SKINCARE DIET
За сайн уу хөөрхөнүүд ээ,
Карентины үеэр ойлгосон хамгийн чухал ойлголтууд: “тав тух” , “гэр бүл” , “хэрэггүй зүйлсээс ангижрах”, “хэрэгтэй гэж боддог байсан бүх зүйлс эсрэгээрээ байж”, “ямар их хувцастай юм бэ? бурхан минь”, “хүнд 3 хоногоос илүү амралт ял юм байна”, “….-гүйгээр амьдарч чадахгүй гэж боддог байсан нь ямар инээдтэй хэрэг вэ?”, “хайртай дотны хүмүүс бол бүх юм”, “сайн кино”, “сайхан ном”, “хоол гадуур идэх гэдэгт ач холбогдол өгдөггүй байсан нь тэнэг хэрэг”, “салхинд алхахгүй бол толгой өвдөнө”, “эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсанд тооц”, “хамгийн дотны хүндээ ойртож болохгүй үе гэдэг дарамт байж, бусад нь хамаагүй ээ”, “хүн яг ганцаараа амьдрахад зориулагдаагүй амьтан байна”, “юм ууж улс төр ярихаар дутах үе байх гэж”, “хүмүүс юунд ч сэтгэл хангалуун байдаггүй юм байна, бүр өөртөө хүртэл”, “гоо сайхан гэдэг гэртээ ганган өгзгөө газар хүргэхгүй амьдрахаас шалтгаалдаггүй юм байна” “өөртөө тавих анхаарал гэдэг нь эрүүл мэнд л юм байна” “хөдөлгөөний дутагдал гэдэг чинь л стресс” …. гэх мэт
Тэгээд нэг тэнэг туршилт сургалтаа хуваалцья л даа. Карентинаар дан гэртээ байх юм чинь арчилж тордоод л байвал сайжрах байлгүй гээд гэртээ байх энэ хугацааг ашиглаад усны загас хараад живэхээр үзэсгэлэнт арьстай болохоор шийддэг юм аа. Үзэх дуртай солонгос драмынхаа эрэгтэй жүжигчний ядаж гарын арьс шиг нь арьстай болчихыг зорьж баахан судалгаа хийж, өөрийнхөө арьсыг оношлоод, блог уншиж хамаг их санал болгосон болгоныг худалдаж аваад л эхэллээ дээ. Бурхан минь.
Эхлээд бол чухам сайхан байв өө. Нээрээ л арчлаад байхад сайжраад байгаа мэт л… Гөлийж гөлчийгөөд л… Сар хүрэхгүй хугацааны дараа хэзээ ч юм гарч байгаагүй арьсан дээр минь юм гарч эхэлдэг байгаа. Бүр хэзээ ч эрүү амаар юм гарч байгаагүй байтал эрүү ам, хамгийн хуурай духаар хүртэл элдэв юм гарч өдрөөс өдөрт муудаж эхэлдэг юм байна. Карентины бараг бүх хугацаанд тэр их мөнгө үрж авсан бүтээгдэхүүн, сайхан арьсаа яйран болгож муутгасан байдалтай өнгөрүүлсэн байдаг юм. Тиймээс та нар бас ийм тэнэг алдааг минь битгий давтаасай гэсэндээ анхааруулж энэхүү нийтлэл хүргэж байна. Ойлгосон зүйлс:
- Сайн гэсэн бүхнийг хэрэглэх чинь САЙН ГЭСЭН ҮГ БИШ. Би ч тохирох тохирохгүй байна гэж мэдэж л байсан л даа. Гэхдээ л хүн чинь уйдахаараа төнгөө үрмээр санагддаг юм уу хаашааийн гэхгүй юу, хаха. Хүмүүсийн сайн гэсэн болгоныг хэрэглэж турших бол мөнгөний, цаг хугацааны өөрийн байгаагаа алдахын эхлэл шүү гэж анхааруулья. Би дээрх бүх туршилт хийснийхээ дараа “Зүв зүгээр ийм их юм түрхдэггүй байх үе шигээ л арьстай болмоор байна. Хуучин хэрэглэж дадсан зүйлсээ л хэрэглэх ёстой юм байна.” гэж ойлгосон байдаг юм.
- ‘LESS IS MORE” үнэхээр, бүр үнэхээр үнэн үг. Их байх тусмаа сайн гэсэн шиг тохирох тохирохгүй олон юм түрхээд сайхан болчихно гэж бодсон минь зүгээр л туйлын буруу байсан. Жишээ нь: би тэр үед тонер+sheet mask/тавьчихаад угаана/+essence+alpha arbutin or vit C+serum+moisturizing cream гэх мэт өдөр бол үүн дээр нарны тос нэмж түрхэнэ гэж байгаа. Гэтэл энэ сонин хоорондоо таарах таарахгүй олон бүтээгдэхүүн хольж буруу дарааллаар хэрэглэснээс арьсаа хэт эмзэгшүүлсэн байгаа юм. Арьс ер нь хэт эмзэгшихээр эрүү, духаар юм гарч эхэлдэг юм билээ шүү. Миний бүр хамгийн хуурай духаар юм гарч эхлэх үед л яг байдал биш болсныг ойлгож эхэлсэн байдаг юм.
- Мөн маш хүчтэй үйлчлэлтэй эмзэгшүүлж болзошгүй хольж, орц найрлагыг хүчтэйгээс нь сонгож хэрэглэх буруу юм билээ. Гоо сайхны бүтээгдэхүүний орц их байх тусмаа сайн мэт ойлголт төрүүлсээр ирсний балаг юм уу даа. Жишээ нь ихэнх гоо сайхны бүтээгдэхүүн суурь хольц орцууд орно: глицерин, уусгагч тосны хүчлүүд, найруулагчид, хадгалалтын бодисууд гээд л… Тэд нар бол зайлшгүй л ордог орц. Харин ийм хольцгүй ретинол дангаараа, каффейн дангаараа гэх мэт Ordinary гийнх шиг бүтээгдэхүүнүүдийг маш сайн зааврын дагуу хэрэглэх шаардлагатай юм билээ. Хэрэглэх бол 1/3 дусал гэж хэрэглэх ёстой байтал би нь хямдхан юм чинь гэсэн шиг хурдан үр дүн үзэх гэж нялсаар арьсаа цочроочихсон. Хэт хүчтэй бүтээгдэхүүнийг шууд хэрэглэх, таарахгүй хольцтой хольж хэрэглэх, ихээр хэрэглэх гэх мэт нь арьсыг цочроож гэмтээдэг юм билээ. Ер нь ийм их доз нарлагатай бүтээгдэхүүнийг бараг 2–3 хоногт 1 хэрэглэх байдлаар явах нь зүйтэй юм билээ. Манай монгол хуурай цаг агаартай болохоор эмзэггүй арьстай хүн бараг л байдаггүй болохоор энэ “эмзэгшиж цочирно” гэсэн үгэнд их анхаарч байхыг захья.
Зүгээр нэг мэдээллийн чанартай зүйл дуулгахад та нар энэ PPM гэж нэгжийг нь ойлгодог уу? би баахан хайгаад тэгтэл энэ нь PARTS PER MILLION гэсэн нэгж юм билээ. Жишээ нь,
Зүгээр л, бараа борлуулагчид “80 хувийн тослоггүй мах VS 20хувийн өөхтэй мах” гэж сурталчилгаа хийж зарахын тухай шиг л хувийг өндөр болгож харагдуулах гэж ийм ойлгомжгүй нэгж ашигладаг юм билээ шүү. Мэдчихэд илүүдэхгүй байх.
Энэ бүх сургамжийн дараа зүгээр л өмнө нь хэрэглэдэг байсан бүтээгдэхүүдээ хэрэглэж хэвийн хуучны сайхан юм гардаггүй арьстайгаа болсон байдаг юм. Тэр өмнө хэрэглэдэг байсан бүтээгдэхүүнүүд нь арьс дассаных ч биш, зүгээр л надад үнэхээр таардаг байсан юм билээ хэхэ.
Бас нэн ховор Монголд талх шиг олддоггүй бүтээгдэхүүн түрхэхгүй байхыг зөвлөе. Ер нь миний алдаанууд түрхдэг байсан зүйл маань олдохгүй дууссанаас, өөр төрлийн сайн гэсэн бүтээгдэхүүн авч хэрэглэснээс дандаа үүссэн байсан. Тиймээс би аль болох АПТЕК-д зардаг байж л байдаг, амар олддог бүтээгдэхүүн тааруулан хэрэглэх дээрээ анхаарч АПТЕК гоо сайханд ороод байгаа. Хэхэ Франц хүүхнүүдийн pharmacy -аас гоо сайхны бүтээгдэхүүн авдаг нь ийм л учиртай байж гэж одоо л ойлгож эхэлж байна даа. Хэхэ
Дараагийн бичлэгт яг юу ямар бүтээгдэхүүнүүд туршсанаа нэгд нэггүй оруулья.
Cheers,