Аз жаргалыг би…

expert.bunny
4 min readJul 3, 2020

--

Аз жаргалыг би амжилт гэж эндүүрч байлаа. И Жон Сун

Аз жаргалыг би “Less is more” гэж эндүүрч байлаа.

Аз жаргалыг бид хүссэн бүхнээ өөрийн болгох гэж эндүүрсээр л байна.

Аз жаргалыг бид дуртай зүйлээ хийх гэж зүтгэдэг. Гэвч давтагдаад л байгаа зүйл чинь хичнээн чиний туйлын дуртай зүйл байсан ч залхах, уйтгартай санагдах зүйл тохиолдоогүй хүн байхгүй.

Аз жаргалыг бид эрүүл мэнд, эрүүл сэтгэхүй, эрүүл гэр бүл орчин гээд их олон зүйлээс хайж хөөцөлдөж тоглосоор л байна.

Тэгвэл та нарын хувьд АЗ ЖАРГАЛ гэж юу вэ?

Хамгийн аз жаргалтай байсан, хамгийн дүүрэн баяр жаргалтай байсан ганц дурсамжийг эргэн сана даа. Юу байсан бэ?

Харилцаа.

Нэг ийм үг байдаг. “Нэг лаа мянган лааг асаах боломжтой. Бүр хэдэн зуун мянган лааг асч байх хугацаандаа асааж чадах ч энэ нь түүний асч дуусах хугацаанд нөлөөлдөггүй”. Siddhārtha Gautama

Харвардын сургуулийн /The Harvard Study of Adult Development / сэтгэл зүйч Robert Waldinger 700 хүмүүсд 75 жилийн хугацаанд тэдний аж байдал, амьдрал, наслалт, сэтгэл зүй, эрүүл мэнд бүхий л зүйлд судалгаа хийгээд :

Энэхүү судалгааны хамгийн ойлгомжтой дүгнэлт бол эрүүл, таатай, тухтай харилцаанд амьдарсан хүмүүс илүү аз жаргалтай, эрүүл мэнд сайтай, удаан амьдарч байсан явдал юм. Хэрвээ анзаарах юм бол бүх хүмүүсийн аз жаргалтай дурсамжууд хэн нэгэнтэй таатай, баяр жаргалтайгаар хамт байсан эсвэл тэдэнтэй аз жаргалтай мөчөө хуваалцаж байсан, хэн нэгнээр бахархуулсан гэх мэт бусадтай хамааралтай дурсамжууд байдаг.

Та нар одоо аз жаргалтай дурсамжаа эргэн санана уу? Хэнтэй холбоотой ямар дурсамж байсан бэ?

Эрүүл таатай, жаргалтай харилцаатай хүмүүс илүү урт насалж, илүү физиологийн хувьд эрүүл саруул байдаг. Энэ нь зөвхөн гэр бүлийн, ажлын, сургуулийн, нийгмийн гэх мэт тусгайлсан хэсэгт хамаатай бус. бүх л харилцаануудад та баяр хөөртэйгээр, таатайгаар оролцож байвал таны аз жаргалын индекс өснө гэсэн үг. Гэтэл нийгэмд ямар их таагүй харилцаа байгаа билээ дээ? Би нэрлэмээргүй байна.

Гэхдээ бас нэг зүйлийг сайтар ойгох хэрэгтэй. Хүмүүс их ярьдаг “эморно” гэж. Нийтийн дунд байгаа хэрнээ ганцаардахыг хэлээд байх шиг байгаа юм. Ганцаардах мэдрэмж гэдэг бол дээрх бүх тайлбарласны эсрэг утга. Хэдий ганцаараа байсан хүмүүс WISE буюу өргөн мэдлэгтэй болсон байдаг ч аз жаргалгүй л амьтад байх нь байна шүү дээ. Эвий, эвий. Гэхдээ найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт байгаа хэр нь ганцаарддаг бол “Та харилцааны асуудалтай” гэсэн үг биш. Хэхэ Зүгээр л таны үүсгэсэн харилцаанууд чанартай болоогүй, чанартай бүрэлдээгүй байна аа л гэсэн үг. Тэгэхээр аз жаргалтай байх гэж байгаа нь энэ гээд хавийн амьтны аманд орчих гээд үсчих биш, яг хамт байхад тухтай, таатай мэдрэмж төрүүлдэг, бие биенээ дэмждэг харилцааг бүрдүүлэхийг эрхэмлэх нь зүй.

Миний яг ямар харилцааны тухай яриад байгааг ойлгож байгаа тэ? Хэхэ

The Pursuit of Happiness кинон дээр Will Smith as Chris Gardner ажилдаа үндсэн ажилтнаар орсон баярт мэдээг сонсоод ухаанаа алдталаа хүү рүүгээ гүйж очоод тэвэрдэгийг санаж байна уу? Би энэ аз жаргалт мөчийн тухай л яриад байна. Хэхэ Ингэж баяр жаргалаа хуваалцах, хэн нэгнийг баярлуулж өөрөө баярлах гэх мэт хүмүүс хоорондын агшин зуурын богинохоон зайд л утга учир байдаг байна. Яг л Space in Between шиг.

Хүмүүсийн амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүд, тэд өөрсдийн хамгийн дуртай, хайртай хүмүүстэйгээ хамт байх үед л тохиолдсон байдаг. Dr. Daniel Kahneman

Чи аз жаргалтай байхыг хүсч байвал бусад хүмүүсийг аз жаргалтай болго. Бусад хүмүүсийг аз жаргалтай болгохыг хүсч байгаа бол өөрөө л аз жаргалтай нэгэн бай. Ийм л шууд хамааралтай. Gretchen Rubin

Дээрх дүрэм мөн тайван амар амгалан оршиход ч хамааралтай. Хэрвээ чи аз жаргалтай амьдармаар байгаа л бол бусдын эрх ашигт бүдүүлгээр халдаж, орцонд ууттай хогоо тавьж, нийтийн эзэмшлийг сүйтгэж, эвдэлж болохгүй. Хэдий өнөөдөртөө 15 алхаж хогийн цэгт хогоо хаясангүй гээд чи аз жаргалгүй нэгэн болчихгүй ч ирээдүйд чиний үр хүүхэд, орчны үзэмж, байрны үнэ буурах, хэтэрхий их ажиллагаатайгаас танай байрны СӨХ-н төлбөр нэмэгдэх гэх мэт маш их сөрөг нөлөө байгааг бодчих л хэрэгтэй! Чиний тавьсан хогны уршгаар нийт байрны 1000 гаруй суугчид үр дүнг нь хүртэнэ гэж байгаа!

Тэгээд ч ер нь бүхний үндэс болсон, бүх л амжилттай хүмүүсийн амаа урагдтал зарладаг өөртөө итгэх итгэл гэдгийг чинь чиний эргэн тойрныхон бүрдүүлдэг юм шүү дээ. Гэхдээ мэдээж хонинуудын дундах чонон толгойлогчийн тухай яриагүй байна. Зүгээр л ойр орчмын чинь хамт цагаа өнгөрүүлдэг хүмүүс чинь чамд хандаж байгаа, ярьж байгаа инээж байгаа, нөхөрлөж байгаа, хайрлаж байгаагаараа чиний ямархан үнэ цэнэтэй бодгаль гэдгийг чинь мэдрүүлж байдаг аа л гэсэн үг. Тиймээс амьддаа бие биеэ хайрлаад хэдүүлээ аз жаргалтай амьдарья аа, тэгэх үү?

Аз жаргалтай байхын тулд хэтэрхий амбицтай, том мөрөөдөлтэй, алсын хараатай байх ч шаардлагагүй. Зүгээр л хамт цай ууж, хөхрөлдөн жаргалтайгаар хов базах найзууд л хэрэгтэй. Héctor García

100 төгрөгтэй байснаас 100 найзтай байсан нь дээр гэж үг байдаг билүү?

Сургуулийн насныханд хандаж хэлэхэд,

Нэг сургууль үүдэндээ 2 цэцэг тавьжээ. Нэг цэцэгний дээр “Түүнийг доромжилж, муухай үг хэлж болно.” , нөгөө цэцгэн дээр “энэ цэцгэнд зөвхөн сайхан үг хэлнэ” гэсэн бичиг хаджээ. Сургууьд ирж, явж байгаа хүүхдүүд үгс шивнэлдэнэ. Гэхдээ 2 цэцгийг яг адилхан усалж бордсоор хэсэг хугацааны дараа үргэлж доромжлуулж, муухай үгс сонсож байсан цэцэг хүүхдүүдийн нүдэн дээр хатаж хорчийж өнгөө алдаж, сайхан үгс сонсож байсан цэцэг үзэмж төгс хэвээрээ ургажээ. Хүүхдүүдэд нөлөөлөх гэсэн “bullying is the worst thing!” аян ийнхүү амжилттай өрнөжээ.

Би хүүдээ дандаа хэлдэг, өөр рүү чинь шидэхэд өвтгөх зүйлийг хэзээ ч бусад руу шидэж болохгүй! Өөрт чинь хэлэхэд дургүйлхэх үгийг бусдад бас хэлж болохгүй! гэж. Бүгд л эцэстээ ээж аавын аминаасаа хайртай үр нь шүү дээ гэж бодохоор хорвоод үнсэлгүй үлдээмээр тоосонцор ч баймгүй.

Бас хэнийг ч, бүр хэнийг ч, үхтэл нь ганцаардуулахгүй энэ цаг үедээ бүгдээрээ хамтдаа жаргахыг мөрөөдмөөр байна аа.

Bunny,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet