БИ ЮУ? ЧИ ЮУ?

expert.bunny
3 min readSep 4, 2020

--

Бид нарыг илүү удаан жаргаж, сарыг илүү тод тусахыг, бороог үргэлж зөөлөн орохыг, шөнийг богино, өдрийг үргэлж урт байхыг шаардаж чадахгүй. Шаардлаа ч болдог зүйлс болдогоороо л болно. FB: Book and Movieholics

Эцсийн эцэст бид юу хийж чадах вэ?

Эцсийн эцэст бид болж байгаа зүйлсийг хүлээж авч, хариу үйлдэл үзүүлж л чадна. Үүнийгээ эртхэн ойлгочихвол хүн бүрийн амьдрал илүү хялбар байх юм шиг санагдаад хэдэн үг хэлэх гэсэн юм.

Ямар ч зүйлс, чамаас бусад нь, бүгд болж байгаа л зүйлс. Машины түгжрэл, өдөр шөнө, ажил, хүүхэд, хурал, хичээл ном бүгд зүгээр л зурагтаар үзэж байгаа кино шиг чинь л өмнө чинь өрнөж байгаа зүйл. Харин тэр кинондоо ороод уйлах уу, инээх үү, кино л юм даа гээд өнгөрөх үү, таашаал авах уу гэдэг чинь чиний сонголт. Хүмүүсийг анзаарах нь ээ, мааш их бухимдал. Нэг л болж бүтэхгүй амьдралтай хүмүүс. Тэгснээ үхэх гэж байгаа юм шиг миний, бид бүгдийн агаарыг үхтлээ сорно… Нэгэнт л бидний агаараар амьсгалж байгаа бол амьдрах дуртай, хүсэлтэй, жаргалтай юм шиг л амьсгалаач гэмээр.

Машинтай түгжрээд байна, мөнгө хүрэхгүй байна, өлсөөд байна, даараад байна гэсэн стори everywhere. Хүнд амьдарч өгч байгаа юм шиг амьдарч байгаа хүмүүс. Манай хорооллын facebook page бол үүний тод илрэл. Тийм юм нь ч болохгүй байна, бүтэхгүй байна, СӨХ сольё, больё, халья бла бла бла. Монголчууд. Юу ч шийдэхгүй, ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй гомдоллож бухимдах юм. Тэгээд л юу ч ярьсан сэдэв нь дээгүүр баяжсан бла бла бла. Ер нь явж явж ийм юм ярьж байгаа хүний асуудал өөрт нь л байгаа. Өөрсдөө хүний e-barimt цэх хэвлэж өгчихгүй чимээгүй өнгөрчих санаатай, хариулт өгөхгүй санаатай, зүгээр сууж байгаад мөнгө олох санаатай, хүний хөдөлмөрөөр хөлжих санаатай… Хүнээс хулгайлсан 500 төгрөгийг хулгайд тооцохгүй, заавал 500 сая давж байж хулгайд тооцно гэж ямар хууль байгаа юм бэ? 500 төгрөг ч бай, 5 төгрөг ч бай хүнээс авч, шулж байгаа л бол тэр чинь хулгай! Асуудал явж явж өөрсдөд нь л байгаа.

Уурлаж, гомдоллохынхоо оронд асуудал дэвшүүлээд шийдэж чадахад суралцах хэрэгтэй, хүүхдүүд минь. /Намайг хүүхдүүд их дагадаг болохоор, хэхэ/ Түүнийгээ шийдэж давснаа бусаддаа хуваалцдаг байх хэрэгтэй. Өнөөдөр чамд ямар асуудал байна? Зам түгжрээд хоцроод байна гэж үү? Эрт босоод явж болно, машингүй алхаад хүрч болно, түгжирсэн ч жаргалтайгаар дуртай дуун дээрээ бүжиглээд явж болно. Асуудал явж явж ЧАМД л байгаа. Чиний хариу үйлдэлд л байгаа. Түүнээс түмэнд уур бухимдлаа зарлаж, бусдад бурууг тохлоо гээд юу ч өөрчлөгдөхгүй.

Дээр хэлсэн нэгэнт өөрчилж чадахгүй зүйлс гэж бий. Хамгийн наад зах нь бусад хүмүүс. Камерт бичээд байхад л орцонд хогоо тавиад чамд гай болж байгааг чи яаж ч өөрчилж чадахгүй. Хаалгы нь цохиод дургүйгээ илэрхийлэх, уурлах, өөрөө аваачиж хогийн цэгт хаях, бүдүүлэг соёлгүйг нь гайхаад өнгөрөхийг л хийж чадна. Нэгэнт тэр хүнийг өөрчилж чадахгүй гэдгээ ойлгочихвол бидний хариу үйлдлүүд ч илүү хялбар, шийдвэртэй болоод ирдэг. Эцсийн эцэст амьдрал чинь бүхэлдээ нэг их лаг зүйлд байдаггүй юм шиг байгаа юм. Зүгээр л хариу үйлдлүүд. Бусдыг өөртэйгээ, өөрийгөө бусадтай харьцуулж бодох ч хэрэггүй, тэдний асуудалд өөрийгөө хутгах ч шаардлагагүй. Өчигдрийн “би”-ээсээ өнөөдөр илүү дээр байх майх ч биш. Зүгээр л хариу үйлдлүүд.

Өмнө нь ингэж бас хэлж л байсан.

Харин БИ ЗҮГЭЭР Л ТАЙВАН АМЬДАРМААР БАЙНА.

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet