АРЬСАА ЦАЙРУУЛЬЯ

expert.bunny
3 min readFeb 7, 2020

--

Арьс цайруулах аргыг уг нь зун оруулья гэж бодсон чинь та нар өвөл асуусан болохоор би өөрийнхөө олон жилийн өмнө хэрэглэдэг байсан гэрийн аргуудаа хуваалцья даа. Одоо бол жоохон байх үеийнх шигээ цасан цагаан болохыг хүсэхээ байсаан. Цаг хугацаа өнгөрч бор арьс моодонд орох үе ирсэн болохоор. Хохо.
Ийм үе ирдэг л юм байна. Хичээж байгаад цав цагаан болчихсон байсан бол моод эргэх үеэр балрах байжээ гээд инээд хүрээд байдаг юм. Та нар бас өргөн шанаа, том хамар, сэвхтэй арьс, булцгар хацар, бумбагар уруул, зузаан зовхиноосоо ичээд сууж байгаа бол анхааруулж хэлэхэд моод дагаж элдэв юм хийлгэж, нүд амаараа оролдож хамаг мөнгө заваа барчихвал нэг л өдөр моод эргээд байсан бүхэн чинь үзэсгэлэнтэй болж болдог юм шүү. Тиймээс өөрийнхөө байгаа бүхэнд талархаарай.
Намайг жаахан байхад цасан цагаан арьс хотын охидод л байдаг байсан болохоор хотын охин шиг харагдах гэж бүх л цайруулах зүйл хэрэглэж үзсэн ба эдгээрийг доор дурдья.
Цагаан будааны шүүсээр нүүрээ угаах. Энэ арга их энгийн хэрнээ үнэхээр бага зэрэг гэгээлэгдүү болгодог. Ямар ч байсан зүгээр усаар угааснаас хамаагүй үр дүнтэй арга. Би хуурай, эмзэг арьстай болохоор цайруулах маск тавих юм уу, цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэхээр арьс улам хуурайшаад хацар улайгаад байдаг болохоор аль болох хэрэглэхгүйг хичээдэг болсон сүүлдээ.
Тараг. Гэрт бүрсэн таргаар маск тавих ч их нөлөөтэй шүү дээ. Таргаар маск тавиад байхаар сорви ч бүдгэрчихдэг шүү. Мөн хуурайшуулж сүйд болох нь ч гайгүй. Элдэв тос, жимстэй холиод тавибал бүр л гоё. Надад бол таргандаа бага зэрэг зөгийн бал хольж тавих илүү байдаг юм. Хуурай болохоор.
Бүр маш богино хугацаанд үр дүн гаргахыг хүсвэл төмсний маск зөвлөе. Төмсний маск гэж интернэтээс хайгаад тавиад үзээрэй. Би нухшаар ч тавьж байсан, түүхий төмс тавьж байсан. Түүхий төмс нимгэн хэрчиж тавих нь илүү цайлгадаг юм билээ. Гэхдээ хуурай арьстай хүмүүс болгоомжтой хэрэглэхгүй бол төмсний маск арьс хуурайшуулах гээд байдаг.
Витамин С. Витамин С ач тус их ээ. Гэм нь нарны тостой л харшлах гээд байдаг болохоос биш. Шөнийн цагаар хэрэглэхэд бол асуудалгүй. Хамгийн их витамин С агууламжтай жим болох нимбэгээр маск тавих юм уу, витамин С уусмалаар арчих. Би бүр багаасаа л витамин С уусмалаар арчсаар ирсэн. Витамин С уусмал батга, арьсан дээр дөнгөж гарч эхэлж байгаа зүйлсийг маш сайн хатааж, бактери устгадаг тул витамин С-р тогтмол биш ч хааяа нэг арчиж байх зүгээр. Байнга тогтмол хэрэглэвэл мөн л хуурайшуулна шүү. Аптекд хямдхан ч байдаг болохоор бага байхын л гол гоо сайхны хэрэгсэл минь байлаа. Одоо ч нэг витамин С-тэй л явж байна. Сонирхуулахад, тамхи татдаг хүмүүс витамин С ууж байх хэрэгтэй гэдэг юм билээ.
Нарны тос. Дахиад л нарны тос. Нарны тос цайруулахгүй л дээ. Гэхдээ нэмж харлахаас тань хамгаална. Ер нь арьс харлана гэдэг чинь нарны хэт ягаан туяаг арьс маань эсэргүүцэж нөсөө ялгаруулж байгаа үйлдэл тул арьсаа аль болох нарны хэт ягаан туяанаас хамгаалах нь цайруулах гэж хичээж байгаа арьсыг тань хамгаалж өгөх юм.
Мөн миний олж мэдсэнээр, сүүлд би дан niacemide агууламжтай тос, эссэнц, тоник хэрэглэж үзсэн юм л даа. Энэ их цайруулаад байх шиг санагдсан. Гэхдээ хуурай биш, холимог, энгийн эсвэл тослог арьстай хүмүүст тохиромжтой юм билээ. Минийх шиг хуурай арьсанд дан niacemide хэрэглэхээр таараагүй ээ. Би зүгээр дуугүй л тайвшруулах үйлчилгээтэй, centella acidic, soduim -тайгаа зууралдаад явж байх ёстой юм билээ. Тиймээс хуурай, эмзэгээс бусад төрлийн арьстай хүмүүст niacemide агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн сонгохыг зөвлөе. Жич: би Mamonde хэрэглэсэн.
Мөн whitening бүтээгдэхүүн биш lightening & brightening гэсэн бүтээгдэхүүн сонгохыг зөвлөе. Учир нь Монголчууд маань бүгд эмзэгдүү арьстай байдаг тул хэт хурц бүтээгдэхүүн хэрэглэхээр тохирохгүй, эмзэгшүүлэх хандлагатай байдаг тул аль болох зөөлөн аргаар удаан хугацаандаа үйлчилгээгээ үзүүлэх бүтээгдэхүүн сонгон хэрэглэхийг зөвлөе дөө.
Тэгээд дээрх бүх аргыг туршсаар байгаад цасан цагаан гүнж болоод унтаж байх хооронд чинь бүх л бүтэн үлгэрийн зохиол дэлхийг нөмрөөд ханхүү чинь huntsman-тай тулалдаж дийлээд, чамайг үнсэж сэрээх вий дээ. ЛоЛ
Бүгдээрээ nanasansbeauty-н админ шиг судас нь гэрэлтсэн тунгалагхан арьстай болоод загас хүртэл сэлэхээ мартан живэх болтугай! хэхэ
CHEERS and MERRY CHRISTMAS.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet