АЯЛАЛДАААААА

expert.bunny
4 min readJul 26, 2020

--

За сайн уу, сайхан наадсан уу?

Bunny нь зуны зугаатай аялалдаа явж байгаад ирсээн, бас. Хэхэ

Монголын зун нүд ирмэхээс ч хурдан дуусчихдаг болохоор хүн бүр амжиж зугаатай дурсамж бүтээх гэж зуны аялалууд үргэлжилсээр байх шиг байна. Өвөл айсуй, гэхгүй юу. Хаха

Тэгээд би өөрийн аяллаас сурсан жаахан зүйлийг хуваалцахаар шийдлээ. Манай ээж аав жоохон байхаас л зун бүр хөдөө авч явдаг байлаа. Ээж аавтай явахад юу ч мэддэггүй байж. Юу авч явдаг юм. Хаана хоногловол зүгээр байдаг юм, юу авч явбал дээр гэх мэт. Зүгээр л дуртай дургүй өөрсдийгөө чирээд л явдаг байж. Бараг л анх удаа энэ зун найзуудаараа, өөрсдөө бие даан явлаа даа. Жич: Одоо л бүгдийнх нь амьдрал тогтож grow up болж байгаа бололтой юм аа. Гадаад явцгааж байсан ч Монголдоо ингэж явж үзсэн удаагүй байжээ. Thanks quarentine time. Хэхэ

Яг аялалд гарах болтол зөндөө зүйл хэрэг болох нь тэр.

  1. Майхан. Монголын хөдөө тал, эзгүй хээрийн жаргалыг амталмаар байвалсаад байх юм байхгүй, хээр хонох хэрэгцээ гарна, угаасаа. Тухтай тааваараа, жолоочоо ядраахгүй явахыг хүсвэл зайлшгүй замдаа хоноглоно. Тиймээс майхан хэрэгтэй. Жаахан байхдаа, майхан барихаас залхуу хүрээд ээж аав буудалд юм уу амралтад хоноглохоор шийдээсэй гэж мөн ч их хүсдэг байж билээ. Хэхэ. Хүүхэд л юм даа. Харин том болсон бид чинь мөнгө ургадаггүйг ойлгоод ирэхээрээ учиргүй бороо усанд автхааргүй л бол майхнаа сэвхийтэл засч буудаллах нь санхүү хийгээд дурсамж, аяллын таашаалд ямар чухлыг ойлгож явлаа. Тэгээд ч Монголын амралтуудын 00 г сэжиглэж мөнгөө тушааснаас эзгүй хээр усны шувуу шумбахыг тольдонгоо хүндрэхийн сайхныг жишүүштэй. Үнэтэй сайхан амралтууд нь хэтэрхий үнэтэй! Зүгээр л байгаадаа таараад жахгалтай амрахыг эрмэлзэх минь, зүгээр. За тэгээд майхан нь, ямар амьдрах гэж байгаа биш ийм тийм гэх зүйлгүй. Бороонд урсчихгүй, салхинд хийсчихгүй, эвхэж хураахад авсаархан болдог, засахад хялбар байвал л барав юм билээ. Бид яг ийм майхантай явсаан. Хэхэ
  2. Нэгэнт майхантай аялахаар шийдсэн бол чийгний дэвсгэр, гудас, мешок хэрэг болно. Одоо юм хөгжөөд эд нар нь үнэхээр төгс болчихсоон. Хийлдэг майхны гудас эдр чинь эвхээд жижигхээн юс болчихно, дэлгээд бөглөөг нь суллахаар өөрөө хийллэгдчихдэг болчихсон байх жишээний. Гэтэл бидний багад манайх аялана гэхээр баахан эсгий гудас, хивс гээд л чирээд явдаг байлаа. Хэхэ
  1. Гэрэл. Ер нь хөдөө хээр явж байгаа улс өдрийн гэрэлд замаа сайн хороогоод ихэвчлэн харанхуйд майхан саваа засч буудалладаг тул нарны гэрлээр ажилладаг авсаархан гэрэлтэй явмаар юм билээ ер нь.

4. Газан плитка. Хээр майхантай хонохын хамгийн таашаалтай нь юу гээч? Хээр хийж идэж бай6аа хоол. Тиймээс маш авсаархан жижиг плиткатай явах хэрэгтэй.

5. Coffee lovers бол хээр чанаж уух кофетой явах нь аяллыг маш амттай болгоно. OMG хээр чанаж ууж байгаа кофе бол ЖАРГАЛ!

6. Хөдөө хээр зурагт ший үгүй юм чинь, бөөнөөрөө тоглох тоглоомууд хөзөр, катан гэх мэт болон жижигхэн speaker тэй явбал зүгээр. Гэхдээ хөдөө аялаж амралт болоод байгаа гол зүйл нь чимээгүй, нам гүм байдал, усны хожигнох, шувуу ганганахаас өөр чимээгүй тайван амгаланд уусах тул хэт чимээтэй том чанга яригч эдр дэмий шүү. Бид хэд ийм хүмүүсээс болж стресстсээн бас. Хэхэ Олуулаа явж байсан ч утасны уяагаа тайлж чадахгүй байх үед стресстэхгүйн тулд өөртөө ном авч явж болно.

7. За тэгээд хүсвэл бусад сандал ширээ, дэвсгэр чинь тачаалаараа. Бас нэг чухал зүйл бол power bank. Мартав аа!

8. Хоол хүнсэндээ юу авч явах вэ гэвэл: мэдээж гоймон, гоймон, гоймон. Мөн нунтаглаж нүдсэн борц. Та нар аяллаас ирэхдээ борцтой гоймонгийн эрлэг болоод ирнэ, амлая!

Жич: Бүтэн хонь эдрээр хорхог боодог иддэг хүмүүс бол манай идэш багатай группээс тусдаа бүлэг байх. Хэхэ.

Ногоо, жимс авч явах бол бүгдийг хэрчиж хөлдөөсөн, бэлдсэнийг авч явахыг зөвлөе. Тэгээд хамгийн сүүлд нь мааааш их ус. Хэчнээн гол усны дэргэд буудаллах байлаа ч, заавал усаа бензин шиг нөөцөлж яваарай. Мөн машинд ихэнх цаг өнгөрөх тул устай дүйцэх хэмжээний snack ордог юм билээ. Хэхэ Гэхдээ идээд л унтаад байгаа юм шиг явдаг хэрнээ гэртээ идсэн шиг таргаддаггүй нь хамгийн best 👍

9. ХАМГИЙН, ХАМГИЙН ЧУХАЛ НЬ

Хувь хүний бэлтгэл дээр ганц л зүйл хэлэхэд, эр эм хөгшин залуу аль нь ч байсан хамаагүй, ЗААВАЛ ДЭЭЛТЭЙ яваарай. Монголын цаг агаарыг тааварлах аргагүйн дээр, хөдөө газар хэзээ ч хот шиг бүгчим халуун болдоггүй. Мөн өглөө оройдоо үргэлж сэрүүн байдгийг бодож дээлтэй л яваарай. Дээл мөн ч сайхан хувцас шүү. Нөмөрвөл хөнжил, өмсвөл хувцас, хэдэрвэл 00 болчихно. Бид ээжийнхээ дээлтэй явсан болохоор дулаахан, тухтай сайхан аялаад ирсээн.

За тэгээд та бүгдийн зуны зугаатай аялалд томоос том амжиот хүсье. Миний туршлага хэрэг болж юун магад. Хэхэ

Дашрамд дурдахад, энэ 2020 зуны гайхалтай дурсамж хамт бүтээлцсэн найз нөхөд, хамт олон, гэр бүлдээ баярлалаа, хайртай шүү. Чүсс, чүссс ❤

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet