SEEK IN GOD
Жаахан байхад юм жо тарчиг. Одооных шиг чихэр жимс элбэг биш байлаа. Гоё чихэр амттанг жилд 2 удаа л олж иднэ. Шинэ жил, цагаан сар. Кккк
Тээр нэг өнтэй жилийн цагаан сараар юмдаг. Ийм нэгэн явдал болсон байдаг юм.
Цагаан сараар л олддог том шоколадан бүрхүүлтэй, гурилан чихэрнүүдийн төлөө нүдээ ухаад өгөхөд ч бэлэн байлаа дүү бид 2. Гэтэл идээний хамаг том чихрийг БУРХАНДАА гэж ирээд л хамж аваад бурхны өмнө тавьчихна. Ккк бид 2 н дургүй гэж.
Манай аав нэлээн шүтлэгтэй хүн байдаг юм. Манайх чинь бүр мэдээ орохын л бурхны булан мулантай. Тэр зүг рүү хөлөө харуулж хэвтэж болохгүй, түүний идээ ундаанд хүрэх нь байтугай харж ч болохгүй гэх мэт захиасаар хүмүүжсэн болохоор тэр Бурхан нь тийм л хүрдэггүй, хардаггүй, тахилтай гэж гүнээс итгэнэ.
Тэгээд цагаан сарын том чихрээ бага зэрэг харамласан байртай “ Энэ чихрийг тэгээд бурхан идэх юм уу?” гэж асуутал аав “ Та нарыг унтахаар бурхан 6арч ирээд идчихдэг юм аа” л гэж байна.
Хамаг том чихэр идчих юм байна л даа ухааны юм дургүйлхэн бодоод л өнгөрлөө. Маргааш нь өнөө чихэр хэвээрээ л байна. Ааваас “ Бурхан чихрээ идээгүй л байна тэ? “ гэтэл “ тийм ээ, тэгж байгаад өлсөхөөрөө идчихнэ” гэнэ.
Би чихрээр өлсөөд байхад, энэ бурхан юун цамаан удаан байж байж иддэг юм бэ?
Тэгээд дүүтэйгээ тохироод бид 2 бурхныг чихрээ идэж байхад нь үйлдэл дээр нь барихаар шийдлээ. Би бурхан гуайг ер нь хараагүй, бодохдоо, тэр жаазтай зурган дотроос гарч ирээд иднэ л гэж төсөөлнө. Тэгээд дүүтэйгээ бурхныг залсан том хавтастай толины ард нуугдаад бурхныг гарч ирэхийг хүлээж гарлаа. Өдөржин суухаар тэсвэр үе, үе алдчих гээд л… өлсөөд л… тэнд хүлээж суусан хугацаа миний амьдралын хамгийн урт хүлээлт байсаан. Кккк
Тэгтэл үдэшхэн нэг юм түчигнээд, цаас шажигнаад явчихлаа шүү!
Барихаасаа өмнө хавтастай толины цаанаас сэмээрхэн шагайтал:
Юу бэээээээ? Нөхөр агаа!!! Ах маань том чихэр амандаа зуугаад гараад явчихдаг байгаа?!
Юу бэээ? Агаа бурхан юм уу?
…
Интернет орчин хэт стресстэй байгаа болохоор туулай нь жо гэгээтэй байх гээд. Байгаа зүйлдээ талархаж амьдрана шүү, хэдүүлээ
Cheers,