SOCIAL CODES

expert.bunny
2 min readJul 20, 2022

--

“Чи бүх хүнд таалагдаад, бүх хүн чамд таалагдаад” байгаа бол энд нэг зүйл буруу байна. Чи эсвэл тэд асуудалтай л гэсэн үг.

гэж францчууд их хэлнэ. Тэдний хүмүүжилд, эмэгтэй болж төлөвших төлөвшилд нь “бусдад таалагдахын тулд” хийдэг нэг ч, бүр нэг ширхэг ч зуршил байхгүй. Харин францчууд өөрийнхөө тамга болох үйлдэл, ааш аяг, хэв маяг, иддэг хоол, уудаг зүйл бүтээж түүгээрээ бардамнаж амьдрах дуртай хүмүүс. Тиймээс ч “self-help book”-с илүү яруу найргийн ном илүү зарагддаг байх. Өөрийнхөө бие хүн, өөрөөрөө өөр байгаагаараа бахархаж сайрхах дуртай болохоор бүр хар багаасаа л өөрийнхөө юунд дуртай, сайн, чаддаг, хийх зэргээ эрж хайдаг биз.

Бүх хүнд таалагдах гэж эсвэл хүсээд ч болж дийлэхгүй өөр хүний амьдралд шунаж, байгаагаа үгүйсгэж амьдрахыг тэд ойлгохгүй. Тэрэн шиг хөөрхөн болох гэж, энэн шиг ганган харагдах гэж, тэднийх шиг тухтай байх гэж, эднийх шиг баян байх нь падлийгүй. Харин бид 40 гараад ирэхээрээ сая “I don’t give a damn” “Хэнд хамаатай гэж” бодож эхэлдэг. Францчууд бүр багаасаа л ингэж өсдөг. Их ялгаа.

90-ээд оны бидэнд байдаг бүх юмны “дутуугийн комплекс” гэж нэрлэсэн ялгаа. Хэхэ.

Гэхдээ бас бусдаас өөр байх нь чухал гээд өөр байх гэж хичээх тухай биш шүү. Өөр байх гэж хичээх гэдэг чинь бас л “дутуугийн комплексоос” үүдэлтэй. Зүгээр л өөртөө тухтай, таатай амьдрах, жаргах, ажиллах, иддэх уух, өмсөх зүүх аргаа олно гэдэг чинь л чухал. Байгаадаа хангалуун байх. Байхгүйдээ тарчлахгүй байх.

“Би яг өөрт байгаа бүхнээ л хүсэх байсан. Болоо.”

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet