SWEET HOME
Шинэ оны мэнд all,
Гэр гэдэг бол хамгаалалт. Бид үүнийг мартталаа наргиж, зугаалж, хөгжилдөж, ажиллаж гүйсэн байжээ. Энэ өнгөрсөн 2020 оны сорилтууд бидэнд ГЭР чинь чиний хамгаалалт юм шүү. Түүнийг босгож бүтээсэн, хадгалж хамгаалсан чинь аз юм шүү, эрүүл энхийн түмэн жаргалын чинь үндэс юм шүү гэж сануулах шиг боллоо.
Нар, салхи, бороо, шуурганаас хамгаалдаг шигээ энэ жил ч бас гэр минь аймшигт тахлын өвчнөөс хамгаалж эрүүл энх онд мэнд орууллаа даа. Жижигхэн ч гэлээ хамгаас тухтай энэ орон зайг би яаж бүтээснээ ч марчихаж. Гэрийг би бүтээсэн билүү, гэр надтай байхдаа бүтээд байдаг билүү гэдэг нь яг л өнөө өндөг VS тахианы үүсэл шиг эргэлзээтэй санагдаж байна. Энэ бүх сорилт, өвчин зовлонгийн өмнө би гэрээ өөртэйгээ авч явдаг тухай, “би” гэдэг нь гэр тухай ихээхэн тэнэг бодолтой болтлоо төөрч явжээ. Уучраалай my sweet home.
Ичих зовох булчирхайгүйгээр нүцгэн гүйж, айдас хүйдэсгүй чөлөөтэй тэрийж, бүхнээс хамгаалж дулаахан тухтай амьдруулдаг сайхан гэр минь чамдаа баярлалаа. Яг үнэндээ ямар ч онцгой зүйлгүй, алтан суултуургүй, уужим талбайгүй, усан оргилуургүй, ухаалаг тоноглолгүй жирийнээс жирийн жижигхээн 4 хана л боловч… Жирийнгүй шидтэйг нь бид сая л саналаа. Хана гэвч нүдтэй, хаалга гэвч чихтэй, нүх гэвч тухтай, нүүдэг гэвч байршилтай яаж ийм хөөрхөн яг бидэнд тааруулчихсан байдаг байна аа. Хэхэ
Нүүж орохдоо түгжээг нь солих гээд тааруулж чадаагүй худлаа цоож, ирээд 2 жил шахуу амьдарчихаад солиж чадаагүй байгаа гэрлийн чийдэн, арчих болгонд гайхалтай өнгө ордог шалны хүрээ, жил бүр хуулах гээд учиргүй оролдоод хуулж чаддаггүй цонхны гялгар уут, шкаф зөөж байгаад зурчихсан шалны зураас, хувцас өлгөсөөр байгаад нугасыг нь зөөллөчихсөн хаалга, силикон турхэж байгаад дусаагаад хатсан толботой болчихсон ванн… Гээд яг үнэндээ би дахиад нүүх болвол энд тэндгүй, энгэр цээжин дээр чинь миний ул мөр байна. Яаж ийм хөөрхөн намайг хадгалчихдаг байна аа.
Гэрийг би бүтээсэн билүү, гэр надтай байхдаа бүтээд байдаг билүү гэдэг нь яг л өнөө өндөг VS тахианы үүсэл шиг эргэлзээтэй санагдаж байна.
Байгаа бүхэндээ талархаж амьдрах чинь ТАВ ТУХ юм шүү. Амьдралд талархах сая сая зүйлс байсаар байна. Бас чамайг талархуулахаар хүлээж байгаа сая сая зүйлс хүлээсээр байна. 2021
Cheers,