Байгал дэлхийд ээлтэй амьдрахын тулд юунаас эхлэх вэ?
Бүхний дээд, тэнгэрийн хүү гэх бодлоосоо салж, эгогоо биш экогоо дэмжих хэрэгтэй. Саяны энэ өвчний үед бид бага сага ойлгож эхэлж байгаа байх. Та үнэндээ Щвейцарийн банкинд данстай, дансандаа бүх насныхаа баялгийг хадгалчихсан байлаа гээд ямар ч аюул заналт өвчин, байгалийн гамшиг түүнийг чинь тоохгүй ниргэнэ ээ гэж… Бүгд энэ сүр хүчит эх дэлхийнхээ өмнө тэгш эрхтэй. Яаж амьдарч, яаж хуримтлуулж, яаж зүтгэсэн байсан ч хамаагүй бусдын төлөө амь насаа хайрлахгүй буян хийж насаараа хийдэд шавилсан байсан ч хамаагүй бид дэлхийн өмнө тэгш эрхтэй. Өвдөхөө хүрвэл, шаналахаа хүрвэл, ниргүүлэхдээ тулвал бүгд л арьс өнгө, шашин шүтлэг, баян хоосонгүй өртөнө.
Тиймээс бүхний оргил мэт ХҮН гэж үгүй бөлгөө. Бүр Есүс ч чадаагүйг санах нь зүй.
Тиймээс хамаг нэгдүгээрт,
- Өөрийгөө дөвийлгөх үзлээ чөлөөлөх хэрэгтэй. Ямар том юмны өчүүхэн жижиг хэсэг гэдгээ ойлгоход ердөө нарны орон, галактик, дахиад манай нарны аймаг шиг нарны аймаг гээд сансар огторгуйг төсөөлөхөд л хангалттай байдаг даа.
Одоо амьдралаа ажиглана. Таны биеийг муутгадаг ч хэрэглэсээр байдаг зүйл юу болох, түүнийг хэрхэх тухай. Нийт хог хаягдлын чинь хэдэн хувийг юу эзэлж байна вэ? Эрүүл мэнддээ хэр анхаарч чадаж байна? гэх мэт…
- Миний хувьд бол надад муу зуршлууд бий. Жишээ нь түрүү дурдсан cola. Хоногт гаргаж хаядаг нийт хогны маань 80 хувийг ундааны сав эзэлдэгийг бодоод би зүгээр л бууж өгсөн. Больё, гүйцээ.
- Гялгар уут бол нэг их хэрэглэдэггүй юм билээ. Ихэвчлэн хоосон ахуу шүнхтэй явдаг болохоор тор нэг их авдаггүй юм билээ. Заримдаа хог хийх уутгүй болчихсон байдаг юм. Тэгэхээр энэ асуудал гайгүй бололтой. Ихэвчлэн даавуун уут барьж явдаг болохоор тэгж байгаа байх л даа. хэхэ
- Өөр бусад хоолны хэрэгслийн пакет уутнууд байсан. Гоймон байсан ч, будаа байсан ч гялгар ууттай байдаг болохоор ийм жижиг пакет уутнууд их хог болж гардаг юм билээ.
- Үлдсэн нь хоолны үлдэгдэл. Ногооны хальс, өндөгний хальс… гэх мэт. Хоолоо аль болох багахаан хийж идэх гэж хичээдэг болохоор хоолны хаягдал гайгүй шүү.
Одоо нэгэнт юуг хамгийн их хаяж ямар зүйлсийг хамгийн их хэрэглэдгээ ойлгочихсон бол тэдгээрийг засах хэрэгтэй.
- Ундааны сав өдөр бүрийнх — болих
- Шүдний сойз-2 сард нэг удаа — харзнах
- 00 цаас — сард 2 ширхэг-солих
- Ариун цэврийн хэрэглэл-сард нэг удаа 2 боодол-тэр cupiig туршиж үзэмз
- НӨАТ цаас-их -үүнийг шийдээсэй
- Салфетка-жилд нэг хайрцаг-Ok
- угаалгын шингэн-2сард 1уут-Ok
- Хувцас зайлагч — 6 сард 1 уут-Ok
- Цэвэрлэгч бодис-3 сард нэг удаа-Ok
- Өмсөхгүй хувцас-жилд ганц удаа цэвэрлэж хөдөө явуулдаг
- Цаас-огт гардаггүй, утсаа мааждаг болж.
- Ном ихдүү- Уншиж дуусаад дахиж нээгээгүй номоо бөөгнүүлж байгаад ажилдаа хандивласан. Энэ хандивлах газар олддог.
- Лааны суурь төмөр ихдүү хаягддаг юм байна.
- Гоо сайхны савнууд маш их -сард лав 3 сав гардаг байх. -Үүнийг багасгана аа.
Өөр бусад хэрэглээг хэрхэж болох интернэт зөвлөгөөнөөс өөрт хэрэгжүүлдэг хэрэгжүүлэ эхлэхээ тодорхойлох.
- Нэмэлт тень залгахгүй болгож гэрээ дулаалах. -Манайх их дулаахан. Шинэ байр. — OK
- Хаяхгүйгээр засаж сэлбэхийг сонгохыг хичээх — Би үүндээ харин өөрийгөө их сайн гэж боддог — OK
- Байгальд ээлтэй цэвэрлэгээний бодис хэрэглэх-Үүнийг хайж олох хэцүү байдаг л даа. Одоо бол байгальд ээлтэй биш юм гэхэд гээд Монгол цэвэрлэгээний бодис хэрэглэж эхэлсэн. Ямар ч чанарын ялгаа байгаагүйг онцольё. Үндэсний үйлдвэрээ дэмжээрэй.
- Машин авах уу? Бохь авах уу? — Би бохь авдаг. Машинд угаасаа тийм дуртай биш, хэрэглээ ч гардаггүй шахуу болохоор маш их алхдаг.
- Owen ий оронд печээ ашигла. Би алийг нь ч хэрэглэдэггүй шахуу. Хэхэв Хоол хийдэг нь биш нь мэдэгдэж байгаа биз дээ? Сайн тогооч биш юм өө, яахав.
- Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хувцас эдлэл бүх зүйлээ үндэсний брэнд сонго. — Энэ хэцүү. Монгол брэнд, хувцас өмсөх бол их үнэтэй санагддаг болохоор арай хямдыг нь авдаг, хааяа материал аваад өөрөө хийгээд өмсчихдөг. Үндэсний үйлдвэрлэл дэмжих гэдэг нь, дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд тээврийн зардал шингэдэггүй сайн талтай байдаг байна. Хувцаснаас бусад зүйлд бол болохоор юм билээ. Гоо сайхан, цэвэрлэгээний бодис гэх мэт.
- Нисэхгүй, газраар явахыг хичээх- Манай хэд чинь малчин ард түмэн болохоор ниснэ гэж яадаг юм гээд салхи тауулан мориороо дэлхийг туулна шүү дээ, энэ чинь одоо — OK
- Хүнсний ногоонуудаа өөрөө тарихыг хичээх- Би үүнийг заавал хэрэгжүүлж үзнэ. Бүр заавал!!!
- LED чийдэн л хэрэглэх — 100% Ok
- Eco-friendly цахилгаан хэрэгсэл сонгох — Би яагаад ч юм шинээр авах бол заавал энэ үзүүлэлтийг нь харж авдаг юм билээ. Гэхдээ дандаа л ээж аавын хуучин зүйлс авч хэрэглэж байгаа болохоор ихэнх нь их дээр үеийн зүйлс бий. Хэхэ
- Хоолоо хаявал амны хишгээ барна гэж загнуулсаар байгаад ийм зүйлээс айдаг болж өссөнийх юм бий бий. — OK
- Ногооны хальс гэх мэт хаягдлыг шууд байгальд бордоо болгон шууд хаяхгүй хогийн саванд хадгалахад бордоо болох чанар нь алдагддаг гэх судалгаа байдаг юм билээ. Гэхдээ манайд ийм хаягдал авах газар байхгүй болохоор өөрөө идэхээс өөр аргагүй, гэхгүй юу, хаха
- Хуванцраас бүр мөсөн татгалзах-Үүнийг хичээн хийнэ ээ.
- Ахуйн хэрэглээгээ байгальд ээлтэй болгох. Шүдний сойз, сам, сав баглаа гэх мэт бүгдийг байгальд шингэх байдлыг бодолцон сонгохыг эрмэлзэх. — Хичээнэ ээ.
За иймэрхүү байна. Ингээд бүгдээрээ өөрийнхөө эрүүл мэндийг, эргэн тойрныхоо эрүүл мэндийг бодонгоо дэлхийнхээ эрүүл мэндэд санаа тавьж эхэлцгээе. Манай дээдсийн биеэ засаад, гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг бас л мундаг ложик шүү.
Амжилт,
Bunny