нь татчихна. Залуус барагтай бол эмэгтэй хүнд сайхан үг хэлнэ гэж байхгүй. Үнэхээр хөөрхөн гоё байвал гоё байна аа гээд хэлчихвэл эхнэрээ араар тавих гээд, Дон жуан болох гээд байна гэнэ. Эхнэртээ сайхан үгс хэлээд байвал эхнэртээ базуулсан мах болох гээд байна гэх…

Яамаар ч юм бэ дээ, хонгорууд минь. Өөрт чинь хэлэхэд таатай санагдахгүй зүйлсийг бусдад ч хэлэхгүй байж, бодоод өнгөрөөрэй л гэж захья даа. Ялангуяа, танихгүй хүнд!

Чимээгүй байна гэдэг тэнэгийн шинж биш. -Аав

гэдгийг хүмүүс бүгд мэднэ.

Бод, бод, бод.

Өөр тайван даа.

Cheers

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet