WANT WHAT YOU HAVE IS…

expert.bunny
2 min readNov 8, 2019

--

Би угаас дэлхийгээс зайлмаар мөрөөдөгч тул үе үе сонин бодол толгойд орж ирдэг юм. Та нар энэ цаг үеэс юу авч үлдэхийг хүсэх байснаа төсөөлж байсан уу? Биднийг бага байхад Ирээдүй гэсэн зохион бичлэг хийлгэж, ирээдүйн төсөөлөл зуруулдаг байсан даа. Тэгэхэд та нар 2020 онд юу зурж байсан бэ? Би лав elevator зурж байсан хэхэ. Тэгээд л нисдэг машин, робот…

Ухаалаг утас, камертай утас эдр зурж байсан уу? Сонин байгаа биз?

Тэгвэл ингэвэл яах уу?

E-mart-д картын бараатай, картаар үйлчилдэг, Улаанбаатар яг л 70 80 оных шигээ утаагүй түгжрэлгүй, 1-р хороолол, 3-р хороолол шиг Зайсан хороолол эдртэй, тэгснээ гэр хороололгүй, Баянхошуу хороолол нь яг л 3-р хорооллын үргэлжлэл шиг, хуучин Ялалт кино театр 3Dmax кино гардаг, ээж аавын ярьдаг болзооны Төв шуудан, Ялалт кино театр, Их дэлгүүрт цөөхөн кофе шоптой, ямар ч хувийн сургууль гэж байхгүй, бүх хүмүүс ажилчид, хуучны бүх үйлдвэрүүд ажиллагаатай, төлөвлөгөөнийхөө дагуу махран ажилладаг, бүх хүмүүс ажилтай, байртай, орлоготой, нийтийн тээвэрт нь автобус нь явдаг, хүрэлцээтэй, ямар ч FB INSTA гэж байхгүй, ярьдаг л утастай, зургаа хальсан аппаратаараа аваад, угаадаг, хуучны KONICA хотын хамгийн оочертой хэсэг байж, номын сангууд үргэлж дүүрэн, суудал олддоггүй хэвээрээ, ямар ч Netflix,HBO, кабелийн суваг гэж байхгүй, 4,10 н хүүхдийн кино хэвээрээ, хүүхдүүд байрныхаа гадаа талбайд тоглоод л , хөршүүдтэйгээ сахар давсаа share-лээд л, Үзвэр үйлчилгээ, Монгол кино нэгдлээрээ хүмүүжицгээгээд л амар жимэр аж төрөн суудаг байсан бол яах уу? Coca cola 100 төгрөгний үнэтэй шилэн савтай. Moрозка зайрмаг 100 төгрөг цехүүдээр зараастай, Тэгснээ E-mart картаар үйлчилдэг, бүгд л ижилхэндүү хувцаслаж, төстэй мөрөөдөөд байж байсан бол яах вэ?

Энэ цаг үеэсээ бид нар юуг үлдээхийг хүсэх байсан бол?

Сонин байгаа биз? Бид нарт импортын бараанаас өөр авч үлдэх зүйл байх л ёстой доо.

June

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet