SOULMATE? RIGHT ONE?
Нэгэн чинээлэг айлын эрдэм номтой хөвүүн гэрийнхээ оройн хоолон дээр босч зогсоод
- Би хажуу айлын Lucy тэй гэрлэнэ. Гэж зарлалаа.
Түүний энэ гэнэтийн мэдээнд гэрийнхэн нь бүгд цочирдож, аав нь “ Юу өнөө бүдүүлэг Lucy юу? Чи үнэнээсээ хэлж байна уу?” гэхэд ээж нь “ Юу өнөө нүүрээ дарвайтлаа будчихдаг Lucy юу? Чи насаараа тийм будаг харж амьдрахаар шийдлээ гэж үү?”, харин авга ах нь “Очиж2 Lucy юу? Арзайсан үстэй царай муут уу?” эгч нь, “ Би чамд итгэхгүй байна. Чи чинь сохорчихоо юу? Өнөө бүдүүн солиотой Lucy юу?” гэхцгээхэд, хүү мөрөө тэнийлгэн цэх зогсоод “ Тийм ээ, та нарын хэлж байгаа тэр Lucy. Би түүнтэй гэрлэнэ. Учир нь тэр гэр бүлгүй. Яг ингэж элдвээр гоочилж санааг нь урвуулах гэр бүлгүй болохоор би гэрлэхдээ л гэрлэнэ” гэжээ.
Who is the “right one” & where are they?
Гэдэг асуулт гарна. Ийм зөв хүн гэж ер нь байдаг гэж үү? Чи өөрөө тийм зөв нэг нь гэж үү? Гэж асуувал чи хэн нэгний хувьд байж болох ч өөр нэгний хувьд зүгээр л хоолны сав байж болох. Орчлонд бүхэнд таалагдах доллараас өөр зүйл үгүй бөлгөө. Хүмүүс бүгд л учир дутагдалтай. Зарим нь тэнэг, зарим нь мартамхай, зарим нь унтамхай, залхуу, зарим нь орсгой шүдтэй… энэ бүгд дуусахгүй үргэлжилнэ. Бүр энэ учир дутагдлын жагсаалт чинь хувь хүн өөр дээр нь бүр ч их үргэлжилнэ. Тэгэхээр бид бүгд өөрсдийгөө ямар нэг учир дутагдалтай хөөрхийлөлтэй амьтад гэдгээ мэдэхийн дээдээр мэднэ. Гэтэл тэр “right one” нь яадаг эд вэ? Гэхээр уг үг нь хүмүүн өөрийнхөө учир дутагдлыг дүүргэх засахад зориулсан сэтгэлзүйн ухагдахуун байх шиг байгаа юм. Түүгээр өөрийнхөө дутууг дүүргүүлхийн байх. Угаас хүн анхнаасаа маш их хэрэгцээтэй амьтан. Идэхийн, уухын, амьд байхын, эрүүл байхын, санхүүгийн, оюун санааны, сурахын, мэдлэгийн гээд л. Энэ их хэрэгцээг ганц хүн хангана гэж үү?
Хэрэв энэ “right one”гэж байхгүй юм бол “choosen one” л гэж байдаг бол яах вэ?
Чиний сонгосон хүн л хэлээд байгаа right one чинь юм шүү дээ. Тэгвэл энэ сонголт хэр зөв оновчтой байснаас үүдээд right or wrong one ы тухай асуудал үүснэ.
Тэгвэл сонголтоо хэрхэн зөв хийх вэ?
Та нар бод гуйлгачин байг. Тэр юу л олдоно, иднэ. Түүнд идэх уухаа сонгох боломж байхгүй. Учир нь тэр гуйлгачин шүү дээ. Харин чи өөрийгөө хөгжүүлж дээрдүүлэх тусам чамд сонголтууд гахч ирнэ, нэмэгдэнэ. Хоосон хонодоггүй болоод ирэхээрээ чи хоносон хоол идэхээ больж эхэлнэ. Сонголт үүсч байна. Харин хэр олон зүйлээс харж шилж сонгож байгаагаас, чи хэр өндөрт гарснаас үүсч байгаа сонголтуудын тооноос чинь гарсан үр дүн хэр зөв сонголт байсан тухай асуудал урган гарах учиртай.
- Өөрийгөө хөгжүүлж сонгох чадвартай нэгэн болох, өлсгөлөнгөө дарах
- Сонголтуудыг таатайгаар хүлээн авч сонголт хийж сурах. Энэ юунд ч хамааралтай. Эрүүл амьдрах, зөв хооллох, буруу зуршлаа засах etc
Гэнээ
Эх сурвалж: Sadhguru
Түүний бичлэгүүдийг үзээрэй.
Гүй ээ тэгээд бодоод байхад тжр гуйлгачингийн болон сонголтын тухай нь үнэн санагдаад байгаа юм. Би нэг хэсэг ажилгүй шахам гэр зуур байхдаа нэг дэглэм барьж эрүүлждэг баатар больё гэсэн чинь юу вэ? Өндөг л гэнэ, алим л гэнэ, ногоо л гэнэ… юун мөнгөгүй хүнд сонголт үнэхээр байлгахад хэцүүг ойлгож байж билээ. Ер нь мөнгөтэй байж эрүүл байх юм байна гээд гарч ажил олж хийсэн түүх бий.
Бас сонин тэ? Ядуу, өөрийнхөө амийг яаая даа гэж байгаа хүн байлаа гэхэд нэг их олон хүүхэдтэй, эсвэл нэг хүнээс салаад л өөр нэгтэй болж молчихсон үнэн замбараагүй, хөл толгой нь мэдэгдэхгүй амьдралтай хүмүшс байдаг тэ? Уг нь санаагаар болдог бол хэцүү амьдралтай байх тусмаа хүүхдээ бодоод цөөн тоогоор төрмөөр. Гэтэл үгүй.
Гуйлгачинд сонголт байхгүй тул
Emotionally, spiritually, intellectually
Өсөн дэвшицгээе гэж энэ завтай quarentine time р уриалж байнаа 😋
Cheers,
Bunny ✌