БИЕИЙН ГУУЖУУЛАЛТ

expert.bunny
2 min readFeb 7, 2020

--

За энэ удаа улирал солигдоход биеийн арьс, бүх арьс маш их хуурайшиж гурил түрхсэн мэт болдогтой холбоотой олон жил туршигдаж миний хувьд шалгарсан бүтээгдэхүүний танилцуулга хийх гэсэн юм.
#bodyscrub
Хэрэглэсэн хугацаа: Монголд орж ирээд хамгийн удаж байгаагаар нь хавсаргасан зургийн хамгийн төгсгөлд байгаа FACE SHOP body scrub-г 1–2 жил хэрэглэсэн.
Дараа нь Body shop скрабууд хэрэглэж байгаад, сүүлийн 2 жил LHAMOUR сраб тасралтгүй хэрэглэж байгаа.
Шинж чанар: Lhamour скрабыг та нар мэдэж байгаа байх. Дотроо хатуу ширхэгтэй, тослогтой гуужуулалт сайтай, кофетой нь кофе үнэртэй, чацарганатай нь чацаргана үнэртэй. Face shop скраб нь зөөлөн, бараг ширхэггүй, биеийн саван шиг хөөсөрдөг, анхилуун үнэртэй. Body shop скраб мөн зөөлөн гелэн бүтэцтэй, жижиг ширхэгтэй гуужуулалт сайтай, жимсний үнэртэй.
Үнэ: бүгд бүтээгдэхүүний савлагдсан граммас хамаараад 15–35k хооронд үнэтэй. Зөөлөн гель хэлбэрийн бүтэцтэй скраб илүү хурдан дуусчихдаг.
Давуу тал: LHAMOUR — үндэсний үйлдвэрлэгч, натурал, гуужуулалт сайн. Хэрэглэсний дараа тослогдуу арьстай хүн тос түрхэх шаардлагагүй. Найрлага дахь кокосын тос нь чийгшүүлдэг.
Бусад — анхилам үнэртэй, хурц ширүүн үрэхэд мэдрэг нимгэн арьстай хүнд илүү тохирох зөөлөн гелэн бүтэцтэй.
Сул тал: LHAMOUR-ширүүн үрэхэд цочрохоор нимгэн арьстай хүн хэмжээгээ тохируулан хэрэглэх шаардлагатай. Савлагаатай ванны ойролцоо тавихад дотор нь ус ороод байдаг талтай.
Бусад: Гелэн бүтэцтэй болохоор маш хурдан дуусчихдаг тул санхүүд хүндрэлтэй.
Эцэст нь миний шалгуураар манай нүүр тахлах дотоодын брэнд болох LHAMOUR скраб ялагчаар шалгарч байна. Гэхдээ чацарганатайгаасаа илүү кофетой скраб нь хамгийн өндөр оноо буюу 10–8 оноо авч байгааг дуулгахад таатай байна. Үнэ боломжийн, үр дүн сайтай, байгалийн гаралтай, найрлага гарал үүсэл тодорхой, хэрэглэсний дараа хэрэглэх тосны хэмжээ бага ордог болно.
Торгон арьсаа гайхуулцгаая, CHEERS.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet