Амрах зогсоол
Ээж маань “Ямар ч адгийн муу хүнээс сурах нэг зүйл байдаг юм. Үргэлж хүний нэг ч болов сайн талыг олж харах гэж хичээж бай. Хүнээс нэг л сайн зүйлийг нь олоод харчихвал тэр хүн тийм ч муу санагдахаа больчихдог юм.” гэж сургадаг байсан шиг ямар ч муу кино, ямар ч муу зохиол, ямар ч муу зүйлсээс нэг ч гэсэн сайн зүйлийг олж харах гэж хичээсээр байгаа.
Та нар ч бас бүтэн өдрөөсөө ганцхан сайхан дурсамж, уншсан зохиолоосоо ганц таалагдсан өгүүлбэр, үзсэн киноноосоо ганц таалсан дүр, сонссон дуунаасаа ганц таалагдсан мөр, танилцсан хүн бүрээсээ ганц авууштай чанартай үлдэх гэж хичээгээрэй. Ингэсээр байтал та нэг мэдэхэд хүн бүрээс суралцаж, бүх зүйлд анхаарлаа бүрэн төвлөрүүлдэг болж, одоодоо амьдарч талахрдаг болсон байна.
Ээж бол нандин шүтээн.
Энэ кинонд:
Жак: Амьдрал ямархуу байна даа?
Жакийн найз: Гайхалтай сайн байгаа. Чиний харж байгаачлан… Бид анхнаасаа ийм байна гэж төлөвлөөгүй ч… Надад маш их таалагдаж байгаа, энэ амьдрал маань. Гэр бүл, юу ч гэмээр юм дээ. Бид нар маш удаан аялсны эцэст энэ гайхалтай зогсоолыг олж хараад ганц өдөр энэ зогсоолд сайхан амраад цааш явья гэж шийдээд буудалладаг. Энэ зогсоол маш тухтай сайхан санагдаж нэг өдөр нь нэг сар, нэг жил. Нэг жил нь нэлээд хэдэн жил болж нэг л мэдэхэд хаашаа явж байснаа мартаж энэ газар хорвоогийн хамгийн аз жаргалтай, тухтай газар болсон байх болно.
Үүрд амрах зогсоол.