YOLO VS RETIRED EARLY(FIRE)

expert.bunny
4 min readFeb 7, 2020

--

YOLO- Хүн нэг л амьдрах юм чинь илүүг хурааж хуримтлуулахад санаагаа чилээхгүйгээр, яг одоодоо л аз жаргалтай байлгах сонголтуудыг хийе. Хэзээ үхэхийг хэн мэдлээ? Гоё бүжиглэе эдр

Retired early — Манайхан үүнийг ойлгохгүй л байх л даа. Эрүү өвдөг нь нийлсэн, хөдөлмөрийн чадамжгүй үедээ л тэтгэвэрт гардаг гэдэг чинь аль хэдийн хоцрогдсон ойлголт. Барууныхан хэрхэн нас залуудаа тэтгэвэрт гарч болохоор санхүүгийн эрх чөлөөнд хүрэх тухай шаналж сууна. Хэдүүлээ хажуу дах хөвгүүндээ алдарсан сэтгэлээсээ арай хол сэтгэж сурах цаг нь болжээ. Ер нь бол хүний сэтгэл санааг хамгийн их амар амгалан, тайван байлгадаг нь баталгаатай ирээдүй л юм байна. Тиймээс тэр ирээдүйн баталгаанд зориулж мөнгөө гамнаж хураая. гэх эсрэг тэсрэг ойлголт бий. Алийг нь тэгээд баримталсан нь дээр хэрэг вэ? За би ажил хийж цалин авдаг болоод овоо хэдэн жил болсон хүний хувьд одоо retired early арга л хамгийн зохимжтой, тэнцвэртэй нь гэдэг шийдэлд хүрээд байгаа. Би ч анх төгсөөд, ээж аавынхаа өврөөс гараагүй байхдаа цалин авдаг болсон ба ёстойл YOLO туульсан юм билээ. Юун хадгаламж? Тийм үг байдаг юм уу? Янз бүрийн гэнэтийн юм боллоо гэхэд хаанаас ч юм яаж ийж байгаад л мөнгө олдчихно. Бас байрны байтугай цалингийн зээлгүй болохоор нэг тийм ажлаа дуртай дургүй хийснээ цалинтай ч байх шиг ухааны юм бодно. Ийм л байлаа. Хүн бүр л ийм байсан байх.

Гэтэл одоо бол зээлтэй Монгол хүн болохоороо биеэ бодоод л амьдарч байна. Нэг толгой руу хадгаламжийн тухай сэдэл өгсөн нь Жек Лондоны “Саран хөндий” г уншиж байсан чинь тэдгээр Английн хөрөнгөтнүүдийн дунд , ажилчин мэт өглөөнөөс орой хүртэл ажилладаг хэрнээ эдлэн газартай нэгэн хятад гардаг юм. Хятадууд хаана ч явах юм аа ухааны юм бодож байтал, тэр хүнд хэцүү үед эдлэнтэй байгаа хятад хүний тухай бодол одоо ч санаанаас гардаггүй юм. Тэгтэл дараахан нь Удирдлагын академинд сурч байхдаа Хятадууд орлогынхоо 30 с 40 хувийг хадгалдгаараа хамгийн тэргүүний хадгалагч улсаар жагсаж байдаг байгаа. Тэд яагаад хадгалаад байдаг юм бол? Бүтэн эдлэн газартай байж зүгээр л Англи газрын эзэд шиг цай уунгаа дэмий улс төр ярьж суухгүй талбайдаа ажиллаад л байдаг нь юуных юм бол? Мэдээж тэдний ирээдүйг л баталгаажуулж буй юм билээ. Өр зээлтэй хэн ч ирээдүйн эдийн засгийн баталгааны тухай ярихад ойлгоно. Энэ нэг тийм чухал зүйл байдаг даа. Хэхэв Би ч хэзээ хойно ойлгоод жаахан хадгалдаг баатар болж байгаад л гадагшаа дотогшоо явахдаа үрчихдэг байлаа. Гэтэл Mr. Money Mustache гэж хүний нийтлэлүүдийг уншаад дахин толгой руугаа тоншуулсан юм. Түүнийг та нартай хуваалцья.

Тэгвэл тэр санхүүгийн эрх чөлөө гээч чинь юу юм бэ? Яаж хүрэх юм бэ? Яаж хүрснээ мэдэх юм бэ? гэхээр Таны хөрөнгө оруулсан хөрөнгө чинь таны өдөр тутмын амьдралын зардлыг чинь нөхөж чаддаг болох үеийг хэлдэг байна.

Гэхдээ түүний зөвлөснөөр бол бид доорх хоёр зүйлийг тодруулж байж санхүүгийн эрх чөлөөндөө хэзээ хүрэхээ тодорхойлж чадна.

  1. Бид хэр ихийг олж чадаж байна?
  2. Олж байгаагаасаа хэр хэмжээтэйг хадгалж эсвэл хөрөнгө оруулж байна?

Хэрвээ бид хэдий хэмжээний орлоготой байгаагаа мэдэж байгаа л бол хэдийг хувийн хэрэгцээнд зарцуулж хэдийг хадгалж байгаагаа тодорхойлчихно.

Жишээ нь, та 1500000 төгрөгийн цалинтай, түүнийхээ 300000 г л хадгалдаг гэвэл таны хадгаламжийн хувь орлогын 20 хувь болно. (savings rate=20%)

Mr. Money Mustache дээрх тоцооллоор гаргасан таны тогтмол хадгалдаг хадгалажийн хувиар баримжаалж та ер нь хэр хугацааны дараа ажилгүй суусан ч хангалттай орлоготой байх хүснэгт гаргасан байна. Жишээ нь та 20% rate тэй бол 37 жилиййн дараа энэ сар бүр хуримтлуулсан хадгаламж чинь таныг тэтгэвэрт гаргах боломжтой байдаг байна.

Source: Mr. Money Moustache

Хэрхэн үүнд хурдан хүрэх вэ?

Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд та илүү их олж бас илүү их хадгалах хэрэгтэй.

  1. Илүү их мөнгө олох (гэхдээ одооны амьдралын зардлаа өсгөхгүй байх).
  2. Одоо чадаж байгаагаасаа ч илүүг хадгалж эсвэл хөрөнгө оруулахад анхаарах.

Энэ 2 зарчмыг баримталж чадвал та тэтгэвэрт гарах буюу санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хугацаагаа наашлуулах боломжтой.

Жишээ нь та 1500000 төгрөгийн цалинтай. Байрны зээл, хоол, унаа гээд сарын зардал чинь одоо 1200000 төгрөг гэвэл та сард 20% хадгалдаг юм байж. Тэгвэл таны цалин өсөөд сарын 2500000 төгрөг болсон ч таны сарын зардал өсөхгүй 1200000 хэвээрээ байдал таны хадгаламжийн хувь 52% болж өснө. Одоо таны хадгаламжийн хувь 52% болсон бол та багцаагаар 16 гаруй жилийн дараа санхүүгийн эрх чөлөөнд хүрэхээр боллоо. Өмнөх 37 жил чинь 16 болчихлоо шүү дээ.

Иймээс л хүмүүс минималист энгийн амьдрал сонгож, зардлаа танаж орлогоо өсгөх үржүүлэхдээ анхаардаг болсон байна. Та хэд маань одоо залуу энэ бүгдийг нэг их ойшоон үзэхгүй байгаа ч үүнийг иймэрхүү түвшинд ойлгох нь их чухал шүү.

Мөн энэ төрлийн мэдээллийг ээж аав л мэдэх хэзээ ч хангалтгүй, хүн бүр мэдэх ёстой ч манай боловсролын системд байдаггүй. Би Хөрөнгө оруулалтыг ойлгох гэж бүтэн Удирдлагын академийн мастерт суусан гээд л бод. Хэрэгтэй болохоор л …

Тэгээд та нар 5 улсын хэл эзэмшсэнийх сайн унш, монголтой адил мөнгөний нэгж, зах зээлгүй ч гэлээ уншаад судлаад л байгаарай. Бас Penny Pinchers -г заавал үзэхийг санал болгоё.

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet