Saturday, Saturday

expert.bunny
2 min readAug 17, 2019

--

Үд хүртэл унтах гэдэг чинь үүрдийн жаргал. Хүүхэдтэй хүмүүс л ойлгоно.

Их юм бодоод байвал унт. Юу ч бодогдохгүй байвал унт. Сайн нойр бол бүх юм. Гоо үзэсгэлэн, залуу нас, эрүүл мэнд, бүтээлч байдал бүгд сайн нойргүй л бол сүйрнэ. Нээрээ шүү, сайн нойр гэдэг бол бүх юм.

Энэ долоо хоногийн онцлох ном бол:

Одоо яг уншиж байгаа. Дуусгаад сайхан сэтгэл сэргээсэн номын тэмдэглэл оруулна аа.

Дуу хөгжим:

Oh John минь дээ,

old but gold.
He is true legend. love, love, love

Та нарт тэгж санагдаж байсан уу? Дээр үеийн хуучны зүйлс буцаад л эргээд л байдаг юм шиг. Угаасаа бид нар шинэ юм бүтээдэггүй ч юм шиг… Хэрвээ үнэхээр бид нар шинэ зүйл бүтээдэггүй, хэсэг хугацаа өнгөрөөд огт санаандгүйгээр дахиад давтаад л байдаг бол яах вэ? Interstellar-н номын сангаар хэсч байгаа юм шигээр?

Кину:

Энэ долоо хоногт яагаад ч юм documentary зүйлс их сонирхол татаад байгаан.

Одоо тэгээд хамгийн хөгжил хөөр бэлэглэгч баяр цэнгэлийн манлай нь:

Хахац цацаж, хацрын булчин татаж, нүдний нулимс урсгасан шааруудыг харчих.

Дүүгийн санал болгосон энэ нэвтрүүлэг үнэхээр хөгжилтэй. Яаж хүмүүс ийм хөгжилтэй байдаг байна аа :) Бүр зүгээр зогсож байгааг нь харахаар л инээд хүрдэг болчихож. Монголын Star tv дээр гардаг юм билээ бас.

Энэ хэдийг харсан чинь:

Энэ кино санаанд орчихлоо. Хөөрхөн кину.

Хүмүүс тоглохоо болихоор л хөгширдөг. Үнэн, үнэн.

За сайхан амраарай манайхаан.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet