Perfectionism
Түүний ус салхинд хийсэн нүүрийг нь далдалж хааяа унжихад нь нарийн савхан хуруугаараа арагш илж тогтоох нь, түүний намуухан ярих нь, даруухан санаа алдах нь, яруухан инээх нь…
Түүний бага зэрэг хэлхийсэн даашинз салхинд биед нь үе үе шүргэх нь, түүний бие галбир, шилбэ гуя бүхнийг ний нуугүй тодосгоход, нуугаад байхад нь харагдаад байгаа гоо үзэсгэлэнг нь биширхүйеэ шүлсээ залгилна…
Хүний арьс ийм гоё жигд бор шаргал өнгөтэй борлож, алт шиг гялтганаж, сар шиг татаж болдог гэж үү? Түүний арьсанд хүрч үзмээр санагдтал гялтганах юуных юм бол? Ямар тос түрхдэг юм бол?
Түүний үнэр буусан, суусан газар бүрт шингээд цэцэг тарих мэт… Салхин доор нь насаараа алхмаар, яаж ийм ганган үнэртэй төрдөг юм бол?
Хөдлөх нь, гунххах нь, ичингүйрэх нь, урвайх нь, инээх нь, эмзэглэх нь, ярих нь, бодох нь, ганцаардах нь … яаж хүнд ийм их төгөлдрийг заяадаг юм бол?
Bertrand Blier-ын “Too Beautiful for You” кинонд гол дүрийн эр дээрх бүх төгс төгөлдрийн охь дагина мэт эхнэртэй хэрнээ ажлын газрынхаа тарган, хачин жигтэй хааш яйш үстэй эмэгтэйтэй явалдаж гэр бүлээ салгаж байгаа тухай гарна.
“What’s left to desire when you have perfection?”
Чи төгс төгөлдөрт хүрсэн үед чамд өөр хүсэх юу үлдэх билээ?
Гунхсан нэгэн ч бай, гунигласан нэгэн ч бай, ганцаардсан, ганихарсан, гутлаа чирсэн ер нь хэн ч бай, хүн бүр зүгээр л хэн нэгний анхаарал татаж, хайрлагдаж, хэн нэгний “төгс төгөлдөрт хүрсэн ч хүртэхийг хүсдэг” desire — т баланд хошуурсан баавгай шиг шунах биз. Юу ч үүрд үлддэггүйг нь бодохоор /бүр тэр гоо сайхан байтугай эцэг эх хүртэл/ тэдэнд буруу байхгүй ч шиг… “Цаг хугацаа харуулна аа” гэхийг сонсмогцоо өөрсдийгөө бодож эхэлдэг шиг.