WARM GOLD BATH

expert.bunny
6 min readMar 13, 2020

--

Өөрийгөө эрхлүүлж сурна аа хэдүүлээ.

Ер нь бол өөрийнхөө юунд сайныг, юу хийхийг хүсдэгээ мэдэхгүй байх чинь гэмт хэрэг бишийг ойлгогтун! Японы Террас хаус шоун дээр энэ төрлийн сэдэв маш хурцаар байнга хөндөгддөг юм. Тэнд байгаа нас насны залуус дунд маш хурцаар хоорондоо хэлэлцдэг сэдэв бол амьдралынхаа зорилго мөрөөдлийг олж чадсан эсэх, түүнийхээ араас тууштай явж байгаа эсэх эдр гээд л их нарийн сайхан шалгууруудыг хоорондоо тавьдаг. Гэхдээ миний хайртай Догсун /Reply 1988 movie/ -д ч бас ийм зүйл тохиолдож байсан. Үеийнх нь хүүхдүүд бүгд ямар мэргэжил сонгохоо, юу хийхээ тодорхойлчихсон байхад манай Догсун олоогүй. Үүнээсээ маш их ичиж бага зэрэг хаалттай болж байгаа хэсэг нэг ангид гардаг. Энэ чинь хүүхэд бүрт тохиолдож болох л асуудал. Ингэж өөрийнхөө юунд дуртай, юу хийхийг хүсдэгээ ойлгож амжаагүй байх гэдэг чинь огтоос гэмт хэрэг биш! “Зүгээр л цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналах хэрэггүй” Хэхэ

Тийм болохоор өөрийгөө хэрхэн хайрлахаа мэдэхгүй, ойлгохгүй байх гэдэг чинь ч гэмт хэрэг биш! Эрүүл мэндээ яаж бодохоо мэдэхгүй байна гэдэг чинь ч гэмт хэрэг биш!

Зүгээр л сурчихаж болно, хонгорууд минь.

Тиймээс амралтын өдрөөр өөртөө Ромын хатны хамаг тансаг эрхлүүлэлт зохиох нэгэн аргыг хуваалцья.

Би ихээ дээр үеэс халуун хөөстэй, тансаг үнэртэй ваннд суух дуртай. Ваннд суухаар алжаал тайлагдаж, дээдийн дээд амралт болохын сацуу маш тансаг бясалгал болдог юм. Нөгөө хөвөгчинд унтах гэдгэрхүү амралт гэх юм уу. Та нар бага зэрэг анзаарсан бол Ромын эзэнт гүрэн, Япон Их наран улс гэх мэт ихээ эртнээс суурин иргэншиж, хааны ордны соёл нь хөгжиж цэцэглэсэн улсуудад бүгдэд нь “халуун ваннд суух” гэдэг тансаглал байдаг. Том жижиг, чулуун, давстай, сүүтэй, сарнайтай яадаг яадаг ч гэнэ үү. Алдарт Клеопатрагийн гоо сайхны зааврын нэгдүгээрт “сүүтэй+сарнайтай ванн” байдгийг санаж байна уу?

Тэр үед халуун шүршүүрийн хүрэлцээ сүлжээ муу байсан байж болох ч одоог хүртэл энэ уламжлалт тансаглал хөгжиж, хэрэгжигдсээр л байна. Японы халуун ванны соёл гэж бүр тусдаа ойлголт байна, цаана чинь. Нийтийн ванн — sento, халуун рашаан-onsen гээд л… Бүр япончууд урт наслалт, эрүүл мэндийн нууцуудынхаа нэгийг орой бүр халуун шүршүүрт хөлсөө бүрэн арилгасны дараа суудаг халуун ваннаа гэх нь ч бий.

Тэгвэл энэ халуун ванн ямар ач холбогдоолтой вэ?

  1. Халуун ванн маш тухтай амрах хэсэг олгодог. Температурыг нь өөртөө тааруулсан халуун бүлээн ваннд суухад хүн ганцаараа дээд зэргээр амрах тухтай орчин бүрдэж өгдөг байна.
  2. Орой ваннд суух нойргүйдлийн эсрэг үйлчилнэ. Халуун ванн нь хүний биеийн температурыг өсгөдөг. Харин ваннаас гарахад энэ өссөн температур аажмаар буурах ба яг энэ температурын өөрчлөлтөөс меланин ялгарч нойр хүрэх үндэс болдог байна. Ер нь бол гаднаас даарч орж ирээд халуун хөнжлөөр хучаад хэвтэхээр өөрийн эрхгүй нойр хүрдэг дээ. Үүнтэй л адил зүйл болно гэсэн үг юм.
  3. Мөн халуун ваннд суухад хүний биеийн цусны эргэлт сайжирч хурдассанаар хатуурч, хөшсөн булчингууд суларч амардаг болохыг шинжлэх ухаан нотолдог гэнэ. Угаас хүнд дасгал хийсний дараа заавал усанд орж унтахгүй бол маргааш нь бүх бие аймшигтай буларсан байдаг даа. Харин усанд орчихвол булраа нь арай бага байдаг. Мөн халуун усандаа давс нэмвэл төрөл бүрийн үений үрэвсэлт өвчин, чихрийн шижин болон үений эдийг дэмжигчийг тээвэрлэх хөдөлгөөн сайжирдаг байна. Би үүнийг батална. Би хөдөөнөөс харшилтай болж ирээд, юу ч идэж уусан биеэр чоно гөрвөс гэдэг билүү юм хаа сайгүй гараад л байлаа. Тэгээд саяхнаас давстай халуун ванндаа суугаад эхэлсэн чинь энэ маань шууд намдчихсаан. Хэхэ
  4. Халуун бүлээн ус нь биеийн цусны урсгал, цусны эргэлтийг сайжруулдаг. Ингэснээр төрөл бүрийн зүрхний шигдээс, цусны даралттай холбоотой эрсдлүүдээс сэрэмжлэх боломжтой гэнэ. Хэрвээ дасгал хөдөлгөөн хийхэд маш их амьсгаадаж над шиг ядардаг бол та хэсэг хугацаанд ч болов халуун бүлээн ваннд суухыг хэвшил болгоод үзээрэй.
  5. Тураана. Whaat? гэж бодсон уу? Хаха. Үүнийг би хэлж мэдэхгүй ч ийм нэг benefit байсан юм шүү. Хэхэ. Халуун усанд суухаар хүн мэдээж хөлөрнө. Харин энэ хөлс нь илүү чанартай хөлс ялгардаг гэнэ л дээ. Жирийн хөлснөөс илүү DETOX болж гарч байгаа хөлс ялгаруулдаг байна. Иймд халуун цсанд суухад гаргаж байгаа хөлс нь зүгээр жирдээ алхаж байгаагаас ч илүү чанартай хөлс ялгаруулдаг гэнэ. Сонин байгаа биз?
  6. Ханиад томуутай тэмцэнэ. Энэ бол ёстой үнэн шүү! Би бодсон юм. Манайх шиг хүйтэн цаг агаартай улсад яагаад халуун ванн, халуун рашааны соёл хөгжөөгүй юм болоо? гээд. Орост хулсан шүүртэй саун эдр гээд байхад манайд л байхгүй. Харин бүр эсрэгээрээ мөстсөн голд үсэрнэ ч гэх шиг… Арай зэрлэг үү? Хэхэ Хүйтэн цаг агаартай юм чинь, хэдүүлээ ер нь өвөлдөө халуун ваннд суугаад сурчих хэрэгтэй. Тэгвэл халуун усны уур хамар ам онгойлгож, уушгины элдэв өвчлөлөөс сэргийлж, цусны эргэлт сайжирвал дархлаа ч сайжирна.
  7. Хэт халуун усанд орвол биеийн арьс улам хуурайшдаг бол биеийн температурт өөрт тохирсон усандаа бага зэрэг essential oil нэмэх юм уу, эфирийн тос дусааж орсноор эсрэгээрээ биеийн арьс бүхэлдээ зөөлөрч чийгшдэг байна. Анхилуун үнэртэй болгож чадвал ийм сайхан үнэртэй ванн нь сэтгэл санааг сэргээж, стресс тайлахад ч тусална.
  8. Халуун ваннд суух нь нойр хүргэх мөртлөө шүршүүрт орж шинэчлэгдэх, сэргэхтэй адил цэвэрлэгдсэн мэдрэмж өгдөг нь оройд илүү тохирох дадал юм.

Тэгвэл ваннд хэрхэн суух вэ?

  1. Би хувиасаа ваннд суухыг орой хийхийг зөвлөе.
  2. Ваннд хэдэн минут сууснаа хамаг биеэ учир тохойгүй үрээд ядраад хэрэггүй ээ, хэхэ. Би бол ваннд суухыг өмнө эхлээд сайхан шүршүүрт орчихдог. Дараа нь усаа яг гоё температурыг нь тааруулж бэлдээд халуун бүлээн ванндаа гоё хөгжим сонсоод зүв зүгээр нүдээ аниад суудаг. Ммммууууууааа. Ямар гоё амралт гэж санана? Тэр үнэр мүнэр ваав л даа. Хүсвэл үнэртэй лаа асаагаад тавьсан ч болно. Бүр хүсвэл ганц худага вино шисэн ч болно. Кино кино. Ингэж жаргахгүйгээр учир тохойгүй биеэ үрэхээр арай зэрлэг үү?
  3. Халуун ванн бэлдэхийн хамгийн чухал хэсэг нь температурыг нь тааруулах. Хэт халуунд удаан суувал амархан ядарч, зүрх судсанд таатай биш. Ер нь бол биеийн хэмээс хэт халуун байх дэмий шүү.
  4. Дээр хэлсэнчлэн давстай ванн үе мөчний өвчлөлд сайн. Би ойрдоо давстайд л сууж байгаа. Мөн хөөстэйд суух дуртай. Хөөстэй ванн бэлдсэн үедээ бага зэрэг ганган үнэр нэмчихдэг юм. Хүү маань хөөстэй ваннд надаас илүү дуртай. Хэхэ. Давс хөөсний тухайд манай Монгол брэндүүдийнх хангалттай сайн шүү. Бүгд хөөрхөн, боломжийн ч үнэтэй байдаг. Shoppy д ихэнх нь байсан.

Ер нь бол өөрийн дуртай юу ч хийж хольсон болно. Зөгийн бал, сүү, дуртай тосоо, савангаа, халгай, хусны охь бүр юу ч хольсон болно. Гол нь танд таалагдаад дээд зэргээр таашааж амрах л хэрэгтэй гэсэн үг.

5. Хэр удах вэ гэхээр, таны чин хүсэл л мэднэ дээ. Гэхдээ нэг бэлдсэнийх гээд хөртөл нь даарч суух юм уу, ванндаа унтах юм бол юун эмчилгээ манатай. Харин ч эсрэгээрээ юм болж хатгаа тусна шүү!!! Ер нь манайхан юм хийж хэрэглэхээрээ хэтрүүлэх гээд байдаг болохоор анхааруулж байгаа юм. Зүгээр үйлдвэр нь тестлээд ийм л байхад аюулгүй сайхан байна аа гээд машин гаргачихсан байхад танигдахын аргагүй болтол нь тоноглочихдог доо. Эрүүл саруул хүрэх газраа хүрэх нь биш юу нь ч чухал юм дээ, бүү мэд. Хэхэ

За за ерөнхийдөө бол ийм. Миний хамгийн дуртай, таатай тансаглалын амралтын нэг болохоор бүр заавал хуваалцья гээд л бодоод яваад байсан юм. Би иймэрхүү зэнннн юманд дуртайг ч хэлэх үү надад бол их л таалагддаг юм. Ингээд амралтын өдрөө ая тухтай өнгөрөөж, эрүүл саруул байгаарай.

Regards,

Bunny

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet