SHOW OFF KING
Хамгийн хэрэггүй зарцуулалт хийдэг хүн та show-off king үү?
Манай нэг банкинд ажилладаг найз ярьж байсан юм. “Хүмүүсийн утасны дугаар, машины дугаартаа ач холбогдол өгөх чинь цаашаа. Бүр дансны дугаартаа ач холбогдол өгдөг хүмүүс хаа сайгүй байна энд. Бурхан минь. Бараг л бүх бикнес эрхлэгчид, сонгуульд дэвшигчид гайгүйхэн дансны дугаар авмаар байна гэж орж ирдэг шүү дээ…” гэж.
Тэдний азын дугаартай дансыг инфляци ниргэхгүй, валютын ханшны өсөлт дайрахгүй, банк нь дампуурсан ч Сүх жанжны хөшөө мэт, Чингис хааны зураг мэт орших юм байлгүй. Бурхан өршөөг ээ.
Би гайхдаг байлаа. Хүмүүс хэрэгтэй зүйлдээ мөнгө зарж чадахгүй татганах хэрнээ нэг их хэрэггүй зүйлийг болохоор хүссэн үнээр нь авдагийг. Хүн бүхэн өөр болохоор, ийм хүмүүс ч байдаг даа. Гэр орондоо зочид буудалд хоноглож байгаа жуулчин мэт амьдрах атлаа хувцас хэрэглэлдээ хамгаа шавхдаг улс байна. Өөрсдөө яг л гуйлгачин мэт харагдаж, амьдарч, авирлах атлаа хүүхдийнхээ боловсрол идэж уухын төлөө бүхнээ шавхдаг улс ч байна. Хямдхан хоол идэх мөртлөө үнэтэй ресторанд дарс уудаг хүмүүс ч бий.
Гэхдээ энэ буруу биш ээ. Юу тэр хүнд чухал, юу тэр хүнийг аз жаргалтай болгож байна түүндээ илүү анхаарал хандуулах юу нь буруу гэж? Хувцаслалт чухал санагдаад анхаарсан бол тэр л биз. Гэр хаана, юу байх нь хамаагүй бол тэр л биз? Гол нь тэр хүн л байгаадаа аз жаргалтай амьдарч байгаа бол болоо.
Хүслээрээ илүү анхаараад, их анхаарсан болохоороо түүндээ сайжирч өсөн дэвшинэ. That is for sure!
Харин өөртөө биш өрөөлд хөрөнгө оруулж байгаа мэт үйлдлүүд байна. Жишээ нь, дансны дугаар. Тэр одоо цээжлэхэд хялбар, лаг дугаар байлаа гээд хэнд хэрэгтэй эд вэ? Бурхан минь. Бусдад хурдан цээжлүүлэх тоотой данстай болохын төлөө банкны урдуур хойгуур гүйж байгаа та энэрэнгүй үйлстэн үү? Худлаа, цаагуураа нэр хөөцөлдөж эдр… SHOW-OFF оо гэж. Сонгуультай л адилхан юм даа.
Харагдаж байгаа шигээ биш, амлаж байгаа шигээ биш, үйлдэж байгаа шигээ биш байх үед нь хэдүүлээ буруу хараад уйлсан байдаг юм.
Сошиал хөгжих тусам SHOW OFF KING хөдөлгөөн газар авсаар. Бүгд л гайхуулсан улс. Би өмнө нь ч ингэж хэлж л байсан. Хэт ийм байхыг чинь инстаграмм, FB, youtube чинь мэдчихээд чамаар ямар их худалдан авалт хийлгэдгийг мэдсэн үү? Яг л “хэрэглэгч та хаан” эдр гэж чихэн дээр цэцэг ургуулж байгаад бараагаа зараад баяжаад үлддэгтэй адил. Явж явж итгээд боолчлогдож л байдаг… р хуу.
Та манай Чикагогийн алдартай пиццаг идэж үзсэн байх нь ээ?
Тийм ээ, гэхдээ тэр бол яг үнэндээ хог байсан. Америкчууд хэт таргалалттай байх нь аргагүй юм байна даа л гэж бодогдсон доо.
Тийм л дээ, гэхдээ манайх шиг маркетингийн комданид энэ чинь ашигтай зүйл. Бид ноднин жил таргалалтын эсрэг эмийн борлуулалтаас олсон ашгийг та сонссон бол ч…
Аа, тэгэхээр америкчууд та нар “Таргалуулчихаад, буцаагаад тураах эм зарж мөнгө олдог байх нь ээ. Үүнийгээ маркетинг гэдэг хэрэг үү?”
гэж Emily in Paris кинонд гардаг юм. Хүмүүс гэдэг чинь Individual байхаа болиод удсан байна шүү дээ. Бурхан минь.
“It never ceases to amaze me: We all love ourselves more than other people, but care more about their opinion than our own.” — Marcus Aurelius
Энэ өгүүлбэрийг дахин дахин уншихыг санал болгоё доо. Би Маркусыг ихэд хүндлэн биширдэг юм. Хэхэ
Та нар ч гэсэн түүний номуудыг олж уншихыг зөвлөе.
Cheers,