What does it mean “монголчлох”

expert.bunny
3 min readOct 2, 2020

--

Уг нь бол “монголчлох” гэдэг үг нь Орос ах нар Монголд аж үйлдвэр соёлыг түгээх үед тэднээс сурсан зүйлээ хөрсөндөө буулгахаас эхлэлтэй байх. Хүний юмыг хуулахдаа өөрийн болгож авах гэдэг чинь “ухаан” юм болохоор энэ ухааныг манайхан товчилж “монголчлох” болгосон байх.

Гэтэл яасан, хойч үеийнхэн нь ямар ч сайхан зүйлийг мушгин гуйвуулахдаа сайн улс чинь утга санааг нь хүртэл алдагдуулжээ.

Оюу Толгойд ажиллаж байхад, нэг expat

Манайхан бол ямар нэг зүйл угсрах бол эхлээд MANUAL, зааварчилгааг нь уншаад яг зааврын дагуу угсардаг. Харин Монголчууд зааварчилгаа бичсэн цаас, номыг нь огт уншдаггүй. Өөрсдөө харж байгаад угсрах гэж янз бүрээр оролдоод бүүр болохгүй бол өнөө гарын авлагыг нь нээж үздэг. Хэрэв номтой номгүй угсрагдчихвал тэр чигээр нь хэрэглэчихнэ. Ямар нэгэн зүйлийг ном горимын дагуу хийхийн тухай асуудлыг авч хэлцдэггүй.

гэж байсан юм. Үнэн.

Приус байсан ч заавал эвдэлж угсарч “монголчилж” байж санаа нь амарна. Гэтэл тэр машин техникийг хйисэн хүмүүс яасан хүмүүс вэ? Тийм дутуу дулимаг хүмүүс байсан хэрэг үү? Тэр машиныг яг л ийм өндөртэй, ийм дугуйтай, ийм мотортой байхад хамгийн аюул осолгүй байх юм байна аа гээд бараг манай Монголын хүн амаас ч их ажилтантай том компани манайх зах зээлийн эдийн засагт шилжсэнээс ч урт хугацаанд ажиллаж, манай уушгины хатгалгаагаар нас барж байгаа хүүхдийн тооноос ч их туршилтыг хийгээд баталчихсан байхад ЗААВАЛ ЗӨРНӨ. Зөрвөл гоё. Аюул осол хэнд хамаатай юм бэ? Би өнөөдөр л аз жаргалтай, хүрэх газраа хүрч байвал болоо. ДУУС ДУУС

Нэг болсон явдал ярья. Саяхан манай нэг төсөлд гүүрийн дам нурууны хүчитгэлийн тросс татаж чангалдаг төхөөрөмж хэрэглэлээ л дээ. Бид анх удаа хэрэглэж байгаа юм. Гэтэл тэр төхөөрөмжийн дам нуруутай уулзаж байгаа хэсэг дам нуруундаа хэт ойр байгаа шалтгаанаар тавгуудыг давхарласан байгаа юм. Зааварчилгааг зөрчсөн гэсэн үг. Тэгээд яасан? мэдээж Failed. Бүр бүтэн улсаас нь ч том баг, хүн хүч туршаад батлаад ингэ тэг гэсэн зааварчилгааг нэг том толгойтой Мулан дээр гардаг шиг булиа баатар гарч ирээд зөрчих үед ийм л хохирол тохиолдож байгаа юм.

Тэгээд энэ хачин жигтэй зөрүүд, тэнэг үйлдлээ зөөлрүүлж “МОНГОЛЧЛОХ” гэж нэрэлнэ. Энэ нь үнэхээр нүдээ олдог байлаа ч нэг хүний тархи, мянган хүний тархи сэтгэлээс давах нь үгүй бөлгөө.

Нэг тийм ном ёсны зүйл гэж мэдэхгүй бүдүүлэгдүү улс ч юм шиг. ЗӨрж байж санаа нь амардаг юм уу хаашаа ийн. Би инженерийн салбарт ажилладаг болоод ч тэр үү, иймэрхүү зүйлтэй алхам тутамдаа л таардаг юм. Жаахан болохгүй болоод ирвэл ингэчихье л дээ гээд л ДУУС ДУУС. хэхэ

Стейкийг 20 хувийн өөх тостой гэж хэлснээс 80хувь нь уургийн агууламж өндөр мах гэвэл илүү зарагддаг. Маркетерууд бас мэдэх л байх. Тэгвэл дээрх хачин сонирхолтой хүмүүст дүрэм, хууль мөрдүүлэх гэж байгаа бол яана гэсэн үг бол? Сонирхолтой байгаа биз? Болохгүй ээ гээд байхад болгоно гээд байдаг бол яах вэ?

Одоо цагт зааварчилгаагүй бүдүүн баараг хийгддэг бүтээгдэхүүн гэж байхаа байсан. Гэтэл энэ мэт зөрчсөөр байх нь бидэнд юу авчрах вэ? Үүнийг хэрхэн таслан зогсоох вэ?

БОД,БОД,БОД

Манай замууд наадмын сарын настай байдаг даа. Бид нар зам тавьж мэдэхгүйдээ биш, хүсэхгүйдээ биш, чадахгүйдээ биш. Ямар зам, яавал удаан чанартай зам байх эдр чинь зүгээр л захын нет ухахад дүүрэн илэрц гарч ирнэ. Монгол ийм хөрстэй юм чинь гэж мэгээд хийвэл хийчихнэ. Гэхдээ тоолдог нь бага болоод ирэхээр өнөө сайхан “монголчлох” руугаа орно доо.

Ядуугийн зовлон, залхуугийн зовлон, зөрүүдийн гайгаасаа салахгүйгээр дэлхийг дагах, түрэх тухай мөрөөдөх ч хол байна даа л гэе дээ.

Тэгээд та нартаа хандаж хэлэхэд, зааварчилгааны дагуу л байгаарай. Зүгээр нэг гоо сайхны бүтээгдэхүүн байсан ч ар талдаа яаж хэрэглэхийг биччихсэн байгаа. Яг л тэр зааварчилгааг дагах нь зүй. Мөн худалдагч нар нь тэр зааварчилгааг нь уншаад ойлгодоггүй юм гэхэд цээжилчихвэл зохилтой. Бичигдсэнээс нь өөр юм яриад зогсож байх тохиолдол бишгүй бий.

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet