Quarantine lessons

expert.bunny
6 min readJun 4, 2021

--

Эдгээр зургуудыг би өөрөө карентинаар зурсан.

Би ямар нэг бүтээлч шинэ сонин содон зүйл хийж бүтээж эсвэл сурч байхдаа маш жаргалтай, амар амгалан элдэв юм бодохгүй тайвширдаг хүн байгаа юм. Тиймээс ч гого блог байхаас ямар нэг блог хөтөлж ирсэн. Хэхэ. Уншихгүй бол бичнэ, бичихгүй бол уншина, оёхгүй бол зурна, зурахгүй бол оёно гээд л… Гэхдээ эдгээр нь үргэлж ямар нэг зорилготой. Хөгжих, боловсрох, гэрээ гоё болгох, өөрийгөө гоёж гоодох ч юм уу. Угаас зорилгогүй бол барьж авснаа дуусгах боломжгүйн дээр маш хурдан сонирхол буурчихдаг юм.

Энэ өнгөрсөн карентинаар юу хийж бүтээж, юу сурч мэдэж, хэрхэн тайвширсанаа та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Карентинд хамгийн чухал ойлгож авсан зүйл бол “ГЭР ОРОН” гэдэг ямар гайхалтай зүйл вэ? Гэр бүл ямар тухтай орголт вэ? гэдгийг. Тэгээд хүн хамгийн их цаг өнгөрөөдөг, амардаг гэр орноо тухтай таатай, хүссэнээрээ байлгахад өмсөх хувцаснаасаа ч түрүүнд анхаарах ёстой юм байна аа гэж. Гэр тухтай, эмх цэгцтэй, харсан зүг бүр нь, булан бүрд нь “БИ” байлгачихвал би тэндээ үүрд үлдээд шүлэг тэрлээд, хөгжим сонсон сууж жаргахын учрыг ойлгосон байдаг юм. Багаасаа интерьерт дуртайг ч хэлэх үү, сонирхол ч хөдлөөд… Интернет ч ухаад. Гэрээ л хүссэнээрээ болгож амар сайхан аж төрөх тухай мөрөөдсөөр. Гэхдээ хүмүүс гэрээ засч сайжруулах, гангалах гэхээр “маш их мөнгө орно” гэх бодлоосоо болоод хойш суусаар нэг л мэдэхэд мартчихдаг шиг санагдсан. Тэгээд бодон бодож, хайж судалсаар ер нь яагаад өнцөг булан бүрээ өөрөө гараараа урлаад хийгээд бүтээгээд өөрийнхөө диваажинг бүтээж болохгүй гэж шийдлээ л дээ. Гарын дүйтэйг ч хэлэх үү? хэхэ

Бүтээлч ажил хийвэл бие сэтгэл ч тайвширна, шинэ сайхан зүйл ч урлана, давхар ашиг…

Spend more on experiences rather than stuff

  1. Уран зураг.

Би багаасаа л олон сайхан бурхдын зураг харж, монгол зургийн шимтэйгээр нүд баясч өссөн болохоор зурагт их дуртай. Багаасаа л ил захианы цааснуудаа өөрсдөө зурчихна, дугтуйгаа хийчихнэ. Тэгээд л бэлтгэлээ сайхан шиг базаагаад зурж гарсан даа. Хэхэ.

Сэдэв үү? Сэдэв зөндөө. Хамгийн түрүүнд хоолны ширээний дээр сайхан ээжийгээ суугаад хамт хооллж байгаа мэт зурахыг хүссэнээс эхэлсэн. Тэгээд л зурсаар нэг мэдэх нь ээ одоо гэр дүүрэн зурагтай болчихсон.

Бэлтгэл базаалт: Зургийн хэрэгслүүдээ зургийн хэрэгслийн дэлгүүрүүдээс авсан. Заримыг нь бүр 5,6 жилийн өмнө авчихсан байсан. Холст эдрийг бол МУИС-ын урд тал болон үхэр тэргээс нэг нэгээр авсаар нэг л мэдэхэд зураачийн урлан шиг их юмтай болчихсон. Хэхэ

Зурах: Би ер нь л их жоохноосоо зурдаг, бичдэг, оёдог хүүхэд байсан юм билээ. Алийг нь эхэлж хийснээ санадаггүй юм. Зурахын хувьд арван жилийн зургийн хичээл дээр магтуулаад л хамаг юм эхэлсэн байх гэж тааж байна. Хэхэ. Тэгээд зургийн багш гуйгаад 2 удаа хар зургийн дугуйланд суусан. Тэр дугуйлангаас алслал, гэрэл сүүдрээ заалгаад юм ховор байхад олдсон өнгөт гоё гоё зурагтай франц хэлний номыг мөн ч их хуулж зурсан даа. Мөн Сэлэнгэ сайхан хангайд төрж өссөнийг ч хэлэх үү, манай хангай чинь зурмаар сайхан байгальтайг ч хэлэх үү. Гэрийн хажуугийн Орхоны бургасыг холын хөх уултай нь дахин дахин зурдаг байж билээ. Тэгээд л сурчихсан байх.

Бясалгал: Миний хийж байгаа бүхэн нэг тийм бясалгалын хам шинжтэй байдаг шиг санагдаад байдаг юм. Хэхэ. Сайхан намуухан хөгжим тавиад бийр бариад будаг үнэртээд суухаар ертөнцөөс тасарна аа.

Шагнал: Би үнэндээ өөрийнхөө дуртай зүйлийг хийнгээ гэрийнхээ ханыг л гоёхыг хүссэн юм. Тэгээд зурсан зураг, зурж байгаагаа сторид хийсэн чинь хүмүүс сонирхоод зурсан зургаа зардаг page хүртэл нээсээн. Хэхэ. Над шиг алдаргүй амьтны зургийг хэн ч тоож авах вэ дээ, ухааны юм бодоод жаргаад байж байтал юу болсон гээч? Би бүр нэг зургаа зарсан шүү дээ. Хүн юунд их анхаарал хандуулна тэр нь шагнадаг нь үнэн шүү. Би шагналдаа хязгааргүй баярласан байдаг юм. Хэрэв та нар сонирхвол a.r.t.b.u.n.n.y инстаграм хаягаар зургуудыг маань сонирхоорой. Зарна л гэчихсэн байгаа. Би харин зарчихвал дахиж зурах гээд байгаа юм. Хэхэ

insta: a.r.t.b.u.n.n.y
  1. Ургамал тарих.

Нэг тийм өвсний хэлтэрхийг усанд дүрсэн ч ургуулаад байдаг хүмүүс байдаг тэ? Навч, үндэс тасдаад хөрсөнд суулгасан ч ургуулаад байдаг, гэрээрээ дүүрэн цэцэг ногоотой, гал тогоо нь яг л ургамлын цуглуулга шиг хана туурга нь битүү ургамлаар хучигдсан айлууд. Би жимс ногооны нутгийн хүүхэд хэрнээ манайх тийм ногоо жимс тарьдаг айл байгаагүй болохоор ч юм уу надад бүр кактус байсан ч үхчихдэг байсан юм. Өөрөө авсан байсан ч, хүн бэлэглэсэн байсан ч цэцэгнүүдээ үхүүлчихнэ. Би энэ байдалдаа үнэхээр дургүй. Ингээд үхүүлээд байхаар цэцэгний заяа нь гомддог юм уу хаашаа ийн. Бүр ажил дээр ар талд таьсан цэцэг ч үхээд, унжийгаад байгаа юм шиг санагдаад гэртээ төрөл бүрийн сайхан цэцэг ургамал тарьж энэ дургүй хүргэсэн байдлаа засахаар шийдлээ.

Цэцэг авах: За тэгээд шийдсэн хүн нь цалин болгон дээрээсээ цэцэг авч гарав өө. Удвал гарден-аас хамгийн эхлээд fern авсан.

Бурхан минь, энэ fern -г над шиг цэцэг анх тарих гэж байгаа хүнд зарж л байдаг нээрээ. Би ч гэж азгүй амьтан архаг цэцэгчний ч ургуулж чаддаггүй энэ ойн ургамлыг авч байдаг. Тэгээд үнэхээр яаж ч чадалгүй нүдэн дээрээ өдөр өдрөөр үхүүлсэн дээ. Хэхэ Энэ маш их арчилгаатай ургамал юм билээ. Хөрсийг нь тогтмол чигйтэй байлгах хэрэгтэй, тэгснээ чийгийг нь ихдүүлж болохгүй. Байнга шүршиж халамжлахгүй бол бүр нэгхэн өдөр алгасахад л энэ хэдэн нимгэн хөвсгөр навч нь хатаад хорчийчихно. Тэгээд ер нь бол анхлан цэцэг тарих гэж байгаа хүнд бол snake plant ч юм уу зузаан том навчтай ургамал зүгээр юм билээ шүү.

Дараа нь Удвал гарден-аас бас жижигхээн pachira aquatica авсан юм.

Уг нь энэ их хөөрхөн мод. Би яг энэ модыг зүүдэлсэн байхгүй юу. Урд шөнө нь. Тэгээд яг дохио байна гээд авсан чинь, илжрүүлчихсэн. SOSADSTORY :(

Амьхандаа дахиад үхүүлэхгүй гээд жижигхэн мод авч байгаа царай. Тэгсэн эхэндээ их л амжилттай, өглөө бүр шинэ навчтай сэрээд л… Би ч урамшаад л… Тэгээд интернет эдр ухаж байгаад байгалийн оргоник бордоо хийж өшөө хурдан, том болгох санаатай 2 өдөр дараалаад өндөгний хальс чанасан усаар усалсан чинь илжирчихдэг байгаа? Хүний шунал ихдэхээр шулам болдогийн үлгэр энэ ажгуу.

Энэ олон амьд ургамал үхүүлсэний дараа одоо овоо чигтэй болоод байх шиг байгаа юм. Усалгаа хоорондын зай, усалгааны хэмжээ, хөрс зэргээ мэдэхтэйгээ болж л байна. Суралцсаар л байгаа. Та нар хэрэв над шиг асуудалтай тулгарсаар байгаа бол шантрахгүй арчилаад л байгаарай гэж захих байна. Ургамал ургуулна гэдэг чинь зүгээр туршлага л юм билээ шүү. Яг арчилж ургуулж байж л учрыг нь олдог болохоос хойш суугаад юунд ч хүрдэггүй хэвээр л байх юм билээ.

Суралцсан зүйлс: Ер нь ямар ч ургамал ургуулна гэдэг нь усалгаа, нар салхийг нь тохируулах л ажил юм билээ. Ургамлынхаа навчны шарлалт борлолт, харлалт, унжийлтыг ажиглаж аан ингэхээр тэгж байгаа юм байна, тэгэхээр тэгдэг юм байна гэж мэдэж л авах юм билээ. Цэвэр практик. Дахин хэлье. цэвэр практик. Гэхдээ бас интернет ухаж олсон мэдээллүүд тус болох нь бий. Жишээ нь, би сүүлд Цэцэглэн цэцгийн дэлгүүрээс гацуур, палм, нөмөргөнө авсан юм. Нөмөргөнө нь их гоч, том сортын маш сүрлэг сайхан үзэмжтэй. Тэгээд өнөө л шулмын сэтгэлээр олон цэцэгтэй болгох гээд 3 хоног дараалан бордсон чинь унжийгаад дахиад үхэх нь ээ. OMG, энэ удаа л биш шүү гээд нет ухтал усанд суулгаж авардаг хичээл олов оо. Өнөөхөө турштал ганцхан шөнийн дотор үхлүүт байсан нөмөргөнө маань сэп хийгээд сэргэхийн сацуу бүр хүссэн цэцгүүдийг маань нэмсэн байдаг байгаа. Тэгээд л би гэдэг хүн чинь урамшаад цэцэг тарьдаг хүн болох боломж байна гэж дүгнэсээн. Хэхэ Дахиад ч авсаан. Хэхэ Ер нь хүн анхаарал хандуулж хийж байгаа зүйлээсээ сурсаар л байдаг юм билээ. Би одоо бол навчны үзүүр шарлачихаж ус дутагдаж уу, наранд түлэгдэж үү гэж мэгээд овоо хөөрхөн гадарлачихаар болчихсон. Мөн youtube-н энэтхэг ургамал таригч блоггеруудын улаан ногоон хар фен болсоон. Өмнө нь драма олж үзэх гэж нойроо хагасладаг байсан бол одоо ургамал судлаач болох гэж нойроо хагасладаг болж. Хөөрхөн байгаа биз? ккк

Одоо тэгээд хүссэнээрээ гэрээ сайхан саруулхан, тохьтой, булан бүрд нь “БИ” шингэсэн болгоод амар сайхандаа жарган суугаа.

Spend more on experiences rather than stuff

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet