To unknown strangers
Би бүх тоо суурьтай хичээллүүддээ дуртай байлаа. Ялангуяа физикт. Мааш их дуртай. Нэг тийм алим жинлээд дэлхийн массыг олдог учир битүүлэг өгөдөлтэй бодлогуудад нь ухаангүй дурлаж ухаж суудаг байлаа. Харин манай Монгол хэлний багш надад их дуртай. Сайн бичдэг гээд. Хэхэ
Амархан чадаад байгаа зүйл чинь уйтгартай санагддаг даа. Монгол хэл надад бүр инээд хүрмээр хичээл санагддаг байж билээ. Тийм ч болохоор дурлаж саймшрахгүй.
Харин намайг сориод байгаа энэ физик химийг үүү гээд л…
Би нэг их гоц, ангийнхаа шилдэг сурагч байгаагүй л дээ. Гэхдээ 5 р ангиасаа хойш үргэлж бүх шалгалтад 2 вариантыг хоёуланг нь хийж тараачихаад гардаг байлаа. Энэ нь ч хангалттай санагддаг.
Түүх, газарзүйн хичээлд яагаад ч юм дургүй. Нэг тийм хамгийн сонирхолтой орж болох хичээлийг гурилдаж ордог нь таалагддаггүй байсан юм. Энэ хичээлүүдийг үл тоосны шанд нэг түүхийн шалгалтанд яалт ч үгүй хуулах хэрэгцээ гарч байгаа юм. Тэгээд хуулах гэтэл юу вэ? Хамаг бие салгалаад, хар хөлс цуваад…
Би хуулдаг төрлийн хүн биш гэдгээ яс махандаа шингэтэл ойлгодог юм даа. Тэгээд л за дахиж ийм заваан мэдрэмж авахгүйн тулд хичээлээ сайн хийж өөртөө л найдья, өөрийнхөө л чадвараар явья гэж бодож байлаа. Тэгээд л ер нь биеэ даачихсан. Хэхэ
Ер нь тэгээд буруу байсан ч яахав дээ, үнэн юм чинь. Хүний алдааг үүрэхээс өөрийнхөө алдааг үүрэх чинь амар шүү дээ. Сэтгэлд сэвгүй. Би хуулуулдаг байсан болохоор тэр буруу эдр гэж гөжихгүй ч хуулж байгаа нь л хохирдогийг сануулах гэсэн юм. Худлаа хэлж, хулгай хийгээд сайхан амьдарч болдог болсон гэж итгүүлдэг болсон нийгмийг эсэргүүцэж байна! Худлаа хэлсэн нь, хулгай хийсэн нь хохирдог чинь одоо ч үнэн.
Гэтэл үүнийг үл тоон хүнд найдаж, хүний өмнөөс амьдардаг хүмүүс улам л олон болоод байх юм. Нэг тийм айх, ичих булчирхайгүй хүмүүс. Одоо царай төрхөө нууж хуурамч асс нээгээд байж болдог болсныг ч хэлэх үү, бүр чоно борооноор гээчээр гаарч байна аа!!!
Нэг тийм хүнээс хуулаад онц авчихад нь хэн ч итгэхээргүй тийм хүмүүс. Нэг тийм овсгоотой гэхээсээ хөөрхийлөлтэй хүмүүс.
FB д ганц дагадаг bookandmovieholic н хэрсүү охин байдаг даа. Гүй ээ бүр үргэлж юу ч мэджхгүй мал гэдгийг маань сануулдаг тийм хурц ухаантай охин. Тэр саяхан өөрийнх нь “хурц ухаантай” постуудыг нь хуулаад хэрэглээд явдаг нэг баачкаг “боличих тэгэх үү” гээд пост хийсэн байсан юм.
Гүй ээ нээрээ боличооч ээ! Түүнийг ийм юм бичээд сууж байна гэдэгт нь хэн ч итгэхээргүй баачка байгаа гэдэгт би бүр 100 хувь итгэлтэй байна хаха.
Би хэзээнээсээ хуулж байгаа нь гомдоллоогүй байхад хуулуулж байгаа би юундаа ч санаа чилээхэв гэж боддог нэгэн ч гэлээ одооны таньдаг гэхээсээ танихгүй хүмүүсээр дүүрэн сошиалд энэ маш хэцүү асуудал. Намайг таньдаг хүмүүс бол таны нийтлэлүүдийг уншихаар яг та өөдөөс хараад ярьж байгаа юм шиг байдаг гэцгээдэг. Гэтэл 80 хувь нь танихгүй хүн байхад би зүгээр л unknown stranger л болж таарна. Hi all,
Гэтэл хамаг дурсамж дурдатгалаа ухаад уудлаад явж байтал бүр огт танихгүй баачка “би бодохдоо…” гээд унавал тээд л дуус дуус.
Тэр үргэлжлүүлээд бичих чадваргүй байлаа ч энэ бүх дэлгэцний ар дах танихгүй хүмүүс юунд ч бэлэн! Хамгийн аймаар ертөнц!
Гэж бодохоор бичихээ болиод хэвлэмэл юм ч бичмээр ч шиг…
Энэ page маань зөвхөн минийх тул үүнд өөр хэн ч хамааралгүй, ганц туулай байдгийг хэлмээр байна аа, та минь ээ.
Тийм ч болохоор fb д байсан хуудсаа үргэлжлүүлэхээ байгаад царцаасан, яршиг.
Худлаа хэлж, хулгай хийж, хуулах гэдэг чинь өөрийгөө л хохирооно шүү дээ.
Зүгээр л өөрийнхөө чаддаг зүйлийг олж хийгээд гоё өөртөө найдаад happy амьдар л даа ✌
Өөр тайвөн дөө,