PERFECT SILENCE
Манай аав “Дуугүй байна гэдэг тэнэгийнх биш. Харин ч цэцний тэмдэг” гэдэг.
Монголчууд олны танил хүмүүс цөөтэйн дээр тэднийг л ертөнцийнх нь оргил гэж боддог нэг сонин жижигхээн бодол ажиглагдаад байдаг. Үнэндээ хэний ч сайн таньдаггүй, ямар ч телевизээр гардаггүй, ярилцлагыг нь авдаггүй, бүтээсэн зүйлсийг нь сонирхож ч байгаагүй тийм намуухан чимээгүй хэрнээ маш их хийж бүтээсэн зүйлтэй, чимээгүй аз жаргалаа эдлэгчид everywhere.
Зүгээр л хүмүүс илүү амбиц хөөж, өөрийгөө дөвийлгөж, үнэнээсээ ч юм уу худлаагаасаа ч юм уу нэр төөр хөөцөлдөж байгаад олны танил болчихсон эрхмүүдийг л тэр салбартаа тэргүүлэгч нь гэж боддог. Гэтэл үгүй л дээ. Хэний ч танихгүй эгэл жирийн малчин аав ээжийн хүү тийм улс байдаг эсэхийг нь ч мэдэхгүй газраас суралцаад Монгол байтугай дэлхийн түүхэнд гар бие оролцоод явж байгаа жишээ хаа сайгүй л байгаа.
Үгүй ядаж л авсан гавьяа шагнал гэхээр зүйлгүй ч миний ээж насаараа хүүхдийн эмч хийсэний хувьд ээжээр минь эмчлүүлээгүй хүүхэд гэж үлдээгүй байдаг юм. Энэ X, Y үеийнхэн дунд лав 20 хүн дотор 1 нь заавал ээжид үзүүлсэн л байж байдаг байлаа. Гэхдээ улс нь тоож гавьяа шагнал өгөөгүй ч гэлээ ээж нэг ч удаа гомдол мэдүүлж байгаагүй. Нүд аньтлаа л эмчээ хийж хүний хүүхдүүдийн төлөө явсаар байсан.
Надад яг ийм чимээгүй л аз жаргалаа эдлээд чимээгүй л хийдэг зүйлээ тултал нь хийгээд, чимээгүй л төгс төгөлдөр амьдардаг хүмүүс маш их таалагдаад байдаг юм. Нэг тийм хүндэлмээр. Энэ чимээгүй амьдрал нь хэтэрхий чанга хүүрнэдэг ч юм шиг…
Түмэнд зарлан тунхаглаагүй ч Монголд байтугай дэлхийд тэднээр дутах гайхалтай хүмүүс байсаар л байгаа. Тэд харуулахыг хүсээгүй болохоор бид харахгүй л байгаа болохоос. Тийм болохоор нэг цаг үед хамт амьдарьч байгаа бүхнийг хайрлан хүндэтгэцгээх юмсан.
Нэгэн цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү.
June