Positive intelligence

expert.bunny
3 min readMar 8, 2024

--

Би санамсаргүй хүүхдээ хөгжүүлэх сургалтад сууж яваад энэ номны тухай цухас дурдахыг сонссон юм. Хүний айдас, хэт шүүмжлэх, үл итгэх, буруушаах, дорд үзэх, үл тоох гэх мэт сэтгэл зүйн хандлагууд хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх тухай. Явж явж энэ сонин сэтгэлзүй гаргаад байгаа эцэг эх түүнээ хэрхэн засах тухай.

Тэгээд сонирхол татсан тул номыг худалдан авч бүрэн уншсан.

Ер нь бол айдас, хэт шүүмжлэх гэх мэт нийтлэг бидэнд илэрдэг сэтгэл зүйн түгшүүр маягийн мэдрэмжүүд нь бидний биеэ аюулаас хамгаалах гэсэн амьтны хариу үйлдлээс маань болдог юм байна. Тэр хамгаалах хэсгийг тархины тодорхой нэг хэсэг хариуцан ажиллдаг ба энэ хэсэг ажиллахаараа уур уцаар хүрдэг, айдаг, түгшдэг даавруудыг давхар ялгаруулдаг юм байна л даа. Туулай чононд баригдахгүйн тулд айж түгшиж, хурдалж, өвс бутны ар өврөөр хэсүүчилж амьдардаг шиг л… Гэтэл хүн тархиныхаа энэ хамгаалах үүрэгтэй хэсгээ ажиллуулахаар эсрэгээрээ мэргэн ухааны буюу дүн шинжилгээ анализ хийж хариу үйлдэл үзүүлдэг, юмны наадах цаадхыг харж мэдэрч таньдаг бие махбодын түвшнээс арай дээгүүр харж сэтгэх чадвартай тархины хэсэг унтарчихдаг байна. Энэ хоёр хэсэг яг урвуу хамааралтай ажилладаг юм байна л даа. Ингээд айж түгшиж, шүүмжилж, үл тоож, гоочилж элдэв үзүүлснээр зүгээр амьтан ОРК болдог байна. Бид чинь оюун ухаант хүн учир зүгээр амьд байхаас давсан хэрэгцээтэй. Гэтэл энэ хэрэгцээ хангагдахаа болих л юм байна л даа.

Мэргэн ухааны тархи харин давамгай ажиллаад ирэхээр хүн бодлоо сонгож, цэцэлж удирдаж, илүү ухаалаг гэгээлэг сэтгэдэг буюу нэг үгээр гэгээрэх зам руугаа орох юм байна. Хүн тархиныхаа 10 хүрэхгүй хувийг ашигладгийн хамгийн том хаалт нь энэ л юм билээ л дээ. Хэтэрхий их тэгчих юм биш байгаа, ингэчих вий, тэр тэгчихлээ, энэ илүү гарчихлаа гэх мэтээр өөрийгөө тэжээснээс… Түүний оронд яг эсрэг л үйлдлийг хийх хэрэгтэй. Айж түгшихээ болих, хохиргчийн дүрд ордогоо болих, шүүмжлэхээ болих… гэх мэт. Хүмүүст хамгийн нийтлэг гаргадаг Чөтгөрийн тархины хариу үйлдэл нь шүүмжлэлт сэтгэлгээ гэсэн. Бид шүү дээ. Монголчууд. Би ч орно. Минийх гэхдээ хохирогчийн сэтгэл зүй нь өндөр гарсан. кккк. Гоншигоногч!

Энэ ямар төлөвтэй сөрөг сэтгэл хөдлөл илүү үзүүлдэгээ энд шалгаж болдог. Тэгээд бүр хэрхэн засч сайжруулах курс хичээлүүд ч санал болгодог.

Сөрөг бодол төрүүлдэг хэсгийг засах гэж оролдохоос илүү эерэг бодол үйлдвэрлэдэг мэргэн ухааны тархиа хөгжүүлэх нь чухал юм шиг надад санагдсан. Ялангуяа хүүхдэд. Хүүхэд бол унахыг, үхэхийг, муу муухай тохиолдохыг мэдэхгүй байгаа тул түүнийг таниулах гэж яарахгүй байх нь л эцэг эхчүүдийн үүрэг юм билээ.

Хувь хүний хувьд бол manifest хийж өөртөө ямар нэгэн зүйл татах гэхээр 100 хүний 95 хүнийх амжилтгүй болоод байдаг даа. Гэхдээ 5 хүнийх болдог. Тэр хүмүүсийх болж байгаа бол бүгдийх нь болох боломжтой л гэсэн үг. Гэтэл тэр бүтэлгүй 95 д байдаг асуудал нь дээрх сөрөг бодол. “Би далайн эрэг дээр 3 давхар хаустай болж байна” гэж хүсэнгээ “бүтэхгүй бол яанаа”, “за энэ ч дээ”, “арай үлгэрийн болчихов уу” гэх мэт бодлуудтайгаа сайхан хольж хутгаад тавьчихдаг. Нөгөө өгх гээд байгаа universe нь “Чи яг хүсээд байгаа юм уу? үгүй юм уу? Юу?” гээд л замхардаг байна. Тэгэхээр тэр сонин юмны болохгүй, бүтэхгүйг түрүүлж хараад байдаг тархиа унтрааж болж бүтэх бүхнийг өөдрөгөөр хардаг бурхны тархиа ажиллуулж сурах нь амьдралыг өнгөлөхюм билээ.

Мөн энэ номд маш олон арга техникүүдийг нь заасан байгаа. Ерөхийдөө хамгийн шилдэг арга нь БЯСАЛГАЛ л юм уу даа гэж бодсон. Бас нэг шинэлэг арга нь “зөв асуултууд”. Тархи өөрөө маш ухаалаг учир ямар ч зүйлд хамгийн зөв асуулт асууж өөрөө учрыг нь олох боломж олгох нь чухал гэсэн шүү.

Сэтгэл зүй моодонд ороод байгаа өнөө цагт сонирхоод үзэхэд гэмгүй л юм билээ. Тэгээд би өмнөх бичлэгт өөрийгөө “mean red mom” гэж тодорхойлоод айгаад байсныгаа буруу зүйл байжээ. Айдас гэдэг тийм таатай зүйл биш байх нь. Харин оронд нь гэрэлт ирээдүйгээ зураглах ёстой байж гэх дүгнэлтэд хүрээд бясалгахаар явлаа.

Cheers,

Bunny

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet