YOU CAN’T SURVIVE WITHOUT ENGLISH !

expert.bunny
3 min readFeb 7, 2020

--

За одоо энэ нийгэм цаг үед Монгол хүн та хэлгүй бол хөлгүй шүү. Хэлгүй байж болохгүй ээ. Уг нь дор хаяж 5 улсын хэл бүрэн сурчихвал сайн. Гэхдээ чаддаггүй юм аа гэхэд англи хэлээ хамгийн сайнаараа заавал сураарай. Манай хүү хүртэл англи хэлгүй бол тоглоомныхоо учрыг олохгүй байна гээд товчлуурнуудынхаа үгийг цээжилж баатруудынхаа хэллэгийг орчуулж авч, youtube дээрх хайлт ашиглахын тулд англи хэл сурахын мөрөөсөл болж байхад та нар арай хойш сууж байгаа юм биш биз?

Ерөнхийдөө хэлгүй бол амьдарч болохгүй байгааг би хүүхдээсээ анзаарсан юм. Англи хэлгүй хэн ч, ээж аав ч, эмээ өвөө ч 20 р зууны хүн биш шүү, нээрээ. Миний үед ямар одооных шиг сайхан сургалт дамжаанууд, интенэт орчин, хөгжил байсан биш, кабелийн cartoon network, subtitle -тай сувгаас өөр үзэж харах, сурах юм байсангүй. Гэлээ гээд би хойш суулгүй subtitle харж уншиж ойлгох гэж хичээсээр байгаад нэг тийм ярьдаггүй хэлтэй баачка болсон түүхтэй. Гэхдээ ямар ч хүнд зохиол байсан уншаад бол ойлгочихно оо бас. Одоо бичдэг болохын тулд сурсаар л байна.

Оросоор ч тэр англиар ч тэр унших ч юм уу, хүний ярьж байгааг сайн ойлгох хэрнээ ярьж чаддаггүй учир дутагдалтай болохоор төсөл дээр шууд экспатуудтай ажиллахаар хэлний бэрхшээлтэй хүүхэд болоод байхаар нь яриагаа сайжруулахын тулд би нэг хичээл авч байсан юм. Над шиг өдрийн 8–10 цаг ажилтай, гэртээ байх хугацаа багатай, байх хугацаандаа бас сураад байх боломжгүй хүмүүс энд тэндхийн хүмүүстэй ярьдаг клубуудэд хамрагдах хэцүү л дээ. Уг нь эдгээр англи ярианы клубууд үнэгүй байдаг юм билээ. Гэвч надад тэр цагууд нь дандаа ажилтай байж таараад байсан тул би хайсаар байгаад Монголд online -р Филиппин багштай ярьдаг ENGLISH MAESTRO гадаад хэлний сургууль олоод 1 сар ярианы хичээл авсан юм. Энэ үнэхээр үр дүнтэй гайхалтай хичээл байсан. Энэ хичээл ганцаарчилсан online хичээл тул хүн амьтнаас ичих зовох юм байхгүй тун сайхан болдог шүү. Эхэндээ баахан текст чангаар уншуулаад, дуудлага засангаа ярилцаад л яваад байдаг юм. Зүгээр л текст уншаад миний яриа сайжирна гэдэгт итгэлгүй байсан ч үнэхээр анх багштайгаа хичээллэсэнээс 10 аад өдрийн дараагаас бүр яриасаг болчихсон байсанаа санаж байна. Ямар ч сэвдээр ярьчих гээд л… Хэхэ Сайжирч байгаагийнх юм уу даа. Багш маань ч төгсгөлийн өдөр анхны өдрийг бодвол их сайжирчээ гэж билээ. Бид хоёр хичээлийн цаг дуустал текстээ ч уншсан юмгүй баахан чалччихсан байсан. Ийм л байна. Энэ хичээл маш хямдхан бас их үр дүнтэй юм билээ шүү. Мөн эднийх маш хямдханаар олон төрлийн хичээл санал болгодог. Сайтаар нь зочлоод үзээрэй. Би бол яриа сайжруулах хичээлд нь л сар суусан. Гэнэт саяхнаас англи хэл дээр төгс санаагаа бичиж чаддаг болохыг хүсээд, блогоо англиар хөтөлдөг болмоор санагдаад эднийхийг санасан юм. Одоо дахиад сууна аа.

Энэ мэт олон боломжууд байдаг болсон цагт Монгол хүн та хэлгүй яваа бол өөрийн чинь л хохь шүү. Хэл л сайн сураарай. Чадах чинээгээрээ олныг сураарай. Хятад хэл ч сурмаар л байна.

Маш том хүсэл зорилго тавиад эрж хайж сураглавал заавал нэг юм олддог л хорвоо. Хонг Конг PHEONIX сувгийн Солонгос кино үүзээд ойлгодог болох гэж subtitle уншиж эхэлсэн англи хэл минь ажил амьдралд минь ийм их хэрэг болно гэж төсөөлж байгаагүй. Гэхдээ хүнд сурсан эрдэм илүүддэггүй гэж л энэ байх. Одоо ч миний уншаад ойлгочихдог хэлнүүд минь тусаа өгсөөр л явна. Хэхэ

Хүнд ямар ч хар шалны алчуурыг цагаан болтол шал угааж чаддаг чадвар ч илүүдэхгүй. Хэрэг болох өдөр ирдэг юм шүү. Бүх зүйлийг чин сэтгэлээсээ тултал нь хийх гэж хичээж байхдаа чадах чинээгээрээ олон зүйлийг сурч аваарай.

Хичээл сурлагад нь амжилт хүсье.

CHEERS,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet