Ordinary review
За бүтээгдэхүүний review оруулаагүй уджээ. Тиймээс ойрын чимээгүй байсан үедээ өөрийн хэрэглэж байгаа хэдэн зүйлсийг хуваалцья. Гэхдээ үүнээс хойш оруулах гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглэж үзсэн сэтгэгдэл оруулахын өмнө би маш их юм үзэж туулсаан. Огт таньж мэдэхгүй хэтэрхий хүчтэй бүтээгдэхүүнүүд хэрэглэснээс болж арьсаа маш их эмзэгшүүлж, хэзээ ч юм гарч байгаагүй арьсаа биржүүтжүүлж, эрүүн дээрээ 2 ч батганы сорвитой болсон. Тиймээс эдгээр бүхнийг туулаад ер нь эргээд өөрт тохирдог шалгарсан бүтээгдэхүүнээ л хэрэглэж байж аврагдсан байгаа. Энэ бүх ойлгосон зүйлсийнхээ дараа та хэдэд юуг хэрэглэхээр яасан тухай чин үнэнээ хуваалцахаар шийдсэн юм. Юмыг яаж мэдэх вэ, тус болох ч юм билүү?
- Ordinary — Caffeine solution 5% +EGCG
За энэ бүтээгдэхүүнийг би өглөө орой зовхиндоо түрхээд 2 сар гаран болж байна.
Хаанаас авсан: @mimico инста дэлгүүрээс авсан.
Зориулалт: Зовхины арьс арчилгаа
Зорилго: Зовхины хөхрөлт бууруулах
Үр дүн: Зөвхины хөхрөлт бууруулах зорилго маань 100% биелээгүй ч, ерөнхий арьсны өнгө жигдрүүлэх, зовхины хаван буулгах шидтэй санагдсан. Бас хөнгөн бүтэцтэй, амархан шингэдэг нь таалагдсан. Үрчлээ бууруулдаг гэсэн боловч тэр нь 1 бүтэн сав хэрэглэхэд лав мэдэгдэх янзгүй байна. Би ч угаасаа 1 талын доод зовхиндоо л дөнгөж үүсч байгаа жижигхээн үрчлээний зураастай. Тэр одоохондоо бүрэн арилж мэдэгдсэн юм алга. Удаан хугацаандаа юу болохыг мэдэхгүй байна.
Хэмжээ: Зовхины тосноос ч удаан хэрэглэх юм шиг санагдсан. Өглөө оройгүй түрхсэн ч дуусах хаа ч байсан юм. Маш бага ганц дусал хэрэглэдэг болохоор савлагаа нь их өгөөмөр юм шиг санагдсаныг онцольё.
Шингэц: Маш сайн. Бараг 10–10 оноо өгөхөөр сайн шингэцтэй. Энэ нь тос биш тул тос түрх гэдэг л юм билээ. Би угаас зовхиндоо тос түрхдэггүй болохоор надад энэ шингчихдэг бүтэц нь их таалагдсан.
Дахиж хэрэглэх эсэх: Тэгнэ.
Дутагдал: Бараг байхгүй дээ. Харин анх хэрэглэх гэж байгаа хүмүүс нүдэндээ оруулахаас болгоомжлохыг зөвлөе. Гэхдээ би хэд хэд оруулсан. Жоохон хорсдог юм билээ. Мөн нэг түрхэлтээр ид шид үзүүлэхгүйг анхааруулья. Нэг түрхэлтээр хаванг бол буулгадаг юм билээ. Түрхээд л үрчлээгүй, толигор болно гэж бодож авбал тийм шидэт дусал үлгэрт л байдаг байх. Хэхэ
Үнэ: Эдний бүтээгдэхүүнүүд мааш боломжийн үнэтэй нь л их таалагдсан даа. Хэхэ Зовхины тос ямар үнэтэй байдаг билээ дээ? Гэтэл энэ 30к хавьцаа л байсан байх, хямдралтай. Үнэхээр хөөрхөн боломжийн үнэтэйдээ гологдохгүй үр дүнтэй нь хайр тул дахин авна.
Оноо: 10–8
2. Ordinary — 100% plant deprived Hemi squalane
За энэ бүтээгдэхүүнийг би үсээ угаасны дараа үсэндээ түрхдэг. Цахилгаанжихыг нь буулгаж сайн чийгшүүлдэг. Бас огт тослог хүнд болгодоггүй, маш хурдан шингэдэг болохоор тосолсон үс шиг огт болдоггүй. Мөн нүүр салхинд түлэгдэж хуурайшиж хорссон үед түрхвэл маш сайн чийгшүүлдэг санагдсан. Нүүрэндээ ASAP үед 3 удаа түрхэж үзсэн. Тогтмол нүүрэндээ хэрэглэвэл нүх бөглөх юм шиг санагдсаан. Тиймээс тогтмол хэрэглэж үзээгүй л байна.
Хаанаас авсан: @mimico инста дэлгүүрээс авсан.
Зориулалт: Тос /essential oil/ рхуу
Зорилго: Чийгшүүлэх, үсэндээ
Үр дүн: Би уг нь нүүрэнд хаварт нэмэлт essential oil ч юм уу тос заавал нэмэлтээр түрхэх шаардлага гардаг болохоор Innisfree olive oil н оронд хэрэглэж үзэх гэж авсан юм. Гэхдээ надад бол нүүрэнд Innisfree oil илүү дээр санагдсан тул /nice үнэртэй, усандуу бүтэцтэй, хурдан шингэдэг/ дээрх тосыг нүүр гэхээсээ үсэндээ л хэрэглэж байгаа. Үсэнд мэдэгдэхүйц үр дүн бол алга. Чийгшүүлэхийн хувьд маш сайн чийгшүүлдэг. Усандуу бүтэцтэй мөртлөө түрхэхээр их тосон мэдрэмж өгдөг. Нүүрэнд бол маш багыг хэрэглэхгүй бол хэт тосон санагдаад байгаа.
Хэмжээ: Маш бага хэрэглэгдэх болохоор их удах юм билээ. 1 хэн дусал нь л хангалттай түрхэлт үзүүлнэ.
Шингэц: Боломжийн.
Дахиж хэрэглэх эсэх: Харж байж болно. Заавал бол биш.
Дутагдал: Би бол чийгшүүлэх тосны оронд ч юм уу, серумынхээ оронд хэрэглэж чадахгүй юм билээ. Тос шиг чийгшил өгөх хэдий ч гүйцэхгүй. Серум шиг гүн үйлчлэхгүй. Нүүрний essential oil-г бүх бүтээгдэхүүний араас нэмэлтээр хэрэглэх заалттай байдаг шиг л хэрэглэж болохоор санагдсан. ASAP үед хуурайшилт сайн намдаадаг болохоор байж байхад илүүдэхгүй.
Үнэ: Бас л 30 к хавьцаа л байсан байх. Үнийг нь бодохоор яахав байж байхад илүүдэхгүй. Тун боломжийн.
Оноо: 10–6
3. Ordinary — Alpha arbutin 25+HA
Би өнгөрсөн зун зугаалж яваад өрөөсөн хацар дээрээ том сэвхний толботой болчихсон. Тэрийгээ арилгах санаатай авсан. Бараг энэ савыг хэрэглээд дуусч байгаа.
Хаанаас авсан: @mimico инста дэлгүүрээс авсан.
Зориулалт: Сэвх толбо, нөсөө арилгах
Зорилго: Сэвх толбо, нөсөө арилгах
Үр дүн: Би сэвхний толбоо арилгах гэж авсан ч нэг савыг дуусч байхад гарсан гоц гойд өөрчлөлт алга даа.
Хэмжээ: Нүүрний витамин С шиг л хэрэглэж байсан болохоор амархан дуусч байгаа байх.
Шингэц: Боломжийн, гэхдээ нэг тийм наалдамхай бүтэцтэй, сонин үнэртэй. Нөгөө хоёр нь бараг үнэргүй болохоор тэгж санагдаад ч байгаа юм уу мэдэхгүй.
Дахиж хэрэглэх эсэх: Үгүй. Одоо ч хэрэглэхээ зогсоосон. Нөлөөлөхгүй байгаа санагдсанаас гадна, миний байнга чийгээр дутаж байдаг арьсыг улам чийгийн дутагдалд оруулаад чийгшүүлэх бүтээгдэхүүний өмнө хэрэглэхээр бөглөөд байгаа мэдрэмж өгөөд байсан. Бүр хэрэглэхгүй байгаа.
Дутагдал: Ихэнх сэвх толбо нөсөө арилгах бүтээгдэхүүн /жишээ нь, витеС/ маш их цайруулдаг даа. Харин энэ тэгдэггүй юм билээ. Тэгж цайруулахгүй байгаа нь учир битүүлэг үр дүнгүй санагдаад хэрэглэхээ больчихсон. Ер нь л миний юм биш байсаан. Бусад хүмүүст таарч магад. Би чинь хувын хуурай арьстай болохоор сэвх арилгах байсан ч чийгшүүлдэг юм л хэрэглэхгүй бол болохгүй юм билээ. Надад үүнээс вит-C илүү зохих юм билээ.
Үнэ: Мэдээж бусадтайгаа адил тун боломжийн үнэтэй.
Оноо: 10–3
Би хэрхэн, хэзээ нь хэрэглэдэг вэ? гэхээр,
- Ordinary-Caffeine solution: цэвэрлэгч+тоник+зовхины тос/ caffeine solution/+нүүрний эссэнц+нүүрний серум+нүүрний чийгшүүлэх тос+нарны тос/өглөө/
- Ordinary-Hemi squalane: цэвэрлэгч+тоник+зовхины тос+нүүрний эссэнц+нүүрний серум+нүүрний чийгшүүлэх тос+hemi squalane /ASAP хуурайшсан үед/ , мөн үсээ угаачихаад нойтон үсэндээ
- Ordinary-Alpha arbutin: цэвэрлэгч+тоник+зовхины тос+alpha arbutin+нүүрний серум+нүүрний чийгшүүлэх тос /зөвхөн оройн арьс арчилгаанд хэрэглэсэн/
За иймэрхүү. Ер нь бол зовхины тосыг л авч хэрэглэх төлөвтэй дууслаа. Хэхэ
Bunny,