expert.bunny
2 min readNov 22, 2020

АГАА

… “ Агаа маань бурхан юм байх даа?” энэ бүр үнэхээр сонин асуулт байлаа. Агаа бурхан юм бол яагаад аав өөр дүрстэй зургууд жаазлаад шүтээд, урд нь идээ ундаа тавиад байдаг байна аа? Энэ гоё мээмтэй зураг шигээ харагддаггүй юм байх даа, бурхан?

Тэгээд гүйж очоод агаагаас “Та бурхан юм уу?” гэж асуутал “ Яав?” гэж байна. “ Та бурхны том чихэр идээд байна шүү дээ!” гэтэл учиргүй инээснээ “ Тийш дээ ах нь бурхан чинь байна” л гэж байна.

Тэгээд жаал бодлоо. Үнэн ч юм шиг. Аав бид нарыг бурхан руу хөлөө жийж сууж болохгүй гэдэг байтал энэ хууль агаад үйлчлэхгүй. Бурхны өөдөөс хөлөө… эдр гэхээр агаа “ хөлийн эрхий хуруу тааз руу харж байгаа биз дээ?” гээд л үл тооно. Тэгснээ бурхны идээ иднэ. Цагаан сар болноноор агаад тусад нь дандаа нэг тийм могойны дүрстэй боов хийж идүүлнэ. Дүү бид 2 т хэзээ ч ийм тусгай дүрстэй боов хийж өгч байгаагүй. Яагаад, гэхээр агаа нь идэж болдог юм аа л гэнэ. Тэгснээ агааг хэзээ ч загнахгүй. Өдөржин гадуур дэмий тэнээд шөнө орж ирж байхад юу ч хэлэхгүй хэрнээ дүү бид 2г хоолноосоо жоохон хоцроход л “ маргааш гадаа гарахгүй шүү” гэнэ.

Энэ агаа нээрээ бурхан юм байх даа?

Тэгээд хэдэн өдөр агаадаа хууртаж, хамаг том чихэр дуусах алдад ааваас “ Агаа бурхан юм уу?” Гээд хамаг болсон явдлыг хэлтэл аав “та нар бүгдээрээ бурхан байхгүй юу. Аав нь баяр дуусахаар та нарт чихэр жимсий нь хуваагаад л өгчихдөг шүү дээ” гээд үлдсээ том чихрийг дүү бид хоёрт хувааж өглөө.

Cheers,

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet