АЯЛАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС
Аялмаар байна уу?
Аялах бол яг л оюун санааны сэрмээргүй амралт шүү тэ? Үүрд аялаад л амрахсан гэдэг мөрөөдөл хүн бүрийн амьдралын зорилго байдаг байх тэ? Яахав дээ, хүний л амьдрал юм болохоор тоолдогтоо захирагдаад хүссэнээрээ аялж чаддаггүй. Гэхдээ л шинэ он гарах тоолонд хүн бүр заавал нэг аялал төлөвлөдөг дөө. Тиймээс нэг их аялсан туршлагагүй ч өөрийн жаахан туршлагаас үлдсэн хэрэгтэй зүйлсийг хэрэг болж магад гээд оруулах гэсэн юм.
1. Аялах газрынхаа маршрутыг сонгохдоо зөвхөн хямд үнэ, бусдын санал болгосноор бус заавал тэнд очоод үзэх зүйлсээрээ шалгуур хийж сонгох.
2. Очих газар тань заавал жуулчид их очдог, дулаахан далайн эргийн уур амьсгалтай үе байх шаардлагагүй ба үргэлж бороо орж, шуурга шуурдаггүй л бол сонирхолтой зуны үдэш шиг таарсан дулаантай хэрнээ хаа нэг бороо шивэрч ордог, жуулчид нэг их байдаггүй үе ч байж болно. Сайн аялсан хүмүүсийн сэтгэгдлүүд уншаарай нетээс.
3. Аялалд нислэгийн билет захиалахаас ч чухал зүйл бол буудлаа зөв сонгох шүү. Буудлаа зөв, эрт, хямд захиалж чадвал аяллынхаа тав тухын 70 хувийг хангасан гэсэн үг.
Буудлаа захиалахдаа өөрийнхөө явж үзэх газруудтай ойр байрлах юм уу, метро, автобусны буудалтай ойр байрлах, эсвэл буудлаас хялбархан алхаад олчихоор байрлалаар нь хайж шүүгээд өөрийнхөө тав тухыг тааруулан сонгоход болно. Сүүлийн үеийн аль ч жуулчид ихээр татсан орны Hostel-ууд хямд үнэ, сонирхолтой тухтай интерьер санал болгодог болсон тул хайж үзээрэй.
4. Нислэгээ аль болох эрт захиалах. Эрт бөгөөд жуулчид ихээр зорчдог үеээс бусад үеэр захиалвал хямд байдаг. Би бол www.rome2rio.com сайтад ороод чиглэлүүдээ сонгоод баримжаа гаргачихдаг юм. Сонирхоод үзээрэй.
5. Тухайн газар орны интернет хэрэглээнд хязгаар бий эсэх, wifi орчин хэр болох, тус орны утасны сүлжээг ашиглах тухай аялагчдын сэтгэгдлүүдийг нарийн уншиж судлаарай. Энэ мөн маш том урьдчилсан бэлэн байдал болж байгаа юм. Мөн өөрийн дугаарыг гадаадад ашигласнаас тухайн орны сүлжээг хямд авч ашиглаж байгаад ирэх нь илүү хямд бөгөөд хялбар байдгийг хэлэх нь илүүц биз.
6. Мөн бас хамгийн чухал зүйл бол утсандаа offline нөхцөлд ч ажилладаг map суулгаж авах. Надад MAPS.ME их таалагддаг. Энэ нь offline үед ч ажилладаг болохоор google map ажиллахгүй үед аминд ордог юм билээ.
7. Аялалд гарахаасаа өмнө интернэтээс сайн судлаад жуулчны хөлд дарагдаагүй ч өөрийн чинь сонирхлыг татаад байгаа, тухайн орны дотоодынх нь жуулчдын очих дуртай газруудын ч юм уу сэтгэгдлүүдтэй танилцаж, яг хаана юу үзэхээ шийдээд төлөвлөөд яюсан нь дээр.
Би бол урлаг, соёл түүх, шашин, хоол, шоу, үзвэр үйлчилгээ, хотын гадна гэсэн төрөл болгоод нэг нэг газар сонгож төлөвлөөд захиалчихаад явдаг.
8. Аялалд явах чинь чиний амралт бөгөөд дурсамжинд хийж байга хөрөнгө оруулалт болохоос биш хувцасны шүүгээ, хөргөгчний наалт авахын төлөө хийхэд хэтэрхий хайран үнэтэй зүйл шүү. Тиймээс сайхан дурсамж цуглуулахдаа, өөртөө л илүү анхаараарай.
За тэгээд эцэст нь зураг л үлддэг юм шүү. Сайн зураг авхуулахаа бүү мартаарай. Хайртай шүү all
CHEERS and MERRY CHRISTMAS