PODCAST vs KINDLE
Подкаст
Хэрэглэх болсон шалтгаан: За би нэгэн podcast хашраагч болж бүх дагадаг блоггеруудынхаа подкастыг хэсэг сонсов оо.
Үргэлжлүүлээд audible-н кредитээрээ болсон болоогүй баахан ном татаж аваад яг үнэндээ 5–6-г нь л бүтэн сонсож дуусгасан.
Сан: Ээ, бурхан минь, энэ подкастын /би android утастай болохоор castbox-той/ орчноос хүссэн зүйлээ хайж олж сонсоно гэдэг Netflix-с кино хайхаас 10–20 дахин хэцүү юм билээ. Ёстой нөгөө‘digital declutter’ хэрэгтэй газар чинь энэ л байна билээ. Яг нэг чиглэл сэдвээ олоод авчихлаа гэж бодож байтал подкастын эрхлэгчид элдэв өөр зүйл рүү орж эхэлнэ. Дахиад л хайна. Сонсох нь хугацаа бага зарцуулдаг, юм хийхийн хажуугаар хийж болдог ч гэлээ арай л зах хязгааргүй сонголттой. Сонголт их байх тусмаа түүнд хайлт хийх хугацаа төдий л их байна. -Минимализм
Давуу тал: Маш их сантай нь бас нэг талаараа давуу тал. Энд байхгүй юм байхгүй, ногоон хурганы арьс, нохойн битүү туурайны тухай ч бий. Түүхийн талаарх подкастыг төвлөрсөн төвлөрөөгүй тавьчихсан байх их зүгээр санагдаж байсан. Түүхийн ном унших ямар ядаргааны барагдашгүй зүйл билээ дээ. Сонсох бол өөр.
Мөн ном болон харилцан яриаг сонсох нь тухайн хүний сэтгэл хөдлөл, хоолойн өнгөний өөрчлөлтүүд анзаарагддаг тул уран зохиолын ном, сэтгэл хөдлөл ихтэй сэдвээр бичигдсэн зүйлсийг илүү амьд дурсамжтай үлдээнэ.
Сул тал: Дээр хэлсэнчлэн өвсөн дотроос зүүгээ хайж олох л их хэцүү, хугацаа шаардана. Мөн хувь хүний хөгжлийн талаар ч юм уу зөвлөгөө, мэргэжлийн үг хэллэг ихтэй сэдвүүдийг уншсан нь дээр санагдсан. Илүү нухацтай мэдлэг мэдээлэл авах хүсэлтэй зүйлсийг сонсох нь өнгөцхөн дутуу ойлголт өгдөг юм шиг. Харин үүх түүх, хүмүүсийн сонин хачин болгон ярих зүйлс гэх мэт мэдэж байхад хангалттай зүйлсийн талаар товч тодорхой ойлголттой болоход тусална. Эсвэл сонирхсон хоббиныхоо тухай туршлагатай хүмүүсийн зөвлөгөө, ярилцлагуудаас мэдээлэл авах ч юм уу? Таны сонгосон подкастад үндэслэн санал болгож байгаа сувгууд нь ч толгой эргэм. Барамгүй ээ, барамгүй.
Хаанаас татаж авах: Бүх л утасны ISTORE, APPSTORE, PLAYSTORE — д төрөл бүрийн подкастууд байгаа. Хоорондоо ч хөрвөгдөнө. Төлбөртэй ч бий, төлбөргүй ч бий. Би бол дээр хэлсэнчлэн CASTBOX -г ашигладаг.
Төлбөр: Үнэгүй. Зүгээр татаж аваад WIFI-гүй орчинд сонссон ч болно. Интернеттэй орчинд шууд сонссон ч болно.
Санал болгох оноо: 6
Ном сонсох
Миний хэрэглэх болсон шалтгаан: Би бол AUDIBLE -р ном сонсдог. Эхний 1 сардаа үнэгүй ном сонсох эрх авснаас хойш сунган хэрэглэсээр байгаа. Ер нь бол бясалгалын цуврал ном татаж авах гэж анх орсон. Одоо ч бясалгалын номынхоо бүх дасгалуудыг нь хийдэг шүү.
Сан: Эхний 1 сардаа үнэгүй ном унших боложтойн дээр сар бүрийн сунгалтаар 3 credit оноо өгөх ба үүгээрээ ном авч сар дотроо унших боложтой. /Эр нь бол app-аа update хийгээд, номоо үнэгүй авч уншаад л яваад байна/Үнэтэй номууд ч уншдаг хувилбараасаа арай хямд тавигдсан байдаг.
Давуу тал: Номын сан боломжийн. Гэхдээ мөн дээр хэлсэнчлэн том хэмжээний уран зохиол, түүхийн, бясалгалын болон сэтгэл хөдлөл ихтэй зохиолуудыг сонсож унших нь илүү тохиромжтой. Уншигчийн дуу хоолойн өнгөнөөс сэтгэл хөдлөлүүд мэдрэгдэх бөгөөд урт том номуудыг сонсоход маш бага цаг зарцуулагддаг.
Сул тал: Ер нь бол подкасттай л ижил. Мөн amazon, kindle дээр байгаа ном болгон audible дээр байдаггүй. Хязгаарлагдмал. Сард 3 credit-р л ном авах боложтой. Энэ нь 3 ширхэг л ном үнэгүй авч уншиж болно гэсэн үг. /Миний авсан эрх ч ийм байж магадгүй/
Хаанаас татаж авах: Бүх л ISTORE, APPSTORE, PLAYSTORE — д AUDIBLE гэж байгаа.
Төлбөр: Эхний сар үнэгүй. Дараагийн сараас эхлэн 14,9$ сар бүрийн төлбөр. Үүгээр сар бүр 3 кредит оноо буюу 3 үнэгүй ном татах эрх авна. Ер нь бол 1 номын үнээр 3 ном унших боломж гэсэн үг. Ихэнх номууд нь Kindle-с хямд байдаг.
Санал болгох оноо: 6
Kindle уншдаг ном
Миний хэрэглэх болсон шалтгаан: Мөн л утсандаа татаж суулгасан эхний сардаа сонирхсон номуудынхаа sample буюу товч танилцуулгуудыг цуглуулж байгаад эрхийг нь сунгаж хэрэглэдэг болчихсон. Kindle дээрх номуудын sample үнэхээр сайн. Зөвхөн тухай ч биш зохиолын бүрэн эхийн хэсгүүд байдаг тул яг авч унших эсэхээ шийдэхэд хялбар. Хайж олоход хугацаа маш бага зарцуулдаг. Учир нь номоор нь авч унших гэж байгаа бол хүн сайн судлаад яг олж уншья гэж бодсоноо л хайдаг юм билээ. Мөн миний хийсэн сонголтууд дээр үндэслэн автоматаар санал болгож байгаа номууд нь ч миний хүсэл сонирхолд яг таардаг.
Сан: МАААААААААААААААААААААААш их сонголт. Дэлхийн бараг бүх хэл дээрх бүхий л номууд бий.Үүнтэй бол маргалтгүй. Дэлхийн классикууд бараг бүгд үнэгүй тавигдсан байдаг.
Давуу тал: Үнэгүй ном маш ихтэй. Яг л ном уншиж байгаа мэт уншигдана. Би арай хямдыг нь бодоод инстаграмаар ном зардаг группээс авч уншиж үзсэн л дээ. PDF болгосон номууд нь утсаар уншихад маш жижиг үсэгтэй, уншихад төвөгтэй, уншилтын горимын тохиргоогүй, bookmark, тодруулагчгүй маш төвөгтэй байсан. Зүгээр л Kindle-рээ л таалагдсан номоо авч уншиж байя гэж бодсон доо. Үүрд номон өшлу хэлбэрээр хадгалагдах бөгөөд Kindle-тэй хүмүүст хуваалцаж болно. Би найз нөхдийнхөө төрсөн өдрөөр номнуудаасаа Share хийгээд бэлэглэчихдэг юм. Мөн таны авсан ном сонсдог, уншдаг аль ч хувилбараар хэвлэгдсэн бол таны авсан үнийн дүнд аль аль нь дагалдана. Авсан номоо уншсан ч болно, сонссон ч болно. Сонголттой. Надад бол унших нь л илүү таалагддаг.
Сул тал: Монгол хэл дээрх номын сан байхгүй л болохоос өөр ямар ч өө байхгүй дээ, надад бол.
Хаанаас татаж авах: Бүх л ISTORE, APPSTORE, PLAYSTORE — д KINDLE гэж байгаа.
Төлбөр: App бол үнэгүй татаж авна. Мөн номын товч танилцуулгуудыг үнэгүй татан уншиж болно. Харин номууд тус бүр өөр өөр үнэтэй. Үнэгүй ном ч бий. Номоо бүтнээр нь унших бол номныхоо үнийг төлөөд бүтнээр нь худалдаж авна. Үүнд сонсдог, уншдаг аль аль хэлбэр дагалдан ирнэ.
Санал болгох оноо: 9
Гэхдээ хүн бүр өөр. Зарим хүн уншаад сайн ойлгодоггүй бол зарим нь уншвал сайн ойлгож цээжилдэг. Би бол 2 дох төрөл буюу уншиж л сайн ойлгодог, уншсанаас минь л арай илүү юм үлддэг төрлийн хүн юм билээ. Тийм болохоор би Kindle-г түлхүү хэрэглэдэг. Гэхдээ миний анзаарснаар зарим нэг сэтгэл хөдлөл ихтэй, өөрийнхөө туулсан амьдралыг хүүрнэж буй зохиолууд, түүхүүд, сэтгэл зүйн романууд зэргийг сонсож уншвал дүрүүдийн сэтгэл хөдлөлийг илүү мэдэрч чадах юм шиг санагдсан. Ер нь бас унших гэж буй номоос ч болно. Харин подкастууд бол яг тодорхой TEDEX, BBC, FORBES, TIME гэх мэт албан ёсны сувгуудыг л дагахгүй бол нийт нийтлэлүүдийн 98 хувь нь зах замбараагүй, хөл толгойгүй, шүүлтүүргүй байдаг юм шиг санагдсан. Эсвэл би угаас сонсдог төрлийн хүн биш болохоор тэгж байж ч магад. Гэхдээ би нэгэн сайн эм болоод дараагийн дугаартаа дуртай подкастын жагсаалтаа оруулна аа.
-LOVE June