UGLY TRUTH
Сайхан цэцэг хараад баясч чадахгүй. Хэдхэн хоноод үхэж гундахыг нь төсөөлчихнө. Тэгж төсөөлөх үед харж баясаад сая сая сэтгэл, гоо зүйн таашаал авах байсан боломжоо алдчихна…
Хөөрхөн охин хараад “ямар хөөрхөн охин бэ?” гэж гүйцэд шүүрс алдаж дуусаагүй байж “тэр будаггүй ямар харагддаг бол доо” гэж төсөөлнө… Тэдэнд нэг минут сайхны өмнө харцаа жаргаах ч хангалтгүй. Үүрдийн гоо сайхан мөрөөдөх бүрийдээ энэ үеийн хором бүхний авч чадах боломжит жаргалуудаа сүйтгэнэ…
Тэд сайхан жаргалтай гэр бүл байх ч хангалтгүй. Тийм болохыг хүсч амжаагүй байхдаа л тэд бид нар шиг маргалдаж салахдаа тулсан үнэн олчихно.
Нар үзэсгэлэнтэй мандахыг мэдэрч дуусаагүй байхдаа нарны тосоо түрхэх байснаа саначихна…
Хүүхдүүддээ цаг гаргаж их цаг өнгөрөөж байгаа ээж байх нь ч хангалтгүй. Үргэлж хүрч болох байсан байж магадгүй боломжуудыг төсөөлж өөрийгөө дорд үзнэ.
Ажил карьер амжилттай байх ч хангалтгүй, хамаг эцэстээ хайртай хүмүүстээ зарцуулж чадаагүй компьютер гөлөрч суусан цагаа тоолж харуусна…
Юу ч алдахгүйгээр олж авна гэдэгт итгэхгүй. Бас олж авсан ч хангалтгүй.
Хүмүүст хэзээ ч юу ч хангалгүй. Бүр сайхан худлааг хүлээгээд авчих ч хангалтгүй. Заавал муухай үнэнийг нь илчлээд гомдоллоно…Бүр хүмүүс үнэн нь муухайг мэдээд сайхан харагдуулж өөрийг нь бага зовоохыг хүссэн ч хангалтгүй.
Харахыг хүссэнээ харсан ч хангалтгүй… Ер нь юу ч хангалтгүй дэлхийд амьдарч байгаа болохоор эцэстээ “өөрийгөө хайрлаж, өөртөө үнэн байхаар” дуусна.
Яагаад амьдралыг хэцүү болгоод байдаг юм бэ?
Зүгээр л жарга л даа. Зовлонгийн шалтгаан гэж, нээрээ, Бурхан багш минь.
Cheers,