THE HU THOUSAND CLAPS
Анх VIKING үзээд хөгжим нь маш их таалагдаж байснаа саначихлаа. Яг л нэг тийм манайх шиг дотно номад санагдаж байж билээ. Бид нар Монгол хөгжмөө яагаад бага зэрэг орчин үеийнхтэй хольж сайжруулаад дэлхийд гаргаж болохгүй гэж? гэх бодол төрж байсан. Харин энэ мөрөөдлийг минь хөрсөнд буулгасан ХҮ-д хэдэн сая алга ташья. Менежмент хийгээд, хөгжмийн найруулга үнэхээр сайн болжээ. Сайн менежмент, жоохон өөрчлөлт сайжруулалт хийчихвэл Монголд зарах юм их бий. Ялангуяа урлагт. Тэр Берлиний үзэсгэлэнгээс шагнал хүртсэн monument, sculpture бас л урж байна билээ. Ялангуяа урлаг соёлын бүтээлүүдээ зарах тал дээр их ажилламаар байгаа юм даа.
Viking-д нэлээд дөхжээ, залуус маань. Гэснээс тэр жижигхэн морин хуурч нь манай захиралтай адилхан харагдаад байгаа юм даа, хаха. Удахгүй олон сайхан модерн номад тоглолтын арын хөгжим болох биз ээ. Яг л Viking Шиг.
Одоо хэдүүлээ маш гоё баатарлаг туульсын кино зохиол бичээд киноны сэвдээ барчихсан Холливуудад зарчихвал ч…
Song of women is the best for me (энэтхэг хөгтэй санагдсан юм, сайн хольсон)