SHARE LOVE

expert.bunny
2 min readDec 13, 2019

--

Монгол яагаад хөгждөггүйг би хуваалцдаггүйтэй нь холбоотой гэж боддог. Манайхан зовлонгоо ч юм уу, өөртөө таалагдахгүй шүүмжлэлтэй зүйлсээ л хуваалцахаас биш өөрт нь тус болсон бусдад тус болж болох хэрэгтэй мэдлэгээ огт хуваалцдаггүй. Хуваалцах тун дургүй.

Яагаад гэдгийг нь би ухаж олгодоггүй ч зүгээр л үнэн нь л энэ. Мундаг сайн, насныхаа тэтгэвэрт суугаа эрдэмтэн мэргэд, инженерүүд ч өөрийн мэдлэг туршлагаа тэр бүр хуваалцах дургүй. Өөртэйгээ авсандаа чирч орохыг хүсдэг юм уу хаашаа ийн. Нэг тийм ойлгомжгүй. Аль эсвэл өөр хэн нэгэн өөрөөс нь илүүг мэдвэл хэн ч биш болчих байх гээд айгаад байдаг юм уу? бүү мэд.

Би бичсэн зүйл бүрээ тамгалаад өмчирхөөд сүйд болох дургүй. Пикассо ч хэлсэн байдаг даа “ Муу хуулбарлагч бол хуулбарлагч. Сайн хуулбарлагч бол хулгайлдаг нэгнийг хэлдэг.” гэж. Юу нь буруу гэж? Хуулбарлаж сайжруулаад явж болно шүү дээ. Гол нь зохиогчид өөр илүү сайныг хийх бүрэн чадамж байгаа болохоор юугүй болохоос айдаг юм бол?

Одоо интернет, сошиал хөгжиж байгаа болохоор энэ технологийн ахиц дэвшлийг ашиглан Монголчуудаа өөрт тохиолдсон, үзэж харсан, мэдэрсэн бүх л сайн сайхнаа бие биетэйгээ хуваалцаж бүгд дор бүрнээ илүү сайжран хөгжүүлэхийг уриалмаар байна. Тийм ч болохоороо би төрөл бүрийн өөрийн туршлагаа хуваалцдаг жижигхээн page FB, инстад ажиллуулж байгаа. Миний туршлага хэн нэгэнд үнэхээр хэрэгтэй, хайж байсан зүйл нь байх ч юм билүү? хэн мэдлээ. Хүн ямар ч аргаар нэг нэгэндээ тус болж болно.

Би өмнө нь ид шидтэй хүмүүсийн тухай бичиж байсан даа. Хэн нэгний ид шидийн хүн болохын тулд бид байгаа бүхнээ нэг нэгэнтэйгээ аль болох л хуваалцаж байх хэрэгтэй. Мэдээж бүгд Билл Гейтс шиг баян биш ч гэлээ мөнгөнөөс өөр оюун санааны, сэтгэлгээний, туршлагын, бие махбодийн, сэтгэл зүйн гээд тм буман хэрэгцээ байгаа. Тэр бүрийг мөнгө дангаараа шийддэггүйг бүгд мэднэ. Чадаж байгаа бүхнээ бусадтай хуваалцсанаараа хэн нэгний чамайг таньдагтаа, чамаас ийм үг сонссондоо талархдаг ид шийдийн хүн нь болчих ч юм билүү?

Монголд хуваалцдаг зан л дутаж байгааг би илүү ухаалаг, илүү боловсролтой X,Y,Z бүх generation-д дуулгамаар байна. Та нар энэ хэдэн эргүү малаас зугтахын түүс болж байгаа ч гэсэн тасралтгүй хичээл зүтгэлтэй байвал малны сэтгэлгээг цөөнх болгоод эх орондоо эрх муужгай шиг амьдрах сайхан үеийг үзэх ч юм билүү?

Амьдрал баян шүү дээ, бүгдээрээ хэлэлцвэл буруудахгүй.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet