SAVE YOUR LIFE

expert.bunny
2 min readOct 8, 2019

--

Чи хэзээ нэгэн цагт сэрээ байхаа болино гэдгээ хүлээн зөвшөөрөх үү?

Энэ цаг үе, амьдарч байгаа орчныхоо гадна гараад өөрийгөө юу хийж байгааг харж үзсэн үү? Зүүдэлж байгаа юм шиг, шилэн бөмбөлөг сэгсэрч байгаа ч юм шиг өөрийнхөө амьдралыг гаднаас нь харж үзсэн үү?

Бид үргэлж л нэг юмны цаана, дахиад түүнээс үүдсэн олон олон хүсэл мөрөөдөлдөө уягдаад хоногийн 24 цагаа хүргэчих санаатай гүйгээд л байдаг. Гэтэл тэр үйлдэл бүхнийг чинь таагаад удирдаад байгаа ч юм шиг зүйлтэй нүүр тулж байв уу?

Надад ийм бодол үргэлж төрдөг. Ялангуяа интернет, сошиал хөгжиж дата гэдэг зүйл хамгийн үнэтэй болж байгаа өнөө үед бидний дор бүрнээ хамгийн их санаа зовох ёстой зүйл нь хоногийн 24 цагаас илүү нөлөөлөл гэж зүйл болохыг сануулах гэсэн юм.

Би хувцас загварт маш их дуртай. Намайг таних хүмүүс гадарлах байх. Яагаад ч юм бүр жоохноосоо л нэг тийм зөнгөөрөө дуртай болчихдог хувцас моодонд ороод, дуртай болчихсон өнгө маань чиг хандлага тодорхойлоод байдаг байсан юм. Яагаад ийм юм болоод байгааг би ойлгодоггүй байлаа.

Гэтэл энэ зөнгөөрөө сонгоод байгаа сонирхлыг чинь хэн нэг баачка зохиодог бол яах вэ? Shit,shit,shit

Үүнээс дор зүйл гэж байх уу даа? Робот бүтээх ч шаардлагагүй болох гэж үү? Чамайг, намайг хэн нэгэн өөртөө тааруулаад загварчлаад байгаа бол яанаа?

Энэ саяхан их тодорхой болоод байгааг анзаарсан юм. Сайн харвал, Stranger things, Элтон Жон, Фредди гээд л сүүлд хийгдэж байгаа кинонууд бүгд л нэг тийм 70 80 — д оны загвартай хийцтэй. Тэгсэн бүхий л зхувцас загвар энэ үе рүү буцаад л, хэзээ ч дахиж өмсөхгүй гээд хаясан түрийтэй гуталнууд моодонд ороод л… Яг л хоорондоо ярьж тохирч байгаад хүчээр тулгаад байгаа юм шиг… Хүрэлцэж болох бүх мэдрэхүйгээр нь мэдээллээ цутгаж байгаад бараагаа борлуулах гээд байгаа ч юм шиг…

Яг гаднаас нь харвал бид нар ямар том юмны тоглоом болоод байгаа нь анзаарагдах ч юм шиг… Хамааруулахыг хүсээгүй бүхэндээ хамгаас их хамаатай болчихсон ч юм шиг… Толгойг минь эргүүлээд, миний бие даасан байдалд ноцтой халдаад байгаа ч юм шиг…

Хэсэг бүлэг баачканууд хэдүүлэнгийнх нь датагаар тоглоод удирдахад чиглэсэн мэдээлэл бэлдээд сууж байдаг бол яана аа???

Би зүгээр л эморч байгаан, хэхэ. -June

Хөгжмийн урсгал чиглэлүүд ч, дуунууд ч давтагдаад байгаа юм шиг санагдах… Би яацарсан амьтан юм болдоо?

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet