Би WALL-E
Дэлгэцийн хамааралтайгаа тэмцэж ч амжаагүй байтал түүнтэй ухаалгаар нөхөрлөх шаардлага тулгарна гэж хэн таамаглах билээ?!
Өөө дэлгэц минь дээ,
Бид нарын одоогийн нөхцөл байдал яг л энэ киноны хүмүүсийг дахин дахин сануулах юм.
Хүмүүс яг энд гардаг шиг болчихвол яах уу? Нэг тийм суугаа байдалтай, дэлгэц ширтээстэй. Өөрсдийнхөө өмнөөс бяцхан роботууд явуулж, хоорондоо харьцдаг болчих юм биш байгаа? Биеэ хэрэглэхээ байгаад зүгээр л робот биетэй болоод оюун ухаанаа л хэрэглэдэг болчихвол яах уу? Чиний хэн байх нь биш хэн болохыг хүсдэг нь чухал болчих үе бол яах вэ?
Миний робот Wall-e байх байсаан. Хэхэ. Робот зүрх сэтгэлтэйдээ биш, түүнд миний сэтгэл зүрх байгаа болохоор л… ооё
Кино, кино
Та нар өөрийнхөө робот хувилбарыг бодож олооч. Гоё хөх мөхтэй, будда төрхтэй байх юм уу, эсвэл олон төрлийн чадваруудтай байх бол ямар чадвартай байх уу?
Ургамал ургуулдаг лазер цацраадаг байх юм уу, уур дардаг healing sound ялгаруулдаг байх юм уу, бусад роботыг өргөж тавих чадвартай байх юм уу, нарны хэт ягаан туяагаар цэнэглэгддэг наран шарлагын робот байх уу, усны ионоор цэнэглэгддэг сэлдэг робот байх уу, ууланд авирч цэнэглэгддэг уулчин робот байх уу, эсвэл бүр тэнэг залхуу цахилгаан байж ч болно. Бүүүр залхуу нүүрсчин робот байвал яах уу? Хаха
Заза, өөр тайван дөө.
Cheers,