SATURDAY, SATURDAY…

expert.bunny
3 min readAug 3, 2019

гэхээр “Friends” н Phoebe- н “Smelly cat, smelly cat” санаанд ороод байх юм. Хөөрхөн цуврал шүү.

Joey-н унгас үнэртэж буй мэт болж serious царай гаргадаг жүжиглэлт гээд л…

Тэгэхээр би нэгэн сайн хүн болж хэдэн сонсч байгаа дуу, уншиж эхлүүлсэн ном, үзэхээр төлөвлөсөн киногоо хуваалцья аа.

B E W H Y — д хайртай болчихсооон.

Сүүлийн үед энэ BEWHY гэж нөхрийг их сонсч байгаа. Солонгос хэл мэдэхгүй ч youtube-н comment хэсгээс утгыг орчуулгыг харчихдаг юм. Ер нь ажил хийж байхад ойлгодог хэлээрээ юм сонсохоор сатаараад байдаг тул мэддэггүй хэлээрээ дуу хөгжим юм уу classic хөгжим сонсох надад тохироод байдаг юм. Энэ залуу Солонгосын Show me the money show -с төрсөн од байгаа юм. Зэвүүн баачка бий.

Солонгосын Call show тоглолт дээр тоглогдсон дуу.

Зүгээр бүжиглээч… Энэ Taemin-ы бүжиглэж байгааг харахаар өөрийгөө хараад байгаа ч юм шиг гэхгүй юу, хаха. Энэ бас зэвүүн хөгжчихсөн гар аа. Shinee хамтлагийн гишүүн. Мөн дууны утгыг сонирхож байвал комментыг гүйлгэж үзээрэй. Солонгосчуудаа ангайлгана гэдэг зэвүүн байгаагийн илрэл л дээ. Энэ Call show бүтнээр нь үзээрэй. Youtube-д бүтнээрээ байгаа. Зэвүүн шоу.

За хүн ингээд хамаг сайхнаа хуваалцаж байхаад илжиг шиг сэгсрээд хаячихав аа!!!

Номын санд бол Elizabeth GilbertCity of girls эхлүүлээд их таалагдаад талаас илүүг нь уншчихсан явж байгаа.

Нээх хөөрхөн хөнгөхөөөн яг л өөрийнхөө хялбархан уншигдах хэрнээсээ, хэн ч үхэхгүй хэрнээсээ тавилгүй дуусгамаар бичдэгээрээ л бичсэн байна билээ. Яг л амралтын өдрүүдээр унших ном! Удахгүй дуусгаад тухай нь оруулна аа. Be patient, darling :)

За хамгийн хэцүү шилж сонгож голж шилдэг зүйл маань кино. Ямар кино үзэж байна вэ гэхээр,

  1. ‘Million yen woman’ уг нь аль эрт үзье гээд эхлүүлсэн ч юу үзэхдээ сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй юм шиг санагдаад түр өөртөө чөлөө авсан байсан юм. Үүнийгээ үзнэ ээ.
Million yen woman — Netflix

2. Хайрт Stranger things -ээ дуусгаж амжаагүй байгаагаа дуусгана аа. Хайр хүргэм цуврал шүү тэ?

3. За тэгээд үд хүртэл унтчихаар гэр орны ажил хийж, хоол унд бэлдэнэ гэхээр нэг л дургүй хүрээд байдаг даа. Тэгээд байвал би доорх нэвтрүүлгийг үзчихээр хүмүүс тэнд үүрийн 4 цагаас үдшийн 2 цагт унтатлаа ажиллаж амьдарч байхад гээд ажилдаа ордог юм. Хэхэ

Энэ нэвтрүүлэг KBS /univision — 205/ сувагт 7 хоног бүрийн Баасан гаригийн орой гардаг бөгөөд үүнийг Бямба гаригт нөхөж үзэхэд яг таардаг юм.

За тэгээд сайн ажлуудаа хийж дууссан бол өөрийгөө шагнаад хэсэг амарч суугаад, хөгжилтэй зүйл үзэж зүгээр л сайхан сэтгэлээ сэргэтэл инээх хэрэгтэй шүү дээ. Хамгийн дуртай инээдмийн шоу бол Солонгосын “ Running man” л даа. Гэхдээ сүүлийн үед доорх K-pop одуудыг харж шүүмжилдэг 2 өсвөр насны америкийг их үзээд байгаа.

Бараг энэ 2 баагий гаруудыг дэлхийн од болгочихсон юм биш үү дээ ч гэж бодох шиг… хэхэ Бүх reaction-ууд нь үнэн инээдтэй.

Аа бүтээлч ажлаа харин дуустал нь нууц үлдээчихье.

Сайхан амраарай, хонгоруудаа.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet