To Dust

expert.bunny
2 min readMar 30, 2020

--

Би яагаад ойрд гэнэт гэгээрээд дэлхий, эргэх холбоо, энээ тэрээд санаа зовоод байгаа вэ? гэхээр, саяхан TO DUST киног үзсэн юм.

Нэг еврэй эр хайрт эхнэрээ хорт хавдрын улмаас алдаад Еврэйн ёслолоороо оршуулж салах ёс хийсэн боловч, эхнэрийнхээ эрхий хурууг зүүдлээд байдаг юм. Эхнэр нь газарт шингэж өгөхгүй шаналаад байгаа тэр дүр зураг эхнэрээ алдан шаналж байгаа эрийг улам их шаналгаж, “хүмүүсийг оршуулсны” дараа тэд хаачдаг тухай сонирхож эхэлдэг.

Би ч бас саяхан үхэл зовлон үзсэн хүн болохоор надад үнэхээр сонирхолтой байлаа. Нээрээ, бид салах ёс хийсний дараа тэд хаачдаг вэ?

Үнэхээр бүх махан бие, физиологи нь бүрэн экологид уусаж алга болдог уу?

Еврэй уламжлалт шашны номлолд хүний өчүүхэн жижиг маханд хүртэл хүний сүнс орших боломжтой гэж үздэг байна. Бид хэдий сүнсний хаачдаг, яадгийг тодорхойлох боломжгүй ч, махан бие бол уусаж устаж алга болохын утга учрыг гадарлана.

Гэхдээ бид уусаж алга болж, эх дэлхийд бүрэн шингэхийнх нь эсрэг зүйл хийдэг юм биш байгаа? Учиргүй ганган модон авч, битүү хулдаж доторлосон машин мэт тухтай сав, төмөр, зэвэрдэггүй ган сав зэрэг нь яг юунд зориулсан эд вэ? Ямар ч байсан, нас барагсдыг хурдан шингээхийн эсрэг утга болж таарна. Гэтэл ая тухыг бодсон гэвэл, тэр хүн тав тух манатай, юуг ч мэдрэхээсээ нэгэнт өнгөрсөн.

Бид үнэхээр юуны төлөө, яах гэж, юу үйлдэж байгаагаа мэдэхээ байтал хол явсныг энэ кино сануулж өгсөн юм. Зүгээр л мөнгөтэй хүн мөнгө үрэх гэж амьдарч байгаа мэт амьдрал шиг…

Киног нүд салгалгүй үзчихээд, яагаад би өмнө нь үүнийг сонирхож байгаагүй юм бол оо? л гэж бодогдоно.

Та нар ямар нэг эргэх холбооны, амьдралын мөн чанар утгыг ойлгохыг хүсвэл заавал үзээрэй гэж зөвлөе.

Нээрээ тэд хаачдаг юм бол оо?

Bunny,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet