SUNDAY=FUNDAY
Та нар агаар салхинд гарч, лагерьт ногоортлоо унтаж байна уу?
Сайн байна. Монголын зун ямархан богинохон билээ дээ? Тэгэхээр сайн зугаалж, өвөлжингөө зуныг хүлээж харамсхааргүй хүссэн бүхнээ хэрэгжүүлэхийг ерөөе.
Миний санал болгох ойрхон зуур, бороо усанд боогдохгүйгээр очиж үзэх газар бол “Хамрын хийд”.
Найз нөхдөөрөө нийлээд олуулаа явбал их гоё юм билээ. Вагоны аялал.
Би ажлын газрынхантайгаа 5 дахь өдрийн орой Замын үүдийн вагонд суугаад шөнөжин хөзрөөр хулгайч цагдаадаад хагассайны өглөө Замын үүдэд бууж, цааш тосож авсан микротойгоо Хамрын хийдээр өдөржин явж хүсэл зоригоо шивнээд, энергижээд орой нь тэндэхийн хамгийн боломжийн буудалд оройн хоол идэнгээ замын шороогоо хагаслаад, вагоны цаг болтол хөлгөн тоглоом тоглонгоо хөгжилдөж байгаад Хагассайныхаа орой Улаанбаатар руу буцах вагонд суугаад Бүтэн сайны өглөө Улаанбаатарт ирсээн. Үнэхээр хөгжилтэй, ядралт багатай сайхан аялсан. Өмнө нь Хамрийн хийдэд очиж үзээгүй, намайг очиход байнга шороогоор шуурч байсан ч надад бол вагон дотор үе тэнгийхэнтэйгээ хөгжилтэй явсэн хэсэг нь илүү таалагдсан. Та нар ингэж явж үзээгүй бол аль болох олуулаа вагоны аялал хийгээд үзээрэй.
Cheers,
June