БИЕИЙН БИРЖГЭРИЙГ АРИЛГАХ НЬ
Биржгэр арьс
Гарын дээд булчин хэсэг, гуя, нуруугаар ихэвчлэн гардаг, зарим хүмүүсийн шанаа хэсгээр туурсан байдаг биржгэр нь цагаан батганы нэг төрөл болно.
Үүсгэгдэх шалтгаан: Биржгэрүүд нь жижиг бол цагаан батганы нэг төрөл буюу таны арьс “Би чийгээр дутаад байна аа” л гэж хэлж байна гэсэн үг юм байна. Мөн л миний өмнөх бичлэгүүдэд өгүүлсний дагуу эхлээд hydrate арга хэмжээ аваад moisturizing арчилгаа хийх шаардлагатай.
Хэрхэн арилгах: Энэхүү арьс биржийх (millet seed acne) нь хэд хэдэн шалтгаантай. Хамгийн түгээмэл нь чийгийн дутагдал болон чийг тосны баланс алдагдсанаас болох ба бас нэг шалтгаан нь амьдралын буруу хэвшлүүд. Харшлах буруу хоол хүнсний хэрэглээ, температурын өөрчлөлтүүд, хэт халуун шүршүүрт орох, халуун ногоо гэх мэт орно. Мөн биржгэрүүд нь арай том батгархуу тууралт гардаг ч хүмүүс бий. Эрэгтэй хүмүүст илүү ажиглагддаг. Энэ нь арьсны нүх сүв рүү тос, арьсны илүүдэл хэсгүүд орж бөглөрснөөс ийм биржгэр батга гарах ба үүнийг fungal acne гэнэ. Чийг тосны баланс алдагдсанаас үүсэх биржгэрийг: 1. сайн цэвэрлэх, бүлээн усаар угаах. 2. гуужуулалт(зөөлөн salycil acid, BHA-тэй гуужуулагчаар гуужуулалт хийх хэрэгтэй) BHA -н тухай өмнө нь дурдсан. 3. HYDRATING арчилгаа. Чийгшлийг нэмэгдүүлэх гиалуронтой болон серамид, сэнтелла өөрт аль тохирддодг чийгшүүлэгчүүд бүхий тос чийгшүүлэгч хэрэглэх. benzoyl peroxide,sulfur, resorcinol бүхий тэжээл өгөх.
Хоёр дох батга хэлбэрийн том том биржгэрт бол: antifungal body wash угаагч хэрэглэх, pyrithione zinc, selenium sulfide найрлага бүхий тос хэрэглэх хэрэгтэй.
Ахуйн эмчилгээний хэвшлүүд: Ийм төрлийн биржгэр нь чийгийн дутагдал учраас усанд хэт их орохгүй байх, бага бас орохгүй байх, хүйтэн халууныг харшуулахгүй байх, ус сайн уух, эрүүл хоол хүнс хэрэглэх, харшил өгөх нелонтой хувцас хэрэглэхгүй байх, аль болох хөвөн даавуун хувцас дотуур нь өмсдөг байх, нарны шууд нөлөөлөлд өртөхөөс сэргийлэх, нарны тос түрхэж хэвших зэрэг орно.
Надад бас ийм төрлийн millet seed acne гарах гээд байдаг тул би биеийнхээ арьсыг долоо хоногт нэг гуужуулж, биеийн тос, чийгшүүлэгч усанд орох болгондоо хэрэглэдэг. Миний биед өмнө дурдаж байсан Lhamour coffe scrub + skin food Honey body essence or coconut oil хослол тун сайн зохисон.
Нэмэлт: Мөн энэ арьс биржийж улайх нь гормоны өөрчлөлтөөс болох тохиолдол байдаг тул ихээр хэвийн хэмжээнээс хэтрээд гараад байвал мэргэжлийн эмчид хандахыг зөлөх байна.
Cheers,
RABBIT