Sunday=Cleanday
Минимал гэдэг цагаан хана, цагаан тавилга, хар жааз, том буйдан, хоосон цуурайтдаг гэр үү?
Үгүй дээ хонгор минь, та нар яг Япон минимализмын жинхэнэ утгыг ойлгохыг хүсвэл, яг өөрт хэрэгцээтэй зүйлстэйгээ цэвэр цэмцгэр, урт удаан хамт амьдрах тухай л ойлголт байгаа.
Аль ч Зэн буддизмын сургаалыг сонирхвол идсэн бол тавгаа угааж, авсан бол буцаагаад байранд нь тавиад байвал та нэг л мэдэх нь ээ, их цаг завтай хүн болсон байх тухай байгаа.
Энэ бүхэн юу гээд байна вэ гэхээр, минимализмын тухай салшгүй ойлголт бол цэвэр цэмцгэр байдал. Таныг цэвэрхэн, түүнд хүч тэмцэл зарцуулахгүйгээр сайхан аж төрдөг зуршилтай болгох тухай бий. Энэ бүхэн эцэстээ оюун санааг ч бас цэвэр цэгцтэй байлгадаг тухай. Мэри Кондогийн хичээл ч ийм л утгатай. Таныг цэвэр цэмцгэр амьдруулах гээд байна!
Тэгээд би цэвэр цэмцгэр аж төрөн суух урлагт бага багаар суралцаж байна. Энэ нь гэрийн эзэгтэйн л хийдэг ажил биш. Энэ хүн бүрийн өөртөө суулгасан сурсан байх ёстой дадал.
Та нар анзаарч байсан л байх, аль өнгөтэй өөдтэй сайн яваа хүн /Бүр нэг л төрлийн хувцсаа өмсдөг Стив, Цукерберг ч/ гутал нь шороогүй, хувцас нь хиргүй цэвэрхэн имижтэй байдаг. Кардашианы эх Крис-н “Цэвэр цэмцгэр байдлыг үргэлж алдар нэр, эд баялаг дагаж байдаг” гэх үгэнд би үнэхээр дуртай. Энэ үнэхээр үнэн шүү. Та мянга брэнд өмсөж, брэнд зүүж, брэнд унаж эдлэж байлаа гээд тэр хир даасан шороотой л бол дуусаа! Хувь хүний ариун цэвэр Монголд 00 болохоор би бүр зориуд өдөр гарган цэвэрлэгээ хийж байхыг уриалмаар байна.
За тэгээд хувцсаа угааж өмсөх, өдөр бүр усанд орохыг надаар хэлүүлэлтгүй мэдэх байлгүй гээд би сурсан мэдсэн цэвэрлэгээний аргуудаа хуваалцах гэсэн юм.
Би үнэрт их мэдрэмтгий. Элдэв үнэр танарыг үздэггүй. Ямар нэгэн эвгүй үнэр энд тэндээс үнэртээ л бол хөмсөг нь зангирсан сууж байна. Хэхэ.
Гэтэл манай гэрийн хөргөгчнөөс ойрд сонин кимчи сонгинын үнэр гараад, хүнсэнд шингээд, гэрт шингээд болдоггүй ээ. Тэгээд интернет ахаасаа асуусан чинь зөндөө аргууд байна, нүүрсэн эм нунтаглаад саванд хийгээд хонуул, хүнсний сода гэх мэт…
Би хөргөгчинд байсан зүйлсээ ашиглахаар болов. Тал лимон, тал шил сөжү байна. Интернет ахын хэлснээр лимоны багахан шүүсээ усанд найруулаад хөргөгчөө байдаг чадлаараа арчлаа. Дараа нь аяганы тал сөжүн дээр үлдсэн лимоноо шахаад хөргөгчиндөө тавьлаа. “Тадааанннн” бараг цаг ч болоогүй байх хөргөгчөө нээтэл нөгөө эвгүй огт алга. Өөр сайхан үнэр ч алга. Зүгээр л ийм, ямар ч үнэргүй байх чинь л “байх ёстой зүйл мөнөөсөө мөн” гээд би бараг баярласандаа бүжиглэлээ шүү дээ. Ийм л амархан байж.
За дараагийн үнэр гараад сэжиг хүргээд байгаа зүйл бол орны МАТРАС!
Ээжийн минь хийж өгсөн эсгий гудас эрүүл мэндийн хувьд их хэрэгтэй ч нэг гэм нь эхэндээ хонины үнэртэй байсан юм. Хэсэг хугацаа өнгөрөөд, би мэдрэхээ байсных уу, үнэхээр үнэртэхээ больсон уу юутай ч хонь үнэртэхээ больсон ч орноос нэг л сонин үнэр гараад болдоггүй. Тэгээд бас л интернет ахаас асуулаа.
Орны матрас цэвэрлэдэг угаас ганц л шалгарсан арга байна. ХҮНСНИЙ СОДА. Би хүсний содан дээр багахан fragment oil дусаагаад матрас, гудас, хөнжил, бүгдэн дээр нь цацлаа. Тэр үнэрт тосны үнэрны сайхныг ээ. Тэгээд цаг орчим байлгаад тоос сорогчоор ханги соруулав. Юу болсон гээч налчийсан матрас хөвсийгөөд ч байгаа юм шиг, хамаг толбо тортог нь арилаад үнэр танарных нь сайхныг ээ! Одоо л нэг ор дэрэндээ тухлан унтах нь. Энэ цэвэрлэгээг 2 долоо хоногт нэг удаа хийчиж баймаар юм байна л гэж бододгдсон. Харагдахгүй л байгаа болохоос вун дээр ч унтаж байгаа юм билээ, бурхан минь.
За за, иймэрхүү. Хүнсний сода, лимон хоёртой байхад заваан явахгүй л юм байна гэх дүгнэлттэй үлдлээ дээ. Ийм хямд бөгөөд хялбар цэвэрлэгээний аргууд интенетээр дүүрэн байдаг юм байна билээ шүү, нөхөд өө.
June