Балет бол хамгийн төгс галбир
Oh i love ballet,
Миний амьдралд хэд хэдэн чухал өмнөх ба дараах үеүүд бий. Хүүхэдтэй болохоос өмнө ба дараа, балетаар хичээлллэхээс өмнөх ба дараа, ээжтэй ба ээжгүй амьдрах гээд л…
Би уг нь баллетын тухай нийтлэлээ хадгалж байгаад өөрсдийн баллетын сургууль нээгдэхтэй зэрэгцэн оруулахыг хүссэн боловч та нар асуугаад байгаа болохоор оруулахаар шийдлээ.
Баллет гэхээр хүмүүс өлмий дээрээ бүжиглэдэг үү? гэж их асуудаг. Үгүй ээ, өлмий дээрээ бүжиглэхээр хэмжээний тэнцвэрээ олж тогтдог болтлоо тасралтгүй дасгал сургуулилт хийдэг. Би хэдий баллетаар хичээллээд олон жил болж байгаа ч өлмий дээрээ бүжиглэх болоогүй л байна. Ингээд л ойлго.
Яагаад заавал баллет?
Би угаас нэг их хөдөлгөөнтэй хүн байгаагүйн дээр, хүүхэд төрүүлсэн, суугаа ажилд удсан гээд олон шалтгаанаар бөгтөр болж, нурууны өвчтэй, хөлний мэдрэл өвддөг болсон байсан. Санаандгүйгээр нэгэн баллетчин туулай найзынхаа зөвлөснөөр түүнийг даган хичээллэснээр гүн дурлаж, гарч чадахгүй болсон юм. Анхандаа юун сунах, улам л агшаад байгаа шиг мэдрэгдэж, бүх л мэдрэл, нурууны өвчнүүд сэдэрч, бүх л шөрмөс тасрах гээд байгаа юм шиг мэдрэгддэг байлаа. Хүн гэдэг чинь өөрийнхөө хөл гарыг ч цэх өргөөд зогсож чадахгүй болтлоо хатангиршсан байдгийг баллетаар хичээллээд л ойлгосон. Тасралтгүй энэ олон жил дасгалаа таслахгүй хичээллэсний хүчинд өдий зэрэгтэй нуруу цэх, мөр тэнэгэр яваа байх гэж боддог юм. Тиймээс баллетаар хичээллэхээс өмнөх болон дараах гэж хувааж байгаа юм. Би фитнест 3 сар явж үзэж байсаан. Миний зүйл огт биш санагдсан. Орчин онцгүй, үнэр танар гээд л, өөрийнхөө гар хөлийг ч цэх барьж дийлэхгүй байж юун хүнд төмөр өргөх… За тэгээд өргөөд хийж байхад булчин томорч товойж байгаа мэт мэдрэгдэх ч явахгүй сар л болоход буцаад өмнөхөөсөө ч дор болтлоо шолхойчихдог юм шиг санагдсан. Энэ нь надад л тэгж мэдрэгдсэн юм шүү. үүнээс надад сунгалтын дасгал л илүү зохихыг ойлгож баллетаасаа нүүр буруулж чадаагүй юм. Баллет нь дан бас сунгалт биш, Сунгалтын дасгал, халаалтын дасгал, тэнцвэрийн дасгал, чангалах дасгал, суллах дасгал маш нарийн дэс дараалал, тус тусын зорилготой нарийн техникүүдтэй. Зүгээр л балкнаас нэг гараа бариад нөгөө гараа дэлгээд 3-р бариад зогсох ч эхэндээ хэцүү санагддаг байлаа. Тэр чигтээ яг л тэсвэр тэвчээр шалгаад байгаа юм шиг… Гэхдээ бүх хүнд дасгалаа дуусаад сунгалтаа хийчихээд хувцсаа больж суухдаа хорвоогийн хамгийн эрүүл хөнгөн, саруул ухаантан болсноо мэдэрдэг нь сайхан. Баллетын дасгалууд он удаан жилийн өмнөөс хөгжсөн болохоор ч тэр юм уу маш системтэй, техникүүд нь дараалал журамтай яг л шинжлэх ухаан шиг тул үүнийг нэг л зүйлийг нь орхигдуулвал тэр чигтээ буруу болчихдог. Тиймээс яг зориулалтын газар зориулалтын багштай байхын чухал гэж бас бий. Мөн баллет нь тураах, булчинтай болгох гэх мэт чиглэсэн зорилготой биш тусдаа урлаг учраас баллетыг тураах, сунгах, галбиржуулах дасгалын газар гэж ойлгож болохгүй ээ.
Баллет нь дасгал, хөгжим, сунгалт, таталт, хөдөлгөөний нийлэмжээрээ бүхэлдээ нийлээд урлаг юм шүү дээ. Зүгээр энэ урлагийн сайхныг мэдрэх гэж явахдаа та турж болно, таргалж ч болно, сунаж болно, галжиржиж болно. Үгүй ч байж болно. Гол нь тэсвэр тэвчээртэйгээр тасралтгүй хичээллэж байж урлагийнх нь сайхныг түүнээс таашаал авах, амьдралынхаа нэг хэсэг болгохыг сурж болно.
Баллетаас сурсан зүйлс:
1, Тэсвэр тэвчээр
2, Тэсвэр тэвчээр
3, Тэсвэр тэвчээр
4, Хүн дотроо, өөртөө чадна л гэвэл чаддаг юм байна
5, Хөлийнхөө гүйцэд тэнийж, чанагарахыг мэдэрч болохыг
6, Хөгжмийн аянд дасгал хийх нь тархи цэвэрлэдэгийг, бясалгал
7, Бүх биеэ удирдаж сурна гэдэг тархины фитнесс болохыг
8, Ямар ч насны ямар ч хүн сунадагийг
9, Өлмийн дээрээ цэх зогсоход ч техник байдгийг
10, Биеийнхээ хаана юу болж байгааг мэдэрч эхэлж байгааг
11, Хүмүүсийн амьдралын хэвшил бие дээр нь бичээтэй байдгийг
12, Яаж ч засарч болохыг
13, Баллетын хамгийн жижиг детал хэсгийг ч хийхэд маш хэцүү болохыг
14,,, гээд маш их бий шүү.
Бие бялдрын хувьд:
1. Миний хөл өвдгөөрөө тэнийдэггүй байсан бол одоо өвдөг арагшаагаа хотойдог болтлоо тэгширсэн.
2, Нуруу маань тонгойгоод юун гар газар хүрэх байсан бол одоо нурууны доод үедээ ямар ч асуудалгүй болсон.
3, Хүүхдээ маш их тэвэрдэг байснаас дал хэсгээрээ маш бөгтөр байсан нь засраад одоо юу ч мэдэгдэхгүй болсон.
4, Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний асуудал үүсэхэээ байсан.
5, Хөл маань ташаа хэсгээрээ болон өвдгөөрөө майгадуу, харахад л мэдэгддэг байсан нь үгүй болсон. Одоо чухам тэгшхэн хөлтэй шүү дээ, бурхан минь
6, Жирэмсэн үедээ гарын булчин, суганы хэсгээр таргалж байснаас дараа нь турсны дараа арьс нь унжиж үлдсэн байсан нь үгүй болж чангарсан.
7, Хэвлий хэсгээрээ төрснөөс үүдэлтэй сул арьс унжиж, хүйсний хэсгээр үрчийдэг байсан нь үгүй болж одоо бараг 11, 6 гээд л үзнэ шүү дээ. Намайг төрсөн гэдгийг баргийн хүн мэдэхгүй дээ. Гэдэс хараад ч мэдэхэд хэцүү болтол чангарсан байна билээ. Язралт л жоохон баг алах байх. хэхэ
12, Хөлийн булчин маш сайжирсан. Одоо бас ч гэж өөрийнхөө хөлийг даахтайгаа болсоон.
13, Өгзөгний булчин хөгжиж томорсон.
14, Гарын булчин, дал, нурууны бүх л булчин илт сайжирсан. Чадалтай болсон.
15,,, За мөн гэх мэтчилэн.
Хаана хичээллэх вэ? гэхээр би болон манай нэгэн туулай найз /тэр бүр баллетын багш,/ бас нэгэн баллетчин багш бид хэд дээрх туршлага ид шид дээр тулгуурлан шинэ баллетын сургууль нээх гэж байгаа бөгөөд тов нь дөхөхөөр энд хаягийг оруулья аа. Та нар бодиит туршлагатай сайн башгтай манай баллетын сургалтад өргөнөөр ирээрэй. 12 сард тов зарлагдана. Хамт байгаарай.
Онлайн хичээл орж болох уу? гэж гадаадад сурдаг хүмүүс асуусан.
Болно оо. Онлайн хичээлийг мөн л сургалтын газар маань нээсний дараа буюу 12 сарын сүүлээр нээх төлөвлөгөөтэй байна. Онлайн хичээлийн тов гарахаар мөн зарлая. Хамт байгаарай.
Суралцахаар шинээр ирж байгаа хүмүүс
Би яг хэзээ турах вэ? Турах уу? гэж их асуудаг.
Баллетын сургууль бол тураах төв биш ээ, хонгорууд аа. Тураана эдр гэж амлахгүй. Ер нь хаана ч юугаар ч хичээллэсэн. Ер нь хэл ч сурсан гэсэн хүн өөрөө л хичээхгүй бол ямар үр дүн гарах ве дээ? Тэр газрын сургалтын багш гэдэг чинь үнсгэлжингийн шидэт дагина биш шүү дээ. Зүгээр цагаа бүртгүүлээд мөнгөө төлчихвөл тураад, сураад байдаг ч зүйл биш. Хүн өөрөө маш их хичээл зүтгэлтэй, хүүхэд бол өөрөө маш их дуртай байх хэрэгтэй. Болох хэрэгтэй. Тэр цагт үр дүн гарна. Өөрөөс чинь л шалтгаална шүү, хонгорууд аа. Харин олон жилийн туршлагаар харж байхад огт таслахгүй, хичээн сурлацахад хөрвө нялхаас аваад хөгшин хүмүүст ч маш их сайн өөрчлөлтүүд гардаг юм билээ. Нүдэн дээр л галбиржиж, залууждаг даа.
Манай нээгдэх гээд дуншиж байгаа сургууль нээлтийн өдрөөрөө маш олон урамшууллууд зарлах тул хамт байж алдалгүй ирээрэй.
Удахгүй баяртай уулзья.
Cheers,