YOU ARE TOTALLY ENOUGH
Би хэн бэ?-Энэ бол аз жаргалын нууцуудын нэг.
Би булан тохой бүрд нь янз бүрийн нөлөөтэй толь тавьсан өрөөнд орлоо. Тэдгээр тол бүрд харахад нэгэнд нь томоос том толгойтой, тасрах гэж байгаа мэт бэлхүүстэй гээд төрөл бүрээр харагдахад тэсгэлгүй хөхөрч гарлаа. Гэтэл тэр над руу ойртсоноо эдгээр нөлөөтэй толинд тусч байгаа дүрсүүд таныг бодож хардаг бусдын бодол юм шүү дээ. Амьдралд нөлөөгүй цэвэр хардаг тольнууд ч бий. Гэхдээ толинд тусч байгаа дүрс бол жинхэнэ чи биш, харин чиний тухай бусдын бодол л гэсэн үг. Тэгэхээр тэдний бодол хийсвэр биегүй, утга учиргүй зүйл байх нь. Гэхдээ санамсаргүйгээр бусдын хэлсэн үг бидний ухамсарт хүчтэй нөлөө үзүүлсээр байдаг. Чи шалгалтандаа унаад ороод ирэхэд чинь ээж чинь “Тэгнэ ээ, хичээлээ давтахгүй залхуураад байсан юм. Мөн дөө. Чи ийм л залхуу амьтан” гэвэл та дараа хийх их овоорсон ажил, хариуцлагын урд “Би ч залхуу хүн юм чинь угаасаа” гээд бууж өгөх хандлагатай болох нь бий. Гэхдээ бусдын хэлсэн үг, бодсон бодлоор өөрийгөө тодорхойлохгүй байхын тулд жинхэнэ өөрийнхөө мөн чанарыг олж, түүнийгээ өөртөө бат итгүүлэх шаардлагатай.
“Хүн өөрийгөө хэн гэж бодно. Хүн тийм л байна.” Гитлерийг л хар. Агуу бүх хүмүүсийг л хар. Тэдэнд ид шидийн бирд гарч ирээд хүслийг нь биелүүлсэн зүйл байхгүй. Харин тэд өөрийнхөө хэн байхыг, юу хүсдэгээ л тодорхойлоод бат итгэсэн хүмүүс юм шүү дээ.
Бидний ихэнх нь өөрийнхөө том хамар, өргөн шанаа, майга хөл гэх мэт өөртөө таалагдахгүй хэсэгтээ төвлөрч түүнд ач холбогдол өгсөөр байдаг. Харин үүнийхээ оронд өөрийнхөө ганцхан таалагддаг зүйлд төвлөрч, түүнийгээ өөртөө өдөр бүр баталж бай.
Мөн хэн болохыг хүсч байгаа эерэг нотолгоонуудыг өөртөө өдөр бүр хэлж бай.
Эцэст нь танд толины тусгал нөлөөлөөд том толгойтой болохгүйгээс хойш бусдын таныг тодорхойлсон бүх тодорхойлолтуудыг зүгээр л март.
“Хүн өөрийгөө хэн гэж бодно. Хүн тийм л байна.”