SEX DIFFERENCE

expert.bunny
5 min readFeb 7, 2020

--

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн зан авир, бодол сэтгэлгээ хэр өөр вэ? гэдгийг ойлгохын өмнө та нар дэлхийн байтугай нэг гэрт өссөн ах дүүс хоорондоо яамар их өөр зан араншинтай байдгийг тунгаан бодоод үзээрэй. Үнэхээр хүмүүсийн зан байдал, бодол сэтгэлгээнд өсөж төрсөн орчин, үзэж харсан нь нөлөөлдөг юм бол нэг гэрийн хүүхдүүд яагад адилхан байхгүй байгаа юм бол? Нэгэнт хүмүүс хоорондоо өөр байдгийг ойлгоод хүлээн зөвшөөрчихвөл олон сэтгэл санааны асуудлуудыг чинь хөнгөвчлөх болно.

Эмэгтэй: Би чамд мааш чухал нууц хуваалцах уу?

Эрэгтэй: За, юу?

Эмэгтэй: Чи яг эмэгтэйчүүд юу хүсдэгийг мэдэх үү?

Эрэгтэй: Үгүй, наадхыг чинь л мэдчихвэл амьдрал минь их хөнгөрөх гээд байна. Та нар яг юу хүсдэг юм бэ?

Эмэгтэй: Чшшш. мааш нууц шүү. Тэд үнэндээ, юу хүсч байгаагаа өөрсдөө ч мэддэггүй юм. Муахахаха

Энэ гэхдээ үнэн шүү, тэд яг юу хүсч байгаагаа өөрсдөө ч мэддэггүй юм.

Энэ мэт ерөнхий хүйсийн ялгаатай байдлаас болж хүмүүсийн зан байдал, бодол, тархины ажиллагаа өөр явагддагийг олон жил судалж байгаа юм байна. Үүний зах зухаас тайлбарлая.

Асуудлыг шийдэхдээ: Эмэгтэйчүүд мэдрэмжээ, зөн совингоо ашигладаг бол эрэгтэйчүүд логик, бодит туршлагаа үндэслэдэг байна. Эмэгтэйчүд асуудлыг задлан шинжлэхдээ илүү өргөн асуудалтай нь холбоотой байж болох зүйлсийг хамж бүхлээр нь харахыг хүсдэг бол эрэгтэйчүүд асуудалтай хэсгээ хайж олоод түүнийгээ бусдаас нь салган тусгаарлаж байгаад засахыг оролддог байна. Иймд эрэгтэйчүүд зөрчилдөөн үүсвэл хэсэг зуур холдож бодох цаг гаргаж асуудлаа шийдэхийг хүсдэг бол эмэгтэйчүүд ярилцаж, дэлгэрүүлэн судалж зөрчлийнхөө шалтгааныг хайж олохдоо төвлөрдөг байна. Иймээс л эмэгтэйчүүд найз нөхөд гэринйхэнтэйгээ асуудлаа ярилцаж стрессээ тайлдаг бол эрэгтэйчүүд амарч, завсарлаад дахин цэгцтэй бодож шийдэхийг эрмэлздэг байх нь. Source: Dr. Daniel Amen, Amen Clinic

Жишээ нь, шийдвэр гаргахад гол үүрэгтэй оролцдог урд тархи харилцаа, шүүмжлэлт сэтгэлгээ, үр дагаврыг тодорхойлох чигтэй байдаг. Энэ тархины үйл ажиллагаа эмэгтэйчүүдэд хөгжил нь эрт явагддаг байна. Тиймээс эмэгтэй хүүхдүүд өсвөр насандаа хэрэгт холбогдох, буруу замд орох магадлал нь эрэгтэй хүүхдүүдээс бага байдаг.

FACT: Эмэгтэйчүүдийн урд тархи эрэгтэйчүүдээс том байдаг бол эрэгтэйчүүдийн амигдала нь эмэгтэйчүүдийнхээс илүү сайн хөгжилтэй байдаг байна. Иймд л эмэгтэй хүмүүс асуудлыг ярилцаж, детальчлан хайж олж шийдэх гээд байдаг бол эрэгтэйчүүд аюул заналуудыг торхойлоод түүнээс шийдэх аргуудыг эрэлхийлж эхэлдэг байна.

Anterior Cortex

Энэ Anterior cortex нь сэтгэл хөдлөлд гол үүрэгтэй оролцдог тархины хэсэг бөгөөд эмэгтэй хүний энэ тархины хэсэг эрэгтэй хүнийхээс илүү хөгжсөн байдаг тиймээс эмэгтэйчүүд илүү сэтгэл хөдлөлтэй, дэмий юманд санаа зовоод л байж байдаг байна. Иймээс ч эмэгтэйчүүд эрчүүдээс илүү стресст өртдөг байна.

Corpus callosum

Тархины төвд байх энэ хэсэг нь баруун зүүн тархиыг холбосон мэдрэлийн гол суваг бөгөөд эмэгтэйчүүдийн Corpus callosum нь эрэгтэйчүүдийнхээс 25% илүү том байдаг байна. Иймээс эмэгтэйчүүд олон үйлдлийг зэрэг хийх чадамжтай байгаад, эрэгтэйчүүд нэг зүйлдээ бүрэн төвлөрч гүйцэтгэх гүйцэтгэл өндөртэй байдаг байна. Эрэгтэй хүмүүс энэ байдлаараа илүү анхаарлаа төвлөрүүлэх чадамжтай, асуудлыг шийдэхдээ сайн байдаг бол эмэгтэйчүүд том зургаар нь харах, шинэ холбоо үүсгэх, шинэ сэдэл үүсгэх зэрэгтээ сайн байдаг байна.

Стрессийг тэд яаж зохицуулдаг вэ?

Эмэгтэйчүүд маш стресстэй өдөржин уулзалт хуралтай ажилтай байсны дараа юм уу, сэтгэлээр унаж гутарсан үедээ найзуудтайгаа ярьж суух, гэрийнхэнтэйгээ болсон явдлаа хуваалцдаг даа. Энэ нь тэдний стрессийг бууруулдаг oxytocine ялгарах процессыг дэмждэг байна. Тэдний стрессний эсрэг oxytocine ажилладаг байна.

Харин эрэгтэйчүүд маш ядаргаатай ажил уулзалтын дараа унтаж амрахыг илүүд үзэж, асуудлаа мартахын тулд тоглох өөр юм хийхийг, бага зэрэг завсарлага авч амрахыг илүүд үздэг байна. Энэ нь тэдний стрессийг бууруулдаг testosterone гэх дааврын ялгарал амарч завсарлага авснаар өсч стресстэйгээ тэмцдэг юм байна. Мөн энэ testosterone даавар нь эрэгтэйчүүдэд хэвийн хэмжээндээ байвал тэд амжилттай, ахицтай, ажил нь урагштай байдаг бол энэ дааврын хэмжээ багасахаар ядарч, стресстэж эхэлдэг байна. Гэхдээ энэ даавар эр, эм аль алинд нь байдаг. Гэхдээ эмэгтэйчүүдийн testosterone даавар эрчүүдийнх шиг стресс бууруулахада оролцдоггүйгээрээ ялгаатай.

Oxytocine нь эмэгтэй, эрэгтэй аль алинд нь цусны эргэлт сайжруулах нөлөөтэй байдаг ч эмэгтэйчүүдийн стрессийг бууруулдаг. Харин эрчүүдийн oxytocine хэт ихэдвэл testosterine — ны хэмжээг бууруулж стресстүүлдэг байх жишээний. Энэ мэт маш олон ялгаатай ажиллагаатай зүйлс бий.

Энэ эрэгтэй, эмэгтэй тархины ялгаатай байдлын гол шалтгаан нь өнөө хүйс тодорхойлогч хромосомоос хамааралтай аж. арван жилд үздэг ХХе эмэгтэй, XY- эрэгтэй гэдэг чинь шүү дээ. Дэлгэрэнгүй шинжлэх ухаанч тайлбарыг ЭНДЭЭС уншина уу.

Бүр адгийн наад зах нь, ванны өрөөнд хана дүүрэн эмэгтэйчүүдийн ариун цэврийн, гоо сайхны бүтээгдэхүүнүүд өрөөстэй байхад нөхрийнх нь гэж нэг савтай л юм байдаг дээ. Биеэ ч угаадаг, үсээ ч угаадаг бүхнээ угаадаг ч гэх шиг хэхэ. Бид нар чинь ийм л ялгаатай улс шүү дээ. Бүр үүнээс ч их ялгаатай байх. Тиймээс бусад бүх хүмүүсийг чамаас маш өөр бодож, өөр сэтгэж, өөр гэдгийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Мөн хамгийн эхний зурагт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бодлын давтамжийг эзлэх хувиар нь дүрсэлсэн байгаа. Эрэгтэй хүмүүсийн бодолд кекс л хамгийн их давтамжтай бодол байдаг байна. Энэ нь сайн, муу эр хүнээсээ ч биш, зүгээр л эрэгтэй болохоор л ийм байдаг гэдгийг эртхэн мэдэх нь хэн хэнд хэрэгтэй байх гэж тусгайлан энэ нийтлэлийг бичсэн юм жүү.

Мөн Inside out дээр, эхнэр нь үглэж бөөн юм ярьж байхад нөхрийн толгойд гарууд хөлбөмбөг үзээд дууг нь хаачихсан байдаг даа. Үүний учрыг ойлгохыг хүсвэл, сургууль номдоо шамдах завгүй хайр дурлал яриад, гэр бүлээ төлөвлөөд байгаа хүмүүс

Men Are from Mars,Women Are from Venus номыг заавал уншаарай гэж зөвлөе дөө.

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet