“WHAT I KNOW FOR SURE” Oprah Winfrey номын тэмдэглэл
Номын хэсгээс:
Би ил зууханд гал ноцохыг харах дуртай. Пирамид хэлбэрт оруулан өрсөн модыг асаахад хамар цоргиулдаг шатаж буй модны үнэр, чимээний сайхныг яана. Яагаад энэ бүхэн тэгтлээ их таалагддагийг хэлж мэдэхгүй юм. Магадгүй бага байхдаа скаутын гишүүн болоод гал ноцоож сурахыг хүсдэг байсантай минь холбоотой юм боловуу? Гэхдээ надад хэзээ ч хүүхэд насныхаа мөрөөдлийн скаутын өмсгөлийг өмсөх боломж олдоогүй.
Ялангуяа гадаа бороо орж байхад бүх ажлаа дуусгаад, өөрийгөө тусгаарлан ил галын дэргэд дуртай номоо бариад, тухлан сууж, цайгаа оочлон суухын жаргалыг юутай ч зүйрлэшгүй. Энэ бол миний хувьд диваажин. Би сайхан ном унших бүрийдээ өөр хүмүүсийн ертөнцөөр аялж, тэдний амьдралын хэв маяг минийхээс ямар өөр болох тухай ч юм уу, номын баатруудын амьдарч байгаа цаг үеийн төсөөлөл ч юм уу, эсвэл тэднээс өөрийгөө харж дотогшоогоо өнгийж, өөр ертөнцтэй танилцаж мэдлэг мэдээлэлтэй болж, эргэцүүлж бодлогоширдог болохоор ном миний хамаг сайхан бүхэн минь. Би ном уншиж чаддаггүй эсвэл уншдаггүй байсан бол өдийд хэн байхыгаа төсөөлж чадахгүй нь. Ямар ч л байсан, бүх амьдралыг минь өөрчилсөн радиод 16-тай black охин ажилд орж чадахгүй байсан. 16-тай Oprah Nashville -н WVOL радио станцад зочлох үед радиогийн DJ “Чи өөрийнхөө хоолойг энэ төхөөрөмжөөр хэрхэн сонсогдохыг үзмээр байна уу?” гээд надад бэлдсэн мэдээний хэсэг микрофон өгсөн юм. Харин тэрээр “WOW, энэ охины хоолойг сонсооч ээ?” гээд өөрийнхөө боссд сонсгосноор миний нэвтрүүлгийн карьер эхэлсэн дээ. Нэг их удалгүй тус радиод байнгын мэдээний нэтрүүлгийн хөтлөгч болж удалгүй жил хүрэхгүй хугацааны дараа хэн нэгэн надад сайхан шүлэг, уран зохиол, ном унших санал тавьж би хорвоогийн хамгийн дуртай ном унших ажлаа арай чангаар уншиж мөнгө авдаг боллоо.
Миний хамгийн сайн мэдэж байгаа зүйл гэвэл, ном бол үнэхээр ертөнцийг харах цонх төдийгүй, миний хамгийн хамгийн дуртай зүйл. Ном намайг хүнд хэцүү нөхцлөөс хөндийрүүлж зугтаах боломж олгохын сацуу миний бүхий л амьдралын зам мөрийг гаргасан. Миний хамгийн сайн мэдэж байгаагаар ном намайг нээж, өөрийнхөө оргилд хүрэх хаалга минь ойртуулж, оюуны чадамжийг дээшлүүлж, илүү өндөрт авирах урам зоригийг олгосон юм.
Oprah Winfrey
Би энэ гэгээлэг номыг заавал уншиж үзэхийг санал болгомоор байна. Учир нь энэ гэгээлэг гэхэд дэндүү гэгээлэг хөөрхөн ном. Нэг хүнд ийм их сайхан зүйл байдагт нь ч итгэмээргүй. Гэхдээ л үнэн. Бүгд түүний туулсан зам, амьдралаасаа ойлгож сурсан зүйлс.
Одоогийн кино байсан ч нэгнээ алаад л, уран зохиол байсан ч нэг нь үхээд л, том сэдэв байлаа ч дулхий сөнөөд л байдаг хар бараанаар дүүрэн мэдээний ертөнцөд нэг тийм ил галын дэргэдэх Oprah-гийн амралт шиг…