OPPOSITE OF EMPTINESS
Байхгүйгийн эсрэг утга нь БАЙГАА гэж боддог уу? та нар.
Байхгүйгийн эсрэг утга байх ёстой юу? ккк
Тэнгэрлэг2 юм асууж байна уу? хаха. Би тэгж боддог юм. Би өнөөдөр Монголд сайхан амьдарч чадахгүй хэвтэж байгаа бол дэлхийн хаана ч сайхан амьдарч чадахгүй байх гэж. Би өнөөдөр хоолгүй мөртлөө жаргалгүй байгаа бол хоолтой болоод ч жаргалгүй байх болов уу? гэж. Хүн байхгүй бүхнээ мэдэрч шаналахынхаа тоогоор “байсан ч жаргахгүй” гэж. Дургүй ажлаасаа дуртай тухтай байх тал олж хараагүй бол ертөнцөд дуртай ажлаа олохгүй гэж. Таалагддаггүй хүнтэйгээ таван үг сольж чадахгүй асуудалтай бол таалагдах тухай яриад ч, бодоод ч хэрэггүй гэж. Мөнгөтэй мөртлөө зовж байгаа бол, дэлхийн бүх мөнгө халааслаад ч зовно гэж. Мөнгөгүй мөртлөө жаргаж мэддэг бол мундаг юм аа гэж.ккк
Ертөнц тэр чигтээ дасан зохицохын хууль шиг хэтэрхий тарчлаантай бодит нүүртэй юм аа гэж…