Shiatsu

expert.bunny
3 min readDec 1, 2021

--

Та нар массажинд орж үзсэн үү? Би хүний гар хүрэх төдийд хөхөрчихдөг мэдрэг арьс биетэй мөртлөө массажинд орох дуртай. Яагаадыг бүү мэд. Зүгээр л надад хэрэгтэй болохоор хүсдэг байх гэж боддог хэхэ.

Анх баллетаар хичээллээд нуруу гуя дагасан мэдрэл өвдөөд хараагүйчүүдийн бариа засалд очиж орж бариулаад өвдөлтөө багасгадаг болсноор бүгд эхэлсэн юм. Тайландад явж байгаад тай барианд орж үзтэл манай хараагүйчүүдийн бариаг хийдэг юм билээ. Яг л тай бариа чинь манай хараагүйчүүдийн бариа. Халуун оронд хийлгэсэн болоод ч уу тэр их гоё таарч байсан. Би ер нь газтай ус ундаа их хэрэглэдэг муу хүн болохоор үе мөчний хатуурал болох тун магадлал өндөр. Үүнийгээ мэддэг болохоор үүндээ хэрхэн анхаарах тухай бас их судалдаг юм.

Та нар япончууд яагаад урт насалдаг гэж боддог вэ? Мэдээж, хоол унд, цаг агаар, амьдралын хэвшил байгаа л байх. Хамаг гол нууц нь тэд орой бүр халуун ваннтай ус, халуун рашаанд ордогт бий. Бас япончуудын бараг зуршил шиг үйлчлүүдэг газар нь бариа засал. Манай монгол охид хумсны салон ордог шиг л барианд ордог хүмүүс. Энэ бариа засал+халуун рашаан нь хүний үе мөчинд туйлын сайн бөгөөд цусны эргэлт сайжруулж дархлааг дэмждэг байна. Угаасаа хүн хөгшрөх хамаг гол асуудал нь цусны эргэлт+ясны эрүүл энх байдал. Харин энэ 2 г эрүүл саруул байлгахын тулд идэвхтэй хөдөлгөөн хийж, нэмэлт дээрх физик аргууд болон химийн нэмэлт хүнсний зүйлс хэрэглэдэг байх нь. Логик нь энэ.

Гол нь би нэг япон бариа Шиа цуг гайхалтай сайн хийдэг бариа засалч эгч санал болгох гээд. Япон бариа, Тай бариа хоорондоо бага зэрэг ялгаатйа. Япон бариа нь илүү цэгүүд идэвхжүүлж, дарж, хурууны даралтаар эмчилдэг бол Тай бариа нь илүү физик хүчээр татах, шахах байдлаар үенүүд сулладаг байгаа. Япон бариа нь анх эртний Хятад эмчилгээний аргуудаас суралцаж сайжирсаар хөгжжээ. Хятад эмчилгээг та нар мэдэх л байлгүй, нэг цэг дээр дараад хүн хөдөлж чадахаа байчихдаг күнфүтэй кинонууд байдаг даа. Цэгийг л судалдаг улс шүү дээ, бурхан минь. Харин япончууд энэ цэгийн эмчилгээ ухааныг нь судлаад өөрсөддөө нутагшуулахдаа яг л өөрсдийнхөө халуун ванн гэдэг шиг хялбар, энгийн хийж болох болгон буулгаж, илүү нуруу, үе мөчний өвчлөл эдгээх болгожээ.

Түүхийг нь сонирхвол: https://www.amcollege.edu/blog/history-of-shiatsu

Би хэр баргийн чангахан дардаг барианд орохоор маргааш нь хөх алаг болчихдог байхгүй юу, тэгсэн чинь энэ эгч дээр ороод огт хөхрөөгүй, бүр хүний урманд хөндүүрч ороогүй. Гол барианд орсон шалтгаан нь маш олон цагаар суудлын ажил хийдгээс болоод шилэн хүзүү, хуян орчмоор бараг сар шахуу өвчтэй, зарим өглөө хүзүүгээ хөдөлгөж чадахгүй сэрээд байсан юм. Тэгээд юу болсон гээч, 1 удаа ороод л хуян баяртай болдог байгаа. Надад үнэхээр дутаж байсан зүйл байсаан. Бас энэ бариаг судлаад байсан чинь хүний гормоны балансыг сайжруулдаг гэсэн тайлбар их байсан. Энэ бас үнэн байх магадлалтай юм шиг санагдсан. Яг гормон тэгсэн хэлж мэдэхгүй байгаа ч би мэдрээд байгаа юм аа, хаха. Зүгээр надад итгэ эдр. Хараагүйчүүдийн бариа зэргийн орчин нь бас жоохон гологддог бол иймэрхүү салонд санал болгодог бариа нь цэвэрхэн, тухтай, сайхан үнэртэй, нэмэлт гоо сайхны үйлчилгээтэй байдаг давуу талтай.

Манайх шиг өвөл, хүйтний улирал ихтэй газарт уг нь саун, бариа гэх мэт үйлчилгээ тултал хөгжих ёстой ч манайхан хэзээ хойно усанд орох гэдгийг сурсан болохоор жоохон хоцрогдолтой л санагддаг юм. Гэхдээ халуун давстай ванн бол бас л жиргал ш дээ.

За тэгээд миний маш өндрөөр үнэлэж санал болгож байгаа барианд орох бол DARIA’S SALON 7700 4868 цаг авч үйлчлүүлээрэй.

Эдний бариа хамгийн хурдандаа 1 цаг болдог тул заавал цаг авч, цагаа төлөвлөж үйлчлүүлээрэй. Аа бас, хамгийн сүүлд тавьдаг чихний төөнүүр лаа нь бүррр хайр байсаан.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet