vs GRANDMA

expert.bunny
4 min readSep 18, 2020

--

Дэлгүүрийн касс ашгүй тийм ч их очер дараалалтай биш байна шүү ухааны юм бодоод яг хаанаасаа очер нь явж байгааг тодруулах санаатай наагуур цаагуур харахад юу болдог гээч? Очерлож байгаа 5,6 хүн доторх 40–50 орчим насны эгч нар яг л эмэгчнээ харамлаж дайрах гэж байгаа арслан шиг үсээ өрвөлзүүлэн цээжээ түрээд, нүдээрээ зоддог тэ? Бусад хүүхэд, хөгшин залуус нь зүв зүгээр урдахаа анхаараад зогсож байхад, яг нэг иймэрхүү насны эгч нар нүдээрээ хөлийн үзүүрээс толгойны орой руу хяламхийсэн нүдээрээ скандаж харснаа ширвэ татна. Ийм аймаар хэлгүй дайралтад өртсөндөө барьц алдан сандарч түргэхэн дарааллын ард орж зогсоно. Дотроо “ Би зүгээр л дараалал хаанаасаа явж байгааг л тодруулах гэсэн юм шүү дээ, эгчээ” гэнэ. Аймаар эгч…

Гоо сайхны лангуун дээр косметик бүтээгдэхүүнээ бичүүлэх санаатай юмаа бичүүлж байтал хажуугаар ямар ч мэнд ус, “баярлалаа, уучлаагүй” шуурч дайрч орж ирснээ “Би өчигдөр танайхаас авсан энэ тос чинь задарчихсан байсан байна” гэж ирээд л өөрийнхөө асуудлыг ярьж заргалдаж, бөөн хэрүүл шуугиан үүсгэж, хөөрхий муу худалдагч охиныг бүлтэлзүүлж гарна. Мөрөөрөө өөрийнхөө авсан юмыг бичүүлж чадахгүй эгчийн хэрүүл шуугианд дотор харанхуйлан балартаж худалдагч охинтой хамт бүлтэлзэнэ. Аймаар эгч…

Гэрийн дэлгүүрийн эзэн нэг эгч байдаг юм. Бас л 50–60 орчим насны. Тэр эгч кассандаа сууж байхад яагаад ч юм нэг л тухгүй. Тэр эгч дандаа л ууртай харагдана. Хэт их уурладгаасаа болсон юм уу эгчийн царайн дээр дандаа уурны үрчлээ тогтжээ. Завьж нь доош унжиж уруулынх нь 2 захын үзүүр доошилж, хоёр хөмсөгнийх нь дунд 3 ширхэг гүнээс гүн үрчлээ зурайна. Зүгээр байхад нь ч энэ үрчлээ нь тэнийхгүй, байнга л атираатай харагдана. Хүний амьдрал, зан байдал нүүрэн дээр нь хөгшрөх тусам дотордог юм билээ. Уг нь хүнд чинь нээх сайхан инээмсэглэлийн үрчлээ байж болно оо доо. Хөгшрөхдөө нууж чадахгүй сэтгэл хөдлөл гэдэг л юм даа. Дэлгүүрийнх нь ажилд тусалдаг бололтой нэг жаахан охин байдаг юм. Хөдөөнөөс тэднийд суудаг юм уу хаашаа ийн. Тэр муу охиныг эгч зүгээр суулгана гэж байхгүй. Орох болгонд л гоочилж, орой ямар хоол хийх тухай нь лавлаж “Чи л хийнэ шүү дээ, мэдэж байгаа биз дээ!” гэх мэтээр дарамталж үзэгдэнэ. Тэр охин зүв зүгээр зогсож байхад нь бараг “Чи дандаа баруун ташаан дээрээ зогсож харагдах юм аа. Тэгэхээр ийм бололгүй яадаг юм” эдр гэнэ. Бурхан минь, аймаар эгч…

Нэг ийм аймаар эгч нар байдаг тэ? Засрахаасаа өнгөрсөн. Юу ч хэлсэн хүлээж авахгүй, хэлэхгүй залгисан нь өлзийтэй. Хэлчихвэл чамайг зүгээр л газар доор оруулж булж булшлаад юу ч, хэн ч биш болгоод орхичих эгч нар. Юунаас ч айж ичихээ больчихсон. Насаараа хүнд дарлуулж амьдарсан болохоороо одоо өөрийнх нь эрин ирсэн гэж итгэдэг юм уу хаашаа ийн. Ямар ч сайхан зүйлгүй, нэг тийм аймаар ауратай. Гэр орныхон нь яаж хамт амьдардаг болоо гэж бодмоор.

Эдгээр эгч нар бол алдагдсан үе. Зүгээр л эдэнд зарцуулах энерги, хүч, өөрчлөх гэж оролдох оролдлого, туслах гэсэн сэтгэл бүгд огтоос хэрэггүй зүйл болж хувирна. Тиймээс тэднийг алдсан нь өлзийтэй.

Хамгийн аймаар нь тэд хэнээс юунаас ч айхгүй, ичихгүй байгаа явдал болно. Нийгмийг соёлжуулна, өөд татна л гэдэг. Энэ чинь эдгээр хүмүүст л үйлчлэхгүй. Учир нь тэд хэнээс ч юунаас ч айхгүй! Хүүхэд бол айна, ичнэ. Бүр хөгшин бол хүнд гай болохоосоо эмээнэ. Хүн ер нь айх ичих булчирхайгаа алдахаар юу болдог байх нь вэ? Эдэн шиг л болдог байх нь.

Хүний эх, эмээ гэж бодохоос дотор харламаар… Түүний хүүхэд, хүүхдийнх нь хүүхэд хэн юу болоод миний хаагуур зөрөх тухай төсөөлхөөс ч дургүй хүрмээр.

Энэ хүмүүсийг яах вэ гэж үү?

Жаахан дарангуйлж байгааг нь өөрт нь мэдрүүлж, толгой гудайлгаж, хүлээн зөвшөөрсөн нь өлзийтэй. Тэгэхгүй бол улам л дүрэлзэнэ. Түүний дууны өнгөнөөс арай нам өнгөөр хариулж ярьж эхлэхэд бага зэрэг тайвширдаг шиг санагдсан. Хэрүүл хийгээд, айхаа ичихээ болиод амжилтад хүрсэн гэж итгэдэг болсон хүнд угаас бурхны биш, чөтгөрийн хууль үйлчлэх нигууртай тул бид нар тэр КАРМА-ны урдуур орох илүүц биз.

Гэхдээ тайлбар хийхэд, тэдний ууртай, юуг ч зүгээр өнгөрөөхгүй аймшгийн байгаа нь яг үнэндээ хэнийг ч айлгахгүй, харин түүний ямар зовлон тарчлаантай, ганцаардмал амьдардгийг илтгэнэ. Нэг тийм амьдралд нь аз жаргал гэж байгаагүй, энэ насаа хүртэл зовж тарчилсан мэт. Та нар анзаардаг бол бүх л хүүхэлдэйн кино, хүүхдийн зохиол, үлгэр туужид яагаад муу талын шулам нь энэ насны эмээ байдаг гэж бодож байна? Хэхэ. Яг л нэг эмээ байдаг тэ? Яагаад шулам өвөө байж болоогүй вэ? Сонин байгаа биз? Эрдэмтэд хүний амьдралын хамгийн их сэтгэл гутралтай үеийг 40–50 нэс гэж тогтоосон байсан. Энэ нь гормоны өөрчлөлт, хямралтай холбоотой байдаг байна. Тэгэхээр тэд нар одоо энэ насан дээрээ юун шилжилтийн насны сэтгэл зүйн хямрал байтугай түүнээс чинь 100 дахин их сэтгэл гутралыг дотроо тээж яваа гэсэн үг. Хүүхэд бол яахав, өнөөдөр үхмээр санагдсан ч маргааш мартчихна. Нэг гоё шинэ загварын утас, Bubble tea уугаад л мартчихна. Харин энэ насны эгч ах нарын хямрал маш хурц юм байна л даа. Бараг амьдрал нь дуусахын алдад сэтгэл нь огцом хямарч “эцсийн эцэст ямар ч хэрэггүй зүйлийн төлөө амьдарсан, өөрийгөө алдсан, амьдралаа үрсэн мэт” санагдах ч түүнийг давахын тулд тэмцэх чадал нь дууссан тул зүгээр л хүлээж авахаас өөр арга үлдсэнгүй. Poor ajumas. Зүрх сэтгэлдээ хүн л байлгүй дээ.

Хүн болгон л эцсийн эцэст их бага ямар нэг зовлонтой. Түүнийг нь заавал хэн нэгэн ойлгож, тэтгэж, сайжруулах ч албагүй.

Гэхдээ л…

KARMA IS A BITCH, AJUMAS!

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet