THE SECRET
Бясалгалын эхний өдөр.
Энэ өрөөнд бясалган сууж байгаа бүх хүмүүс бүгд гүн төвлөрсөн байх агаад яг л тэр хоймрын ширээн дээр хөрөг нь залраатай бурхны дүртэй харагдаж байна шүү. Гайхалтай… Би бас тэдэн шиг харагдах байх даа?
07.05 Завилж суугаад нүдээ анилаа.
Ямар сайхан нам гүм юм бэ? Гэхдээ энэ халуунд тааз нь сэнсгүй бол балрах нь ээ. Гэхдээ энэ газрын сэнснүүд яагаад ийм их хуучирч муудаад, дуутай болчихсон юм бол доо? Халуун орон байж сэрүүцүүлэгч системгүй барилгууд байдаг нь сонин юм шүү. Тухтайхан бясалгая гэвэл гэртээ ийм бясалгалын өрөөтэй болмоор юм байна. Тэр өрөөнийхөө ханыг цайвар өнгөтэй байлгаж, багшийн зургийг хананд өлгөөд, цэлгэр цэвэрхэн саруул байлгахын тулд ямар ч таюилга тавихгүй байсан нь дээр байх. Газарт харин дээр Кейттэй хуучин эдлэлийн дэлгүүрт явж байхад нүдээ унагасан Турк хивсээ авя дэвсээд… Юу вэ би бясалгаж байж ямар их юм бодоод байна аа? Энэ хүмүүс над шиг ийм их юм бодож байгаа болов уу?
Тэвчээр алдран нүдээ нээж цаг харвал 07.07. No way! Бараг гэрийнхээ заслалыг бүрэн бодож төлөвлөж дуустал их юм бодож удаан суусан байхад ердөө 2 минут өнгөрсөн гэж үү? Бурхан минь, энэ миний зүйл биш бололтой. Энэ хүмүүс яаж чадаад байгаа юм бол оо?
“EAT PRAY LOVE” movie
Саяхан ажлын хамтрагч хижээл насны /50 дөнгөж гарч байгаа/ 2 ахтай захын хороололд байрлах төмөр хийцийн үйлдвэр рүү хүргэж өгөхийг гуйж хамт явсан юм. Энэ насны ах нарыг та нар мэдэж байгаа. Өнөө бөөнөөр нь цуглуулж дэлбэлье гээд байгаа үе чинь шүү дээ. Хэхэ.
Орос юм уу зөвлөлтийн аль нэг улсад техникум төгссөн, орос хэлтэй, орос ах нарыг Бурхан багшаа гэж боддог, бас өөрсдийгөө бүхнийг мэддэг төгөлдөршиж гэгээрсэн хумсан бодсадва гэж төсөөлдөг, алкохолд дуртай, учиргүй уугаад утгаа алддаггүй ч уух боломжоос хэзээ ч татгалзаж үзээгүй, өөрийгөө даадаг гэж боддог ч бүхний эхэнд далжийчихаад тэр хэмнэлээрээ л ойчоод өгчихгүй яваад байдаг, ертөнцийг үзэх үзэл нь бүхэлдээ социалист. Хар залуудаа гадаад дотоод явсан болохоороо маш биеэ даасан байдалтай, гэр бүлээ олигтой авч явах гэх мэт наад захын хариуцлагаа ухамсарлана. Бас сурч сурсан. Сурахад сурсан гэх юм уу? Маааааааш их уншдаг. Түүгээрээ онгирох дуртай. Бүгдийг чимээгүй суулгаж байгаад хэдэн цагаар онолдох Ленин багшийн арга барилтай. Бусад хүмүүс юу гэх, юу хүсэх, юу дугарах падлий ч байхгүй. Ах нарт үзэл бодлоо ойлгуулна гэдэг үлгэр. Хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг, тийм үлгэр байтугай сүмбэр уул ч байхгүй. Хэхэ
Гэлээ ч би энэ цаг үед хамт амьдарч байгаа бүх хүмүүсийг хайрладаг юм болохоороо, Ооооссс. Ах нар мэдээж намайг дуугүй суулгаж байгаад их олон сэдэв ярьсан. Тэндээс хэн бүхэнд хэрэг болохоор, надад ч маш гүн сэтгэгдэл үлдээсэн зүйлсийг хуваалцья.
- Хүн ер нь мөрөөдөөд л байх хэрэгтэй. Хүсээд л, Мөрөөдөөд л байх хэрэгтэй. Хэзээ нэг цагт биелэх л болно. Би энэ олон жил амьдрахдаа үүнийг л маш сайн ойлгож авсан даа. Анх арван жилээ арай чүү төгсчихөөд лааз өшиглөж явахдаа Европын аль нэг оронд л очиж сурна даа гээд мөрөөдөж байлаа. Тэгээд Чехэд сурсан. Төгсч ирчихээд “ би ер нь энэ мэргэжлээр хоолоо олж идэж чадах юм болов уу даа?” багшилдаг ч байж уу гэж бодож байтал ХААИС-д багшилсан. Дархан явах замдаа Бороо Гоулдын уурхайг хараад ийм их бүтээн байгуулалтад л ажиллаад үзэхсэн гэж бодож байтал орж ажилласан. Удалгүй багшийнхаа чиглэлээр доктор болчих юмсан гэж яваад доктор болчихсон. Хүнд хүсэх л авьяас байгаа. Түүнийгээ ашиглаж мэддэг хүн, мэддэггүй хүн гэж л байдаг юм билээ.
Энэ бүх яриа бол өнөө НУУЦ шүү дээ, та минь. Ах амьдралаараа хүртэл нууцыг хүүрнэн өгүүлж байна. Хүсч мэддэг хүн л байхсан даа.
2. Би бас багшилж байхдаа … /нэг эрдэмтний нэр хэлснийг нь би мартсан бөлгөө/ -ны аргыг судалсных, “Хүүхдийг 8 наснаас хойш сургах нь зүйтэй.” Одоо хүмүүс их буруу ойлголттой болж. Эрт байх тусмаа сайн, их тусмаа сайн, харь байх тусмаа сайн. гэж ирээд л… Гүй л дээ, ер нь бол хүүхэд 12 нас хүртлээ эх хэлээ гүйцэд сайн үзчих хэрэгтэй гэнэ. Түүнээс хойш аль ч улсад очиж насаараа амьдарч гадаад хэлээр ярьсан гэсэн эх хэлээ мартдаггүй байна. Үүнийг … эрдэмтэн нээгээд баталчихсан байдаг юм. Тийм ч болохоор ах нь хүүгээ 12 нас өнгөрөөгөөд 13-тайд нь АНУ явуулсан. Одоо 12 жил болж байна, тэнд. Юун мартах, хэзээ ч мартахгүй! Хоёр хэлтэй болж байгаа юм шүү дээ. Гэтэл хүмүүс муйхарлаад хар нялхаас нь гадны хэл сургачихаар Монгол хэлгүй, монгол сэтгэлгээгүй Монгол ч биш, америк ч биш, хаана ч хэн ч хүлээн зөвшөөрөхгүй нэг тийм завсрын хүмүүс болгоод байгаа юм шүү дээ. Ийм хүүхдүүд Монгол хүмүүсийн яаж сэтгээд байгааг ойлгохгүй хэрнээ Америк хүн шиг бас байж чадахгүй. “Алдагдана” гэж энэ шүү дээ! Алив тэр хөгжилтэй Япон, Солонгос, Хятад нялхаас нь харийн улсын хэл үзүүлэхгүй байгаа учир начир гэж бий.
Хүмүүст хэрэг болж юу магад. Энэ их чухал онол байдаг юм билээ. Даанч би тэр эрдэмтнийх нь нэрийг мартчихаад байна. Ер нь би бас ингэж боддог. Хүүхэд насандаа хүүхэд шиг байж гадаа ахиухан тоглож, найзуудтайгаа их цагийг өнгөрөөж байх ёстой болохоос хичээлээр дарлуулж, тоглохоо мартаж болохгүй. Бас өөрийнхөө яагаад байгаагаа илэрхийлэх үг нь олдохгүй будилж ядаж байхад нь өөр хэл үзүүлэхээр шшшш яаж учраа олох вэ дээ. Ер нь тэгээд сурах бол сурна. Сурахгүй бол сурахгүй шүү дээ. Сурмаар байвал хорьж цагдсан ч сурчихсан л байна. Гэтэл хүмүүс хэтэрхий хүчилж хар багаас нь хүүхдүүддээ хичээл ном гэж ял шийтгэл мэт ойлголт төрүүлсээр байх шиг…
3. Ер нь Чингис хаан хэдэн татаар хонзонтноо хөөж яваад дэлхийн талыг эзэлчихсэн юм шүү дээ. WHAAT? Бүр ямар ч логикоор бодсон дэлхийн талыг эзлэх гэж байгаа том зорилготой баачка 2 хон аравт морин цэрэгтэй Самарканд орох уу даа? Тэгэхээр ийм хэд хэдэн түүхийн баримтууд байдаг юм. Хонзонтой хэдэн татаар баачкаг хөөгөөд л байж, зугтаад л байж, өнөө хэд нь дэлхийгээр нэг зугтаж таараад…
Гоё оо гоё. Энэ яриа гэхдээ нэлээн халсан байхад нь орж ирсэн яриа болохоор ахад итгэлтгүй. Гэхдээ би үүнийг заавал сонирхож анхаарч үзэхээр дотроо шийдсээн. Хэхэ
За нэг иймэрхүү. Ах нартай хэл амаа ололцох хэцүү л дээ. Учир нь тэд ертөнцийн төв шүү дээ. Тэгэхээр чи Будда байсан ч түүнийг тойрч эргэх хэрэгтэй. Гэхдээ ийм хүмүүсээс хүртэл сурах зүйл байдаг гэдэг л чухал. Ээж маань дандаа хэлдэг байсан. “Адгийн муу нэгнээс ч сурах зүйл байдаг юм шүү” гэж.
Суралцсаар байгаарай.
Лиз олон удаа бясалгах гэж оролдоод бүтэл олоогүй ч тасралтгүй хичээн сурсаар бясалгахын учир ухааныг олж сурчээ.
Бясалгалын төвд бясалгаж байгаа сүүлчийн өдрөө Лиз:
…
Бясалгал дууслаа. Энэ бүхний эцэст, нэг л зүйлийг ойлголоо. Бурхан гэж юу юм бэ?
Дулаахан инээдэг далай лам уу? Италийн сүмийн таазанд зураатай хүний дүрд үү? Тэнгэр, од мичид үү? Байгаль дэлхий юу? Нар уу? эсвэл энд үргэлж гүн төвлөрч бясалгаж чаддаг Кэйси юу?
Бурхан огтхон ч ийм гадна оршдоггүй. Бурхан гэдэг, тэр их хүч, хүн бүрийн дотор, миний, чиний, бид бүгдийн дотор л оршдог юм байна. Бурхан гэдэг чинь би л юм байна.
Bunny,